ЭФИРИЙН ТОСоор хөлний МӨӨГӨНЦРИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

ЭФИРИЙН ТОСООР ХӨЛНИЙ МӨӨГӨНЦРИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Хөлний мөөгөнцөр буюу онихомикоз нь хүний нүдэнд анзаарагдаж харагддагүй учир маш түвэгтэй өвчин юм. Заримдаа энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс өвчнийг үл тоон эмчлэхгүй явсаар цаг алдан өвчнийг улам даамжруулах тохиолдол байна. Эмэгтэйчүүд хумсны согогыг лакаар будаад дарчихдаг бол эрчүүд зүгээр л оймсоо сольж өмсөх юмуу загатнахаар нь маажиж арьсыг нь хуулаад хаячихдаг байна.

Мөөгөнцөр үүссэн тохиолдолд “өөрөө дур мэдэн эмчлэх” зарчим тохирохгүй. Хэрэв гэр бүлийн тань хэн нэгэн нь мөөгөнцөртэй бол бусад гишүүдээ халдварлуулах магадлал 35–75% байдаг байна. Мөөгөнцрийн үр  буюу спор нь алчуур, хивс, гутал, гээд халдвар тээгчтэй холбоотой бүх зүйлс дээр байдаг. Энэ нийтлэлд бид хөлийн хумсны өвчлөлийн талаар ярих болно. Энэ мөөгөнцөр гар дээр бас гарсан байх нь бий, гэхдээ гар нь үүний нөхөн үржих таатай нөхцөл бүхий эрхтэн биш тул бага тохиолддог байна.

ГЭРИЙН НӨХЦӨЛД МӨӨГӨНЦӨРИЙГ ЭМЧЛЭХ нь

Бидний бие махбоди болоод эргэн тойронд маань бичиг биетүүд, төрөл бүрийн ферментүүд болон мөөгөнцөрүүд оршин байсаар байдаг. Бид эдгээрийг ихэвчлэн дархлааныхаа тусламжтайгаар эсэргүүцэж, тэсвэрлэж байдаг. Гэхдээ мөөгөнцөр өөрсдийнхөө хувьд тохь тухтай орчинг мэдэрмэгцээ хурдан үржиж эхэлдэг. Ихэвчлэн мөөгөнцөр нь угаалгын өрөө, саун, биеийн тамирын зааланд байх бөгөөд урт хиймэл хумс, гелэн өнгөлгөөний завсар, амьсгалдаггүй битүү гутал зэргийг амьдрах орчноо болгодог.

Чихэр, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, самар зэргийг хэт их хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодийг мөөгөнцөрт илүү өртөмтгий болгодог. Эрүүл мэнддээ цааш аюул учруулахгүйн тулд энэ өвчнийг анх сэжиглэж эхэлсэн үеэсээ л арга хэмжээ авч эхлэх шаардлагатай.

Хумсны оникомикоз нь бүсэлхий тойрсон үлд, дерматофит, сandida albicans, паразит мөөгөнцөр болох Scopulariopsis brevicaulis зэргийн улмаас үүсдэг. Мөөгөнцөрийг эмчлэх янз бүрийн аргуудаас хамгийн үр дүнтэй нь шанцай, цайны мод, башир цэцэг, орегано  зэргийн эфирийн тосоор эмчлэх арга юм.

Хумсны мөөгөнцөрийг шанцайн эфирийн тосоор эмчилэх нь

Мөөгөнцөртэй хүмсыг эмчлэх хамгийн сайн шалгарсан зүйл бол шанцайн эфирийн тос юм. Шанцайг цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг гэдгийг л та мэдэх байх, харин одоо та үүнийг бактери устгах гол эх үүсвэр гэдгийг мэдэж авлаа. Шанцай нь антибиотикт тэсвэртэй мөөгөнцөрийг усгахаас гадна хумсыг хурдан ургуулахад тустай. Найдвартай үр дүнд хүрэхийн тулд, та шанцайгаа өдөр бүр цай хэлбэрээр эсвэл идээшүүлж хандлан уухын хажуугаар өвчилсэн хумсан дээрээ шанцайн эфирийн тосоо түрхэж байвал бүрэн эдгэрэх боломжтой.

ШАНЦАЙН ЭФИРИЙН ТОСТОЙ ЭМЧИЛГЭЭ

  1. Гэмтсэн хумсыг хайчаар аль болох богиносгон хайчилах юмуу эмчилгээний педикур хийлгэ.
  2. Ваннд хөлөө сайн угаагаад модтой хөвөнгөөр тосоо түрхэнэ. Хэрвээ таны арьс гэмтсэн бол шанцайн тос таны хөлийг түлнэ гэдгийг анхаараарай. Ингэсэн тохиолдолд ургамалын тосоор зөөллөж өгөх хэрэгтэй.
  3. Уг процедурыг 2 сарын турш өдөрт 2 удаа хийж байх хэрэгтэй.

Хоёр дахь арга: Халуун ус, далайн давстай ваннандаа хэдэн дусал шанцайн эфирийн тос дусаагаарай. 20 минут хөлөө дэвтээнэ. Долоо хоногт 2 удаа энэ хөлийн угаалгыг хий – энэ аргыг онихомикозын эмчилгээний гол нэмэлт арга болгон ашиглахад тохиромжтой.

Хумсны мөөгөнцөрт цайны модны эфирийн тос хэрэглэх нь

Ямар ч эфирийн тос цайны модны тосны ашигт шинж чанартай дүйцэж чадахгүй. Цайны модны эфирийн тос нь вирус, бактерийг устгадаг 40 орчим анагаах хосгүй чанартай юм. Цайны модны эфирийн тос нь хүний биед хоргүй ч, хумсны мөөгөнцөрт бол хор болдог байна. Тогтмол хэрэглэвэл уг өвчнийг бүрэн эдгээдэг. Та энэ тосыг аль ч эмийн сангаас хямд үнээр худалдан авах боломжтой.

ЦАЙНЫ МОДНЫ ЭФИРИЙН ТОСНЫ ЭМЧИЛГЭЭ

  1. Жижиг салфетка дээр цайны модны эфирийн тос хэд дусаагаарай.
  2. Хөлөө савандаж угаагаад сайтар хатаана. Хумсаа аль болох богино тайрч аваарай. Гэмтсэн хумсан дээрээ тос шингээсэн салфеткаа тавиад, шархны наалтаар бэхлээрэй.
  3. Энэхүү бигнүүрийг өдөр бүр өглөө сэрмэгцээ, орой унтахынхаа өмнө хийж байгаарай.

Хоёр дахь арга: Алимны цууг халуун усанд 1: 4 харьцаатай хийгээд, хөлөө 30 минут байлгана. Зөөлөрсөн хумсаа тайрч, өвчилсөн хэсэгт цайны модны тосоо түрхэнэ. Мөөгөнцөрийг гэрийн нөхцөлд цайны модны эфирийн тосоор долоо хоногт 2 удаа өвчин бүрэн арилах хүртэл эмчилнэ.

Хумсны мөөгөнцөрт орегано эфирийн тос хэрэглэх нь

Орегано нь мөөгөнцөрийн эсрэг шинж чанартай бөгөөд иймэрхүү тааламжгүй өвчинтэй тэмцэхэд маш үр дүнтэй. Орегано нь эмгэг төрүүлэгч бичил биетнийг устгадаг, найрлагандаа бактерицид бодис карвакрол агуулдаг тул байгалийн антибиотик гэж нэрлэгддэг. Энэхүү ургамалын эфирийн тос нь маш хүчтэй тул арьсыг бага зэрэг цочроодог. Иймээс үүнийг оливын тос юмуу жожоба тосоор шингэлэх шаардлагатай.

ОРИГАНОГИЙН ЭФИРИЙН ТОСНЫ ЭМЧИЛГЭЭ

  1. 3 дусал эфирийн тосыг нэг цайны халбага оливийн тостой холино.
  2. Бүтээгдэхүүнийг өвчилсөн хумсандаа түрхээд гутал, оймс өмсөхгүй, хивсэнцэрт хүрэхгүй байхыг хичээгээрэй, учир нь тос нь бүх зүйлийг чинь толбо болгож мэднэ.
  3. 2-3 долоо хоногийн турш хумсаа орегано тосоор эмчилнэ. Энэ хугацаа нь мөөгөнцөрөөс салахад хангалттай хугацаа юм. Хэрэв сайжралт гарахгүй бол эмчилгээний илүү үр дүнтэй аргыг эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Хоёр дахь арга: Капсул хэлбэртэй орегано эфирийн тосыг хүнсний нэмэлт тэжээл болгон авч болно. Шаардлагатай тун хэмжээг эмчээрээ заалгаж авах нь зүйтэй.

Хумсны мөөгөнцөрт башир цэцгийн эфирийн тос хэрэглэх нь

Башир цэцэг нь онцгой анагаах чадвартай. Башир цэцгийн эфирийн тос нь өвчин намдаах, вирусын эсрэг, бактерийн эсрэг, антиоксидант шинж чанаруудтай. Энэ ургамалын тос нь мөөгөнцрийн халдварын хар дарсан зүүд юм. Эхний хэрэглээний дараагаас л загатнаа, улайлт, үрэвсэл, цэврүү алга болдог. Энэхүү тос нь шарх эдгээх өндөр чадвараараа ардын анагаах ухаанд хэдийнээ үнэлэгдсэн байдаг юм.

БАШИР ЦЭЦГИЙН ЭФИРИЙН ТОСТОЙ ЭМЧИЛГЭЭ

  1. 1 цайны халбага оливийн эсвэл гоо сайхны тосон дээр 5 дусал башир цэцгийн тос дусаана.
  2. Нүүрний хөвөнд тосоо шингээгээд өвчилсөн хумсан дээрээ тавиад хонуулна. Өглөө нь хөвөн бигнүүрээ солино.
  3. Бүрэн эдгэртэл энэ процедурыг үргэлжлүүлэн хийгээрэй.

Жич: Энэхүү ардын эмчилгээнүүдийг анагаах ухааны үндсэн эмчилгээг дагалдах эмчилгээ болгон хэрэглэвэл зохистой.

Энэ мөөгөнцөр таны угаалгын өрөө эсвэл угаалгын машинд амьдарч үржиж байж болзошгүй гэдгийг анхаараарай.

Мөөгөнцөр нь чийгтэй, дулаан газар амьдардаг гэдгийг санаарай. Амралтаар явахаасаа өмнө халдвар авахгүй байх дүрмээ баримталаарай. Хумсны мөөгөнцөрийг хэрхэн эмчлэх вэ гэсэн асуултанд та одоо хэзээ ч санаа зовохгүй байх гэж найдаж байна. Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгараад байгаа бол бидний зөвлөгөө танд хэрэг болно.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *