Сармис, зөгийн бал, цагаан цууны бэлдмэлийг хэрэглээд хорт хавдараас сэргийлж болно

Сармис, зөгийн бал, цагаан цуу гэсэн 3 орцтой бэлдмэлийг хэрэглээд хорт хавдараас сэргийлж болно.

Тиймээ, гайхамшигийг мэдрэе гэвэл танд ердөө сармис, зөгийн бал, алимны цуу гурав л байхад хангалттай. Энэхүү бэлдмэлийг олон төрлийн өвчинтэй тэмцдэг маш хүчтэй зэвсэг гэж ойлгож болно. Астма, үе мөчний үрэвсэл, цусны даралт ихсэх, үргүйдэл, бэлгийн сулрал, тэр ч байтугай хорт хавдар гэх мэт аймшигт өвчнүүдийн эх үүсвэрүүд уг бэлдмэлийн анагаах чадлыг тэсвэрлэж чадалгүй устдаг байна.

Уг эмчилгээний бэлдмэлийн анагаах чадварыг нь дархлааг маш сайн дэмжин нэмэгдүүлдэг, мөн бие махбодид хуримтлагдсан “муу” холестерины түвшинг бууруулж байдагтай нь холбон тайлбарладаг байна.  Энэхүү эмчилгээний жорыг маш олон өвчтөн туршиж үзсэн байна. Сармис, зөгийн бал, цууны бэлдмэлийг хоёр долоо хоногийн турш тогтмол хэрэглээд л хүнд өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа нь ажиглагдсан байна.

САРМИС ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ

Энэхүү анагаах шидтэй бэлдмэл нь ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэггүй бөгөөд зөвхөн эрүүл мэндийн асуудалтай гэлтгүй бүх л хүмүүст тустай юм. Өдөр бүр энэ бэлдмэлийг хэрэглэж байвал та өөрийгөө улирлын чанартай халдвараас хамгаалаад зогсохгүй бие махбодийн хамгаалалт болох дархлаагаа сайжруулж чадна.

ОРЦ Найрлага:

  • 1 аяга алимны цагаан цуу
  • 1 аяга шинэхэн цэвэр зөгийн бал
  • 10 хумс сармис

БЭЛТГЭХ:

Сармисаа хальслаад хумснуудыг нь бүхлээр нь зөгийн бал, цуутайгаа холиод бат бөх тагтай саванд хийж тавина. Энэхүү анагаагч бэлдмэлийг хөргөгчинд хадгална.

ЯАЖ ХЭРЭГЛЭХ:

Бэлдмэлээс 2 хоолны халбагыг ус юмуу цайнд хийж хоосон ходоодон дээрээ ууна, гэхдээ үүнийг уусныхаа дараа 15 минут юм идэж уухгүй байх хэрэгтэй.

Сармис-зөгийн балтай ундааг ууснаас хойш тав дахь өдрөөс нь үр дүн нь мэдрэгдэж эхлэх болно. Бие сульдах, толгой өвдөх шинж тэмдгүүд алга болж, хоол боловсруулах системийн  болон биеийн ерөнхий байдал сайжирдаг. Ийм эмчилгээг цус багадалттай, нойргүйдэлтэй, астеник хам шинжээр шаналж буй хүмүүст зөвлөдөг байна. Хорт хавдрын эхний шатанд уг бэлдмэл нь бие махбодийн хамгаалалтыг сайжруулж, эдгэрэх явцыг идэвхжүүлдэг байна.

Энэ гайхалтай анагаагч бэлдмэлийг туршаад үзээрэй, хүйтний улирал эхлэхэд та ямар ч халдвараас айлтгүй болно!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *