Эдгээр 5 шалтгааны улмаас таны шүд эрүүл байсан ч өвддөг

Бид бүгд шүдний өвчин нь шүд цоорох, шүд хэт мэдрэмтгий болох, пульпит гэх мэт олон шалтгаанаас болж өвдөлт үүсдэгийг мэднэ. Гэхдээ бүх шүдний өвдөлт нь шүдний өвчинтэй холбоотой байдаггүй ажээ. Бусад өвчнөөс шалтгаалж таны шүд эрүүл байсан ч өвдөлт өгдөг байна.  Эдгээр 5 шалтгааныг та бүхэнд хүргэж байна.

1. Эрүү өвдөх

Таны шүд өвддөөгүй байсан  ч таны эрүүнээс болж шүдний өвчин үүсдэг. Шүдний өвдөлт үүсч байгаа шалтгаан нь эрүүний үений  холбоосноос болж эрүүг түгжих шалтгаан болдог.  Эрүүний булчингийн спазмууд гарч ирдэг бөгөөд амаа нээхэд хүндрэлтэй болдог.  Энэ нь дискний шилжилт явагдсанаар ийм зүйл тохиолдож болно.

2. Синусын салст бүрхэвчийн үрэвсэл

Энэ өвчин нэг эсвэл нилээн хэдэн синусын салст бүрхэвчид үрэвсэл үүсгэдэг. Дээд талын синусит өвдөлт бий болж, дээд талын хойд шүдэнд даралт ирнэ. Учир нь энэ шүдний ёзоор синусын доод хэсэгтэй ойрхон байрладаг. Синуситээс болж, шүд өвдөж болдог гэдгийг мартаж болохгүй. Уг өвчин цааш даамжрах эсэхэд шүдний өвчин чухал нөлөө үзүүлнэ.

3. Зүхний эмгэгийн асуудал

Зүрхний доторх өвдөлт заримдаа биеийн янз бүрийн хэсэгт нөлөөлдаг. Зүүн мөр, гарт ихэвчлэн өвдөлт мэдрэгддэг.  Зарим тохиолдолд доод шүд, эрүүн дээр өвдөлт илэрдэг. Энэ нь ангина-ийн шинж тэмдэг байж болох бөгөөд энэ нь эргээд зүрхний шигдээс болох эх үүсвэр болж болзошгүй юм. Тиймээс, хэрэв та эрүүл шүдтэй ч гэсэн тэдэн дээр өвдөлт мэдрэгдвэл зүрх судасны эмчид үзүүлэх хэрэгтэй.

4. Шүлсний чулуу

Шүлсний чулуу шүлсний булчирхайн аль нэг сувагт үүсдэг. Чулууны хэмжээ томрох үед, энэ нь шүлсний сувгийг бөглөдөг. Үр дүнд нь шүд өвдөх бөгөөд булчирхай хавдах магадлалтай. Үүнийг оношлуулахын тулд рентген зураг авахуулах хэрэгтэй. Чулуу жижиг байвал, та мэс ажилбар хийлгүүлэхгүй байж болно.

5. Уушигны өвчин

Уушигны өвчин нь шүдэнд нөлөөлж болох бөгөөд энэ нь ноцтой байж болох талтай. Шүд, эрүүнд нөлөөлж өвдөх нь уушгины хорт хавдрын шинж тэмдгүүдийн нэг юм.  Тиймээс та эмчид цаг алдалгүй хандах нь зүйтэй. Өвдөлт аяндаа хүзүү болон толгойгоор хүртэл тархах эрсдэлтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *