Маш олон хүмүүс нойргүйдлийн улмаас эм ууж унтдаг. Эмийн хамааралтай болохгүйгээр өөртөө иллэг хийж тайвшруулан унтах аргыг Майкл Стевин 7 үе шаттайгаар боловсруулсныг хүргэж байна.
Алхам 1
Хөлийн эрхий хурууны үзүүрт эргэлдэх хөдөлгөөнөөр иллэг хийж өгнө. Дараа нь хэдэн секунд зөөлөн дарж өгнө.
Алхам 2
Одоо хөлийн том хуруунд эрхий хуруугаараа доороос дээш чиглэлтэй хөдөлгөөнөөр иллэг хийж өгөөрэй. Үүнийг хамгийн багадаа 3 удаа давтан хийнэ. Бусад хуруунууддаа мөн адил хийнэ.
Алхам 3
Хөлийнхөө улны дээд хэсэгт хийх иллэг. Хөлийн улны дунд хэсгээс хуруунууд руу чиглэсэн байдлаар эрхий хуруугаараа даралттай иллэг хийж өгнө. Энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтан хийнэ.
Алхам 4
Хөлийн уландаа дээрх зурагт харуулсны дагуу хөндлөн чиглэлтэй эрхий хуруугаараа иллэг хийнэ. Хамгийн багадаа 3 удаа хийнэ.
Алхам 5
Хөлийн улныхаа голд эрхий хуруугаараа эргэлдэх хөдөлгөөн хийнэ. Дараа нь энэ цэгтээ 2 секундын турш дарж өгнө.
Алхам 6
Хөлийн эрхий хуруунаас чигчий хуруу хүртэл бүх хуруунууддаа зөөлөн даралттай иллэг хийж өгнө.
Алхам 7
Хөлийн дотор талд шагайн товгор яснаас дээш 4 хуруу хэмжээтэй байрлалд энэхүү цэг байна. Тус цэгт 5 секундын турш эргэлдэх хөдөлгөөн хийж дарна. Жирэмсэн эмэгтэй үүнийг хийхээс зайлсхийх хэрэгтэй.
Алхам 8
Дээш харж хэвтээд өвдгөө нугална. Хөлийн улнаасаа гараараа бариад хуруугаа эргэлдүүлж эмэрнэ. Хүний хөлийн тавхай ядарсан байдаг учир тавхайндаа эргэлдэх хөдөлгөөнөөр даралттай иллэг хийж өгөөрэй. Нөгөө хөлдөө мөн адил хийнэ.