Ноолуур нь байгалийн гаралтай дэлхий дээрх хамгийн нарийн, тансаг ширхэгтүүдийн нэг билээ. Ноолуураар хийгдсэн хувцас нарийн арчилгаа шаарддаг хэдий ч урт удаан хугацаагаар элэгддэггүй. Сайн арчлагдсан ноолуур угаах бүрт улам зөөлхөн улам тансаг болдог.
Цэвэрлэх
Ноолууран бүтээгдэхүүнийг хэрхэн цэвэрлэх нь сүлжмэл болон нэхмэл материалаас хамааран бага зэрэг өөр байдаг.
Сүлжмэл ноолуур
- Арилахад хэцүү толбо үүсээгүй тохиолдолд сүлжмэл ноолууран бүтээгдэхүүнийг заавал хуурай хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй. Харин угаах үедээ хүнд химийн гаралтай угаалгын нунтаг ашиглалгүй ноос ноолуур угаах зориулалттай нунтаг ашиглах хэрэгтэй. Шинэхэн ноолууран хувцсаа угаасны дараа өмсөхийг танд зөвлөж байна. Ингэснээр гадарга дээрх богино ширхэгтүүдийг салгаж ноолуурыг бөөгнөрөхөөс урьдчилан сэргийлэх болно.
- Угаасны дараа нойтон ноолууран хувцсыг сунахаас сэргийлж бүхэлд нь бөөгнөрүүлж гараараа барих хэрэгтэй. Хэрхэвч аль нэг хэсгээс унжуулан барьж болохгүй.
- Угаахдаа үргэлж хүйтэн ус ашиглана уу. Халуун ус ноолуурыг агшаадаг.
- Ноолуурыг угаахдаа савтай усанд тэвтээж угаах бөгөөд үрж мушгиж болохгүй.
- Хэсэг хугацааны дараа усыг шавхаж мөн хүйтэн усаар зөөлөн зайлах хэрэгтэй.
- Усаар зайлсны дараа хувцсаа бөөгнөрүүлж базах хэлбэрээр уснаас гаргах бөгөөд сэгсэрч эсвэл мушгиж болохгүй.
- Мушгисан хувцсаа дэлгэж тавьсан алчуур дээр өнхрүүлж үлдэгдэл усыг шавхаж авахыг зөвлөж байна.
- Эцэст нь ноолууран хувцсаа хөндлөнгөөр нь дэлгэн тавьж хатаах хэрэгтэй.
Нэхмэл ноолуур
Нэхмэл ноолуурыг хими цэвэрлэгээнд өгөх нь хамгийн сайн арга юм. Учир нь нэхмэл ноолуур нь гэрийн нөхцөлд угаахад их хэцүү мөн гэмтэх аюултай байдаг.
Толбо арилгах
- Хэрэв та ноолууран бүтээгдэхүүнээ толбо болгосон бол даруйхан хүйтэн усаар зайлах хэрэгтэй.
- Толбо арилгагчаар цэвэрлэж болох ч мэргэжлийн хуурай хими цэвэрлэгээнд өгөхийг танд зөвлөж байна.
Хадгалах
- Та ноолууран хувцас хэрэглэлээ хадгалахаасаа өмнө үргэлж цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь цагаан эрвээхэй гэх мэт шавьж бохир заваан байгалийн ширхэгт рүү татагддаг байна.
- Хадгалахдаа цаасаар ороож тавьбал бага үрчийх болно.
- Битүү гялгар уутанд хийх хэрэггүй. Харин агаар орж болох сав, уутанд хийж хадгалах нь зөв юм.
- Ноолууран хувцсаа өлгүүрт унжуулан өлгөж болохгүй.
Өмсөх
- Ноолууран хувцас руу сүрчиг цацахгүй байх хэрэгтэй. Сүрчиг нь хувцсыг толботуулж цагаан эрвээхэйг өөртөө татдаг.
Ноолууран хувцсаа үнэт эдлэл, - Биений үнэр дарагч хэрэглэснийхээ дараа хатаж дуустал нь түр хүлээгээрэй. Үнэр дарагч хатасны дараа ноолууран хувцсаа өмсвөл үнэр дарагч хувцсанд тогтохгүй байх болно.
- Гоёл чимэглэлийн зүйлс гэх мэт хурц үзүүртэй зүйлсээс хол байлгах хэрэгтэй. Эдгээр нь ноолуурыг бөөсрүүлдэг бөгөөд мөн гэмтээх аюултай.