Дараах дасгалын тусламжтайгаар тунгалагийн булчирхай үрэвсэхээ болино!
Тунгалагийн зангилаа/булчирхай нь бидний дархлааны тогтолцооны чухал хэсэг юм. Үүнийг бие махбодид гадны биетүүд орохоос хамгаалдаг нэгэн төрлийн хил гэж ойлгож болно. Тэдний гол зорилго нь халдварыг сааруулах, тархалтаас урьдчилан сэргийлэх явдал юм. Тунгалагийн тогтолцооны гол зэвсэг болох лимфоцитууд нь хуримтлагдаж, тунгалагийн зангилаа томрох, тэрч байтугай үрэвсэх ч нөхцлийг бүрддэг.
Олон хүн тунгалагийн зангилааны үрэвсэлтэй тулгарч байсан байх. Энэ нийтлэлдээ бид тунгалагийн зангилааг үрэвсүүлэхгүй байхын тулд юу хийх хэрэгтэй талаар өгүүлэх болно.
ТУНГАЛАГИЙН ЗАНГИЛААНЫ ҮРЭВСЭЛ
Тунгалагийн зангилаа нь ихэвчлэн янз бүрийн халдварийн нөлөөгөөр үрэвсдэг. Хэрэв халдварт үйл явц ужгирсан удаан явцтай, хүндэрсэн байдалтай явагдвал тунгалагийн зангилааны үрэвсэл улам ихсэх хандлагатай байдаг. Энэ тохиолдолд халдварыг аль болох цаг алдалгүй хурдан дарах шаардлагатай.
Хэрэв зангилаа нь байнга томордог бол энэ нь өөр бусад өвчний шинж тэмдэг байж болно. Жишээлбэл, ямар нэг шинж тэмдэггүйгээр тунгалагийн булчирхай нь тэгш хэмтэйгээр томорч, нягт зузаан бүтэцтэй болсон байвал цочмог лимфоцитын лейкеми буюу цусны хорт хавдар өвчний дохио байж болно.
Түүнчлэн тунгалгийн булчирхай нь томорч, үрэвссэн байх нь холбогч эд өвчилсний шинж тэмдэг байж болно. Гэхдээ үүнийг бас онкологийн шинж тэмдэг байж магадгүй гэж ч үздэг нь өрөөсгөл юм. Энэ нөхцөл байдал нь зөвхөн хурц үедээ орсон үед л ажиглагддаг. Ямар ч тохиолдолд сандрахгүйгээр эмчид очиж, бүх зүйлээ сайтар шалгуулж үзэх хэрэгтэй. Эрт оношлуулах нь өвчний ноцтой үр дагавараас зайлсхийхэд тустай.
100 ҮСРЭЛТИЙН ТЕХНИК
Гэсэн хэдий ч тунгалагийн булчирхайн томорч, үрэвсдэгийн хамгийн түгээмэл шалтгаан нь биеийн тунгалагийн эргэлт буруу явагдаж түгжрэл үүссэнээс болдог. Их хавагнах, хэт их жинтэй байх нь тунгалагийн бүх үйл явцыг тасалдахад хүргэдэг.
Тунгалагийн тогтолцоог зөв зохистой ажиллуулах, тунгалагийн шингэний эргэлтийг сайжруулахад шаардлагатай тунгалагийг гадагшлуулах техникүүд хэрэг болно. Хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга бол газар үсрэх явдал юм. Энэ дасгал нь лимфийн тогтолцоог хэвийн болгохоос гадна хөл, нүүрийг хавагнахаас сэргийлж өгдөг байна.
Юу хийх хэрэгтэй вэ? гэж үү, хийх зүйл нь маш энгийн. Хөлийн хуруунууд дээрээ зогсоод хуруунуудаа шалнаас бараг салгахгүйгээр хөлийнхөө хуруун дээр бяцхан үсэр. Өндөр үсрэх шаардлагагүй. Дээсээр үсрэхээс хамаагүй хурдан бөгөөд хамаагүй бага зайтай байх ёстой. Эмэгтэйчүүд уг дасгалыг хийхдээ гараа тохойгоор нь нугалаад цээжин дээрээ дарж болно.
Өглөө бүр 100 үсрэх хэрэгтэй. Хэрэв дасгалын явцад танд эвгүй байвал үсрэлтээ хэсэг хугацаанд зогсоож, аажим аажмаар тоог нь нэмэгдүүлээрэй. Дасгалыг хийхдээ хэвлий гэдсээ сайн татаж өгөх хэрэгтэй. Нуруунд ачаалал өгөгдөж байгаа эсэхийг шалгаарай. Энэхүү дасгал нь тунгалагийн шингэнийг хөдөлгөөнгүй болохоос урьдчилан сэргийлж, системтэйгээр тарахад туслах болно.
Дараа нь хөлний хаванг арилгахад тустай дасгал хийгээрэй. Мөн л 100 үсэрнэ, гэхдээ зөвхөн өсгийн дээрээ үсэрнэ. Танд шалнаас 5 см өндөр гадаргуу хэрэг болно (ном, тагтны босго гэх мэт). Хөлийнхөө хуруун дээр зогсоод өсгийн дээрээ үсэрч буух дасгалыг 100 удаа хийнэ. Бага зэргийн, хурдан үсрэлттэй, гэхдээ өөрт ачаалал үүсгэхгүйгээр зөөлөн хийнэ.
Эдгээр дасгалуудыг хүн бүрийг хийхийг зөвлөдөг. Ялангуяа тунгалагийн булчирхайн асуудалтай тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүмүүс, мөн архи, тослог хоол хүнс хэрэглэдэг хүмүүс. Мөн эмэгтэйчүүд, учир нь хөхний даруулга нь тунгалагийн шингэнийг хэвийн гадагшлахад саад болж байдаг. Энэ дасгалыг зөвхөн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хийхийг зөвлөдөггүй.
Энэ дасгалд ямар ч төвөгтэй зүйл байхгүй. Гэхдээ энэхүү дасгалын тусламжтайгаар та тунгалагийн шингэнийхээ эрүүл, зөв урсгалыг дэмжих төдийгүй, үр дүнд нь илүүдэл жин, хавангаасаа ч салах боломжтой!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто