“Загасны тосон” дэглэм бусад хоолны дэглэмээс 2-3 дахин үр дүнтэй!
900 ккал бүхий өндөр илчлэгтэй загасны тосоор илүүдэл жинтэйгээ тэмцэнэ гэхээр хачин сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ энэ үнэхээр ийм үр дүнтэй юм шүү! Өөхийг бүрдүүлэгч бүрэлдэхүүн хэсгүүд нь бодисын солилцоог сайжруулахад оролцдог. Энэ найрлага нь олон эмэгтэйчүүдэд өлсөхгүйгээр, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхгүйгээр турах боломжийг олгодог.
Ихэнхи тохиолдолд эмэгтэйчүүд жингээ хасах зорилгоор уураг багатай юмуу эсвэл нүүрс ус багатай хоол хүнс хэрэглэж байж 5 хүртэл кг турдаг. Ихэнхдээ эмэгтэй хүний бие махбодь ийм ачааллыг тэсвэрлэлгүй алдагдсан бүх жинг буцаж нөхөөд байдаг.
Загасны тосоор яаж жингээ хаях гэж? Загасны тос нь зөвхөн дангаараа өөх шатаахад оролцохгүй, үүнийг зөв хооллолт юмуу спортын ачаалалтай хослуулж байж л үр дүн үзүүлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эрдэмтэд энэхүү схемийн үр нөлөөг судалгаагаар батлан харуулсан байна: Жин хасах туршилтийн багийнхан спортоор хичээллэхийн хажуугаар өдөр бүр 8 грамм загасны тос хэрэглэхэд жин нь маш хурдан хасагдаж байсан байна. Энэхүү схем нь ялангуяа хамгийн их асуудалтай газар болох хэвлийн хэсэгт илүү их үр нөлөө үзүүлж байжээ.
Жин хаях зорилгоор загасны тосыг ямар тунгаар хэрэглэвэл зөв байх талаар маргаан үргэлжилсээр байна. Гэхдээ эмч нар дундаж хэмжээг хадгалах нь чухал юм гэдэг дээр санал нэгджээ! Хэрэв таны илүүдэл жин ердийн байх ёстой хэмжээнээс 15 кг хүртэл нэмэгдсэн бол өдөрт 1-2 грамм загасны тос ууж болно.
Хэрэв илүүдэл жин нь дээрх хэмжээнээс давсан бол өдөрт 1 граммын 5-6 капсул тос ууж байхыг зөвлөж байна. Энэ хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Жингээ хасах зорилгоор загасны тосыг өдөр бүр хэрэглэх хэрэгтэй.
ТУРАХ ЗОРИЛГООР ЗАГАСНЫ ТОС ХЭРЭГЛЭХ
- Өглөөний цайнд
Хүүхдийн кашнаас бусад бүх төрлийн будааг хэрэглэж болно.
- Үдийн хоолонд
Нэгдүгээр хоолондоо ногоотой шөл, байцаатай шөл эсвэл борш, хоёрдугаар хоолондоо жигнэсэн үхрийн мах, загас эсвэл тахианы мах хэрэглэхийг зөвлөж байна.
- Үдээс хойших унданд
Үдээс хойш бяслаг, ээдэм, чихэргүй тараг, салат (хүнсний ногоо / жимс) идвэл зохимжтой.
- Оройн хоолонд
Оройн хоолондоо бие махбодид хэт их ачаалал өгөхөөр их хэмжээний хүнд хоол идэхгүй байхыг зөвлөж байна. Оройн хоолонд жигнэсэн ногоо, шарсан өндөг юмуу аль эсвэл өөрийн дуртай ямар нэгэн цагаан хоол идвэл зохимжтой.
- Үдшийн зуушинд
Аяга тараг юмуу сүү уувал зохимжой.
Загасны тосыг хоосон ходоодон дээрээ уувал ходоод гэдэсийг хямрааж болзошгүй гэдгийг анхаараарай. Мөн түүнчлэн, загасны тосыг богино хугацааны курсээр хэрэглэх хэрэгтэй: 20-25 хоног хэрэглээд 4 сар завсарлах ёстой байдаг.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто