Өвдөлт мэдэрдэггүй эмэгтэйн ХАЧИРХАЛТАЙ түүх

Шотландын иргэн Жо Камерон хэмээх эмэгтэй өвдөлт огт мэдэрдэггүй байна. Тэрээр маш ховорхон тохиолдох генийн өөрчлөлттэй хүн юм. Одоогоор энэ төрлийн генийн өөрчлөлттэй хүн дэлхийд хоёр байдаг байна. Өвдөлт мэдрэхгүй байна гэдэг нь ямар нэг зүйлээс айж эмээх мэдрэмж төрөхгүй байна гэсэн үг юм. Жо өвдөлтийг мэдэрдэггүйн улмаас үргэлж л гараа зууханд түлчихсэн байдаг байжээ. Арьсаа түлэгдэж байгааг мэддэггүй, хиншүү гарах үед л түлэгдэж байгаагаа мэдэрдэг байна. Тэрээр бусдаас өөр гэдгийгээ 65 насандаа илүүтэй мэдэрсэн байна. Түүнийг гартаа мэс засал хийлгүүлсэний дараа нилээд өвдөлт мэдрэгдэнэ гэж эмч нар түүнд сануулж байсан ч маш аюултай энэ хагалгааны дараа өвчин намдаагч хэрэглэх шаардлагагүй байгаад эмч нар гайхширчээ.

Түүний нойрсуулагч эмчээр ажилласан доктор Девжит Серивастава Лондонгийн болон Оксфордын их сургуулиуд руу түүний генетикийг судлуулахаар явуулсан байна. Судалгаагаар түүнийг энгийн хүмүүсийн адилаар өвчин мэдэрдэггүй, өөр төрлийн генийн өөрчлөлттэй гэдгийг тогтоосон байна. Ер нь тэрээр урьд нь эмчид үзүүлээд өвчин намдаагч бичүүлж байсан удаагүй байжээ. Мөн тэрээр халуун чинжүү идэж байхдаа ч бусадтай адил хариу үйлдэл үзүүлдэггүй, огт жишимгүй инээмсэглээд сууж байдаг байна. Өвдөлтийг мэдрэхгүй байх нь “гайхалтай эрүүл” байна гэсэн үг бас биш юм.

Өвчин мэдрэхгүй байна гэдэг нь нэг талаасаа сайхан зүйл ч гэлээ нөгөө талаасаа аюулын дохиог мэдэрч чадахгүй байх хор уршигтай зүйл юм.

Тэрээр өвдөлтийг мэдрэхгүй байх нь өөрт нь ямар аюултай болохыг ойлгосон ч үүнийгээ өөрчлөх ямар ч боломжгүй юм. Хүн ямар нэгэн аюулын дохиог өвдөлтөөр мэдэрч түүнээс зайлсхийж чаддаг бол Жогийн хувьд өөр. Эмч нар түүнийг ердийн хүмүүсээс илүү түргэн эдгэрч тэнхрэх боломжтой гэж үздэг байна. Мөн, түүний энэ генийг өвдөлтөд санаа зовохгүй, нэг талаасаа аз жаргалын гене гэж үзэж болох юм гэжээ. Судлаачид Жо шиг өшөө олон хүн байх боломжтой гэж үзэж байна. Дэлхий дахинд жилд 330 сая өвчтөн мэс засалд ордог гэсэн тоон үзүүлэлт байдаг байна. Эрдэмтэд шинээр өвдөлт намдаах эмийн бэлдмэл судалж байгаа бөгөөд мэс заслийн дараах өвдөлтийг хөнгөвчлөх, шарх эдгэрэлтийг хурдасгах боломжийг эрж хайсаар байгаа юм.

Эх сурвалж: BBC

Орчуулсан: Х.Гэгээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *