“Залхуу эхнэр” хэмээх баншны хучмалыг хийж идээрэй

Та амттай хоол идмээр байдаг, гэтэл хөргөгчинд чинь зөвхөн банш байгаа үед та яах вэ? Гэхдээ та энэ жорыг мэдээд авчихсан тохиолдолд баншаараа гайхалтай сайхан амттай хоол хийж болох юм шүү.

Энэ хоол нэгэн цагт оюутны гал тогооноос гарч ирсэн түүхтэй. Ер бусын амттай сайхан хоол хийх мөрөөдөлд автсан оюутанууд янз бүрийн хоол хийж туршиж үздэг байжээ. Мэдээж туршилтын ихэнхи нь бүтэлгүйтэж байсан ч эцэст нь маш амжилттайгаар энгийн орцтой шинэ төрлийн амтат жор гарган авчээ.

Энэхүү энгийн, амархан хийцтэй баншны хучмалыг хожим “Залхуу эхнэр” хэмээн нэрлэх болсон байна.

БАНШНЫ ХУЧМАЛ

ОРЦ:

  • 800 гр банш
  • 2-3 ш сонгино
  • 100 гр хатуу бяслаг
  • 4 ш тахианы өндөг
  • 250 гр майноез
  • 2 ц/х давс
  • Чимх перец
  • Ногоон сонгино амталгаагаар

БЭЛТГЭХ нь:

  1. Сонгиныг урьдчилан хальсалж, угаагаад бэлдсэн байна. Шоо дөрвөлжилж хэрчинэ. Саваа урьдчилан халаана. Ингэхдээ ургамлын тос хийж халаагаарай! Бэлтгэсэн хайруулын тавганд сонгиноо хийгээд, алтан шаргал өнгөтэй болтол 3 минут шарна. Шарах явцдаа хутгаж өгнө.
  2. Зуухны тавагийг ургамлын тосоор тослоод зууханд нэг минут гаран байлгаж бага зэрэг халаана.
  3. Баншаа урьдчилан халаасан тавган дээр эгнүүлж тавина. Давс, перецээр амтлаад дээрээс нь шарсан сонгиноо тавьж өгнө.
  4. Аяганд өндөг, давс, перец хийгээд дээрээс нь майонезаа нэмж хийгээд сайтар хутгана. Ингээд өндөг, майонезны зуурмагаа баншин дээрээ тарааж тавьж өгнө.
  5. Бяслагаа нарийн үрүүлээр үрээд дээр нь тавьж өгөөрэй. Ингээд хучмалыг зууханд хийхэд бэлэн боллоо.
  6. Хучмалыг зуухны дунд давхарга дээр тавьж 220 хэмд 40 минут шарна.
  7. Амтлах ногоон сонгиноо хэрчээд бэлэн болсон шинэхэн хучмал дээрээ тавьж чимэглэнэ.

Амтархан идээрэй!

Зарим тохиолдолд тог тасарны улмаас хөргөгчин дэх банш маань нялцайж наалдах үе бий, энэ үед санаа зоволтгүйгээр түүгээрээ харин ч ингэж амттай баншны хучмал хийчихэж болох юм шүү.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж:  https://takprosto.cc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *