Цусны бүлэг чинь таны бодож байснаас ч илүү их зүйлийг хэлж чадна. Гайхалтай баримтууд!

Цусны бүлэг чинь таны бодож байснаас ч илүү их зүйлийг хэлж чадна. Гайхалтай баримтууд!

Төрөл бүрийн цус үүсгэдэг нүүрс ус, уурагуудын онцлог найрлагаар нь хүний цусны бүлгийг тодорхойлдог. Цусыг бүлэг болгон хуваах систем 1900 онд үүссэн түүхтэй. Цусыг үндсэн 4 төрөлд хуваасан байдаг бөгөөд тэдгээрийн хамгийн түгээмэл тохиолддог бүлэг нь хоёрдугаар бүлгийн цус юм.

Өөрийн цусаа аль бүлэгт хамрагддагийг мэдэх нь маш чухал, учир нь танд цус сэлбэх шаардлагатай болбол таны цусны төрөл, сэлбэж байгаа бүлгийнхтэй тохирч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй байдаг. Ийм учраас цэргийнхэний ханцуйнд цусны бүлгийг нь тэмдэглэсэн тусгай тэмдэглэгээ тавьж өгдөг. Мөн цусны Rh буюу Резус фактор нь эерэг, сөрөг эсэхийг тодорхойлсон тусгай тамга ч мөн тавьж өгдөг байна.

Түүхийн явцад эртний хүмүүс өөр өөр газар орон, нөхцөлд байдалд амьдарч байсны нөлөөгөөр хүн төрөлхтөн хэд хэдэн цусны бүлэгт хуваагдсан байх магадлалтай гэж үздэг байна. Иймээс ижил бүлгийн цустай хүмүүс нэг дор олон байх талтай…

ЦУСНЫ БҮЛЭГ

  1. I Бүлэг

I Бүлгийг Неандертальчуудын цаг үеэс хойш хадгалагдаж ирсэн хамгийн эртний цусны бүлэг гэж үздэг. Тэр үеийн хүмүүс амьтны гаралтай хоол хүнс голчлон иддэг байсан тул уургаар баялаг махан хоол нь тэднийг I бүлгийн цустай болоход нөлөөлсөн гэж үздэг.

I Бүлгийн цустай хүмүүс төрөлхийн удирдагч, манлайлагчид байдаг. Энэ бүлгийн цустай хүмүүс аливааг урьдчилан харах хосгүй чадвартай учир ямар ч түвэгтэй нөхцөл байдлаас гарах арга замыг олж чаддаг. Энэ бүлгийнхэний аливааг өнгөцхөн байдлаар дүгнэж, илт хариуцлагагүй ханддагыг нь тооцохгүй бол бусад талаараа гайхалтай хүмүүс байдаг.

Хэрэв амжилтанд хүрэхийг хүсч байгаа хүн энэ бүлгийн цустай бол маш том давуу тал болно. Неандерталийн үр удмынханы эрүүл мэндийн баталгаа нь хөдөлгөөн юм. Энэ бүлгийн цустай хүмүүс илүү их идэвхтэй хөдөлгөөнтэй байж чадвал урт удаан наслах боломжтой.

I Бүлгийн цустай эрчүүд сайн амрагууд байж чаддаг. Тэд эмэгтэйчүүдийг байлдан дагуулах дуртай хэдий ч амжилтандаа хэзээ ч эрддэггүй.

I Бүлгийн цустай эмэгтэйчүүд бол маш сэргэлэн цовоо ч, чамламтгай, бас атаархуу шартай хүмүүс байдаг.

  1. II Бүлэг

II Бүлгийн цусыг хэсэг хугацааны дараа гарч ирсэн гэж үздэг. Хүмүүс аль хэдийнээ газар тариалан эрхэлдэг болж холимог тэжээлтэн болсон үеэс энэ бүлгийн цус гарч ирсэн. Тиймээс энэ бүлгийн цустай хүмүүс олон янзын хоол хүнс хэрэглэдэг байжээ.

II бүлгийн цустай хүмүүс ямар ч нөхцөлд амархан дасан зохицож чаддаг хүмүүс байдаг. Энэ бүлгийнхэн бусадтай маш амархан харилцаа үүсгэж, хэдхэн минутын дотор хэн нэгэнтэй харилцан ойлголцож чаддаг, хэл амархан сурдаг давуу талтай.

Энэ бүлгийнхэнд харааны болон зүрхний асуудал их тулгардаг, мөн элэгний үйл ажиллагаагаа ч сайтар хянаж байх хэрэгтэй. Энэ бүлгийн цустай эрчүүд ичимхий, үнэнч зан чанартай, хамтрагчаа хүндэлж чаддаг. II бүлгийн цустай эмэгтэйчүүд хамгийн сайн эхнэр болдог, үнэнч байж чаддаг, бусдыг ойлгодог, ялангуяа хүүхдэд маш их хайртай.

  1. III Бүлэг

Энэхүү цусны бүлэг дэлхийд огцом хүйтрэлт явагдах үед үүссэн. Халуунаас хүйтэнд шилжсэн хүндхэн үе хүний цусны найрлагад нөлөөлж, мутаци үүсгэсэн байна. III бүлгийн цустай хүмүүсийн өвөрмөц онцлог нь тэдний онцгой тэсвэр тэвчээрт оршдог, мөн маш нягт нямбай хүмүүс байдаг.

Тэд маш сайн дархан, мэс засалч болдог, урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй зүйлээ ч маш сайн хийж чаддаг. III Бүлгийн цустай хүмүүс ходоодны болон салст бүрхэвчинд нөлөөлдөг халдварт өвчинд өртөмтгий байдаг.

Энэ бүлгийн эрэгтэйчүүд тодорхой нэг цэгт хүртлээ хамтрагчаа байнга сольдог, гэхдээ тэд хашир, сэрэмжтэй хүнтэй танилцсаныхаа дараа л тайвширдаг. Эмэгтэйчүүд нь ялангуяа үрэлгэн зантай, стиль имэйжийн тал дээр маш мэдрэмжтэй байдаг, тэд өөрсдийн үзэл бодолдоо эцсээ хүртлээ үнэнч төдийгүй түүнийгээ хамгаалж, баримтлах дуртай байдаг.

  1. IV Бүлэг

Энэ бүлгийн цус хамгийн ховор, хамгийн шинэ цусны төрөл юм. IV бүлгийн цусыг 1000 жилийн өмнөөс үүссэн гэж үздэг. IV бүлгийн цустай хүмүүс маш сайн дархлаатай тул сүүлийн үеийн өвчнүүдэд маш тэсвэртэй. Гэсэн ч тэдэнд эмзэг тал бий: сонсголын эрхтнүүд, арьс, үе мөч, ясандаа анхаарч байх хэрэгтэй.

Ихэвчлэн эрдэмтэд, зохион бүтээгчид ийм төрлийн цусны бүлэгтэй байх нь бий. IV бүлгийн цустай эрчүүд бол маш сэтгэл татам хүмүүс байдаг, тэд анхаарлын төвд байхын тулд юу хийх хэрэгтэйгээ сайн мэддэг.

IV бүлгийн цустай эмэгтэйчүүд маш тачаангуй, дур татам, харилцаандаа зөв сонголт хийж чаддаг.

Та ямар бүлгийн цустай вэ? Цусны бүлгээр тодорхойлсон тодорхойлолт чинь зөв таарч байвал бүү гайхаарай. Хүний мөн чанар, амьдралын хэв маяг нь түүний физологийн онцлог шинж чанартай маш нягт холбоотой байдаг.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *