Цоохор майлз бол гоо сайхан, эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхний ширээн дээр зайлшгүй байх ёстой хамгийн хэрэгтэй хүнсний ногооны нэг юм.
Цоохор майлзны ишнд олон тооны аминдэмүүд, хэрэгтэй бусад бодисууд ялангуяа А, Е, К, В, С витаминууд, аспарагин, тирозин, каротин зэрэг чухал амино хүчилүүд агуулагддаг. Хоол тэжээлийн мэргэжилтнүүд цоохор майлзыг хамгийн хэрэгцээтэй хүнсний ногооны нэг гэж үздэг. Шинэхэн цоохор майлзын бараг 98 хувь нь ус байдаг тул шингэнийг маш сайн нөхөж өгдөг.
Цоохор майлзанд хоол боловсруулах эрхтнийг үрэвсэхээс хамгаалдаг этилийн спирт, мөн флавонойд, таннин, алкалойд зэрэг гэдэсний салстуудыг хамгаалж өгдөг эрдэс бодисууд агуулагддаг.
Цоохор майлз хөгшрөлтийг удаашруулдаг
Цоохор майлзын гол үүрэгүүдийн нэг бол хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах явдал юм. Тиймээс цоохор майлзад агуулагдах уураг, витамин, хүчил, эрдэс бодисын онцгой бүрдэлүүд нь эсийн тогтвортой ажиллагааг хангаж өгдөг.
Хөгшрөлтийг удаашруулах зохилгоор оройн хоол, салатандаа цоохор майлз хийж идэж байх нь зүйтэй. Дашрамд хэлэхэд цоохор майлз нь оливийн тостой төгс зохицдог.
Цоохор майлз стресс тайлдаг
Мэдээжийн хэрэг хачин сонсогдож байж болох ч моохор майлз нь бие махбодид тайвшруулах нөлөө үзүүлдэг. Ялангуяа хэт их ачаалалтай ажлыг даван туулахад тустай хүнс юм. Үүнийг тогтмол хэрэглэвэл огтхон ч ядрахгүй гэсэн үг.
Стресс, ядаргаанд цоохор майлзын мөчир, навч хоёрын аль алиныг нь хэрэглэж болно.
Цоохор майлз бодисын солилцоог хурдасгадаг
Хэрэв та турахыг хүсч байгаа бол цоохор майлз идээрэй. Өвөрмөц найрлагатай энэхүү мөчирлөг ургамал нь бодисын солилцоог хурдасгах замаар илүүдэл жинг бууруулж өгдөг.
Хоол тэжээлийн мэргэжилтнүүд цоохор майлзыг махтай сайхан зохицдог гэж үздэг. Тиймээс үүнийг оройн хоолны цэсэндээ оруулах хэрэгтэй. Тахиа, туулай, цацагт хяруулын махтай салатанд хийж идвэл бодисын солилцооны асуудалд гайхамшигтай нөлөө үзүүлнэ.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://adwile.com