Зарим өглөө сэрэхэд гар бадайрсан байдаг ч ихэнх хүн үүнд ач холбогдол өгч шалтгааныг нь тогтоодоггүй. Гэвч энэ нь зарим тохиолдолд мэдрэлийн системийн эмгэг, чихрийн шижин зэрэг өөр өвчний шинж тэмдэг байдаг аж. Хэрэв энэ үзэгдэл танд олон тохиолддог бол яаралтай эмчид үзүүлж шалтгааныг тогтоох шаардлагатай.
1. Тархины судасны бөглөрөл буюу цус харвалт
Тархины судасны бөглөрөл буюу цус харвалтын үед гар бадайрдаг байна. Хэрвээ таны толгой эргэн, нүд харанхуйлж, хэл яриа доголдон, гар бадайрч эхлэвэл түргэн тусламж дуудаарай.
2. Бугуйн сувгийн хам шинж
Бугуйн сувгийн хам шинж (carpal tunnel syndrome) нь мэдрэл гэмтсэнтэй холбоотой бугуй сарвуунд гардаг өөрчлөлт юм. Шалтгаан нь гарын хурууны мэдрэл нь дарагдаж эсвэл шахагдсан үед тохиолддог. Энэ үед гар өвдөх, халуу дүүгэх, чимчигнэх, сульдах шинж тэмдэг илэрнэ. Сувгийн эмгэг нь ихэвчлэн эрхий, долоовор, дунд хурууны уулзвар цэгт илэрдэг. Гараараа нэг хөдөлгөөнөө байнга давтан хийдэг ажилтай (оффисын болон хөгжимчин) хүмүүс ийм өвчнөөр өвддөг. Байнга давтан хийдэг хөдөлгөөний улмаас шөрмөс өргөсөж үүнээс болж мэдрэлийн эс дарагдаж мэдээ алддаг байна. Эхний үе шатанд оношлуулвал энгийн аргаар эмчлэгдэх боломжтой хожуу оношлогвол мэс засал хийх шаардлагатай болдог. Тиймээс та эмчид хандах хэрэгтэй.
3. Шавьжинд хазуулах эмгэг
Шавьжинд хазуулснаар халдвар дамжих болзошгүй юм. CDC-ийн мэдээлэлснээр АНУ-д шавьжинд хазуулсан 30 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь халуурах, туурах шинж тэмдэг илэрсэн байна. Гар хөл мэдээ алдах нь шавьжнаас халдвар авсныг илтгэх шинж тэмдэг юм. Энэ тохиолдолд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Тоолгүй орхих нь зүрх болон мэдрэлийн системд гэмтэл учруулж болзошгүй тул эмнэлэгт хандах хэрэгтэй.
4. Цээжний судас дарагдах /Thoracic outlet syndrome
Ихэнхдээ цээжний цусны урсгал саатах эмгэг нь венийн судас болон мэдрэл эгэмний яс болон эхний хавирганы ясанд шахагдах шалтгаанаас үүсдэг. Энэ нь хүнд юм өргөх, овор хэмжээ ихтэй зүйл өргөх, нэг үйлдлээ хэт олон давтан хийсний дараа тохиолдож болно.
Эмэгтэйчүүдэд ихэнхдээ хүзүү, мөр, гар өвдсөний улмаас эдгээр нөхцөл байдал үүсэх хандлагатай байдаг. Шилэн хүзүүний “остеоронтосрис” гэмтэл нь мэдрэлийн эсийн үйл ажиллагааг алдагдуулж, толгой өвдөх, гар бадайрах шинж тэмдгийг илрүүлдэг байна. Мэдээж эмчид үзүүлж, хэрхэн эмчлэх, ямар арга хэмжээ авахыг олж мэдэх нь хамгийн зөв арга юм.
5.Рэйнаюны өвчин/ Raynaud’s disease
Хэрэв та хүйтэн уур амьсгалтай бүсэд амьдардаг бол гар болон хамар даарах мэдрэмж ямар байдгийг мэдэх байх. Даарсан хүний царай цонхигор байдаг. Зарим хүмүүс тарөлхийн байнга даарч байдаг бөгөөд энэ нь /Raynaud’s disease/ Рэйнаю хэмээх өвчний улмаас даардаг аж. Энэ өвчин нь даарсанаас эсвэл стрессээс үүдэлтэй юм. Тэдний гар болон хуруу цайрч харагддаг. Гарын хуруу нь хөхөрч, хүйтэн болж мэдээ алддаг. Энэ хэсэгтээ цусны эргэлт очихгүй болсны улмаас үхжиж, тухайн хэсэгийг тайрах арга хэмжээ авахад хүрдэг байна. Тиймээс та тоолгүй орхиж болохгүй эмчид хандах хэрэгтэй.
6.Чихрийн шижин өвчин
Энэ өвчний хамгийн анхны илрэх шинж тэмдэг бол хөлний дээд хэсэг рүү чиичигнэх, мөн зүүн гар чимчигнэх юм. Мэдрэлийн систем гэмтэн тодорхой хэсгүүдэд цусны эргэлтийг бууруулснаас ингэж чимчигнэдэг. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь бие махбодийн бүх мэдрэлийг алдагдуулдаг.
Чихрийн шижин 2 төрөл байдаг. Эхний төрөл бол насан туршдаа инсулин тариулах арга. Харин 2 дахь эмчлэх арга бол зөв хооллолттой холбоотой бөгөөд эхний ээлжинд цусны шинжилгээ өгч эмчийн зөвлөгөөг аваарай.
7.Фибромьялги (Fibromyalgia)
Уг өвчин нь ямар нэгэн байдлаар үхэлд хүргэх аюулгүй бөгөөд харин туссан нөхцөлд тухайн хүнд хурдан үхэх юмсан гэх бодлыг төрүүлдэг гэнэ. Зарим судлаачид уг өвчнийг сэтгэлзүй, мэдрэлийн систем, бие махбодийн хүчин зүйлүүдээс хамааралтай хэмээн үзэж байна. Шинж тэмдэг нь хүзүү болон нуруу, хөл, гараар хөндүүрлэж өвдөх бөгөөд эмч нар хүмүүс архаг өвчнөө бүрэн эдгээлгүй явснаас болж, уг өвчнийг тусч байгаа гэж үзэж байгаа юм байна. Гэвч эмчилгээ болон чухам юунаас болж энэхүү өвчнөөр өвчилж байгааг олж мэдэхээр эмч нар судалгаагаа цааш үргэлжлүүлэн хийсээр байгаа ажээ.
8. Судас хагарах/ Multiple sclerosis
Таны гар мэдээ алдаж, сульдах нь сайн зүйл биш юм. Гэвч таны бие чичэрч, зохицуулалт алдагдаж эхэлвэл нэн даруй эмчид хандах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдэг нь судас хагарч гэмтэж буйн илрэл юм. Энэ өвчний үед цаг алдвал эмчлэх боломжгүй байдаг хэдий ч зарим эмчилгээ нь амьдрах чадварыг нь нэмэгдүүлж, ахиц авчирч чаддаг байна.
9. Нурууны төрөл бүрийн гэмтэл
Нурууны төрөл бүрийн гэмтэл, умайн хүзүүний үрэвсэл, болон эвэрхий өвчний үед зүүн гарын чигчий хуруу дохио өгөх буюу өвддөг. Ихэнх тохиолдолд нурууны гэмтлийн үед илэрдэг. Хэрвээ та суугаа ажилтай бол таны нурууны диск гэмтэж мэдрэлийн эсийг гэмтээсэн байна. Эмч нар ихэвчлэн йог, гимнастик, усан сэлэлтээр хичээллэхийг санал болгодог. Нурууны гэмтэлтэй холбоотой бүх төрлийн өвчлөлд өөрөө дур мэдэн эмчилгээ хийж болохгүй ба заавал эмчид хандах хэрэгтэй.
10. Арьсны сүрьеэ /Чонын хөрөвдөс/ lupus/
Арьсны сүрьеэ нь автоматаар дархлалын системийг гэмтээдэг эмгэг юм. Дархлалын систем гэмтсэний улмаас эд эрхтний үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Үүний улмаас гар бадайрч биеийн хэсэг мэдээгүй болох шинж тэмдэг илэрдэг. Хамгийн аюултай нь энэ өвчин даамжирвал таны тархи, зүрх, бөөр, уушгийг ч гэмтээж болзошгүй юм. Эрт оношилж чадсанаар танд учруулах хор хөнөөлөөс сэргийлж эмчилж чадна.
Source: BrightSide, news.gegee