Судлаачид залуужуулах, хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэсэн байна. 40-өөс дээш насныханы хувьд зүрх, тархи болон арьсанд тэжээл өгдөг хоол хүнсийг хэрэглэж байх нь нэн чухал.
Хөгшрөлтийн эсрэг хэрэглэж байвал зохих хүнсний бүтээгдэхүүнүүд:
#1 Бууцай
К витамин нь ясны нягтшил, бат бөх чанарыг дэмжиж өгдөг амин дэмүүдийн нэг юм. Витамин К-гийн үндсэн эх үүсвэр болох бууцайны төрлийн навчит ногоон ургамалуудыг өдөрт ганц удаа хүнсэндээ хэрэглэхэд л өдрийн витамины хэрэглээгээ бүрэн нөхөж авч чаддаг. Бууцай нь ясны бэхжилтэд сайнаас гадна нүдний хараа сайжруулах тэжээл болж өгдөг.
#2 Уураг
Ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэхээсээ илүү хоол хүнсний тэжээллэг чанарыг харж сонгох нь чухал. Бодисын солилцооны нөлөөгөөр хөгшрөлт удааширдаг ч, булчингийн массаа хадгалах, жингээ барихын тулд уургаар баялаг хүнс хэрэглэх нь зүйтэй. Өндөг, арьсгүй тахианы мах, зэрлэг саламон буюу хулд загас зэрэг нь уургаар маш баялаг хүнс юм.
#3 Алмонд буюу бүйлс
Ер нь бол бүх төрлийн самар тэжээлэг чанар өндөртэй эрүүл хүнсэд тооцогддог ч, бүйлс нь самрын төрөлдөө хамгийн тэжээлэгт тооцогддог байна. Өдөрт ердөө ганц бүйлс идээд байхад л LDL холестрол байгасч, зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл буурдаг болохыг анагаах ухааны хэд хэдэн судалгаа харуулсан байна. Бүйлс нь илчлэг ихтэй учраас өдөрт 10 ширхэгээс илүүгүй тооны бүйлс идэх нь зохимжтой хэмжээ гэж судлаачид үзсэн байна.
#4 Брокколи
А, С болон К амин дэмүүдээр баялаг брокколи буюу цэцэгт байцаа нь илчлэг багатай хүнсний ногоонд тооцогддог. Брокколи нь биеийн эд эсүүдийг эрүүл байлгах, хавдар үүсэхээс хамгаалдаг. Мөн брокколид агуулагддаг lutein болон zeaxanthin хэмээх бодисууд нь нүдний болорыг цайхаас хамгаалж өгдөг байна.
#5 Ус
Та өдөрт 8 аяга ус ууж чадаж байна уу? Ус нь зөвхөн хүний биед чийгшил өгдөг зүйл биш, биед орсон хорт бодисыг гадагшлуулж, арьсыг сэргээж, дотоод эрхтэний үйл ажиллагааг дэмжиж өгдөг онцгой ач холбогдолтой шингэн юм.
#6 Авокадо
Дэлхийн хамгийн шилдэг хүнсний нэгээр зүй ёсоор тооцогдоод буй авокадод эрүүл мэндэд тустай амин дэмүүд, тэжээллэг бодисууд маш ихээр агуулагддаг байна. Авокадогийн илчлэгийн хэмжээ самарынхтай ижил өндөр байдаг тул зохистой хэрэглэх хэрэгтэй юм.
#7 Халуун ногоо
Яг одоо таны амтлагчуудаа хадгалдаг шүүгээг нээгээд үзэхийн бол гарцаагүй танд цагаан гаа, улаан чинжүү зэрэг халуун ногоонууд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хоолыг тань амт оруулдаг эдгээр ногоонууд ч мөн хөгшрөлтийн эсрэг үр дүн үзүүлэг гэдгийг та мэдэх үү? Эдгээр нь мөн л холестрол болон цусны сахарын хэмжээг багасгахаас гадна цусны даралтыг бууруулж, биеийн цусны эргэлтийг сайжруулдаг байна.
#8 Кокосын тос
Кокосын тос бол бидний зайлшгүй хэрэглэж байх ёстой эрүүл мэндэд тустай хамгийн тэжээлэг хүнсний нэгд зүй ёсоор нэрлэгддэг. Кокосын тос нь арьс үсийг эрүүлжүүлээд зогсохгүй, өөх тосны хэмжээг бууруулж, жин хасахад тустай, мөн дархлаа сайжруулж, бодисын солилцоог нэмэгдүүлдэг байна.
#9 Оливын тос
Оливын/ чидун жимсны тос бол Америкчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний нэг. Зүрхний үйл ажиллагаанд нэн тустай, үрэвслийг өдөөгч ферментийг дарж байдаг олеокантал (oleocanthal) хэмээх бодис оливын тосны найрлаганд агуулагдаж байдаг. Оливын тосыг бусад тосны адил зохистой хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй.