Гэрийн нөхцөлд ЦАЙРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ шүдний ОО ХИЙХ АРГА

Туршаад үзээрэй!

Бид өдрийг шүдээ угаахаас эхлүүлдэг. Маш олон шүдний оо байдаг ч бид алыг нь сонгохоо мэддэггүй.

Зарим нь энгийн цагаан шүдний оог сонгодог бол зарим нь гаатай оог илүүд үздэг, гэтэл зарим нь гаатайд дургүй байдаг. Зах зээл дээр олон сонголтууд бий.

Гэхдээ таны хэрэглэдэг шүдний оо аюулгүй гэдэгт та хэр итгэлтэй байдаг вэ? Дэлгүүрээс худалдаж авсан шүдний ооны ихэнх нь олон хортой найрлагатай мөн шүдэнд тань болон таны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүйг мэдээд та цочирдож магадгүй юм.

Худалдаанд зарагддаг шүдний оонд триклосан, натрийн лаурил сульфат, пропилен гликол, диетаноламин зэрэг зарим хортой нэгдлүүд агуулагдаж байдаг. Үүнээс гадна худалдааны шүдний оо нь аспартам гэх мэт хиймэл чихэрлэг бодис агуулдаг.

Тэгэхээр таны худалдаж авсан шүдний оо аюултай юм бол шүдээ яаж угаах вэ?

Эрүүл хоол тэжээл идэж, тосоор амаа зайлж байх нь амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөө үзүүлдэг. Мөн гэрийн нөхцөлд шүдний оо хийж ч болно. Гэртээ шүдний оо хийх арга  маш энгийн хялбар хэрнээ хямд төсөр байх болно, үүнээс гадна та орц найрлагын хувьд аюулгүй гэдгийг нь мэдэж байх болно.

Жишээлбэл, та идэвхжүүлсэн нүүрс, кокосын тос, өндөгний нунтагласан хальс гэсэн гуравхан орцноос бүрдэх байгалийн цайруулагч шүдний оо хийж болно. Энэхүү гар аргаар хийсэн шүдний оо нь худалдаанд зарагддаг цайруулагчтай шүдний ооноос хамаагүй бага өнгөлөгчтэй тул таны шүд, буйлыг гэмтээхгүй.

Идэвхжүүлсэн нүүрс нь шүдийг цайруулж, шүдний чулуу, толбыг багасгахад тустай. Үнэн хэрэгтээ, микропориус нүүрстөрөгч нь амны хөндийн рН-ийн тэнцвэрийг сайжруулж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгахад тусалдаг.

Энэхүү гэрийн нөхцөлд хийдэг шүдний оонд ордог бас нэг найрлага бол өндөгний нунтаг хальс юм. Кальцийн баялаг эх үүсвэр болох өндөгний хальсны нунтаг нь шүдийг бэхжүүлэхэд тусалдаг. Энэ өндөгний хальс нь цаг хугацааны явцад шүдийг эрдэсжүүлж өгдөг.

Энэхүү жорын гол найрлагад ордог кокосын тос нь амны хөндийн эрүүл мэндэд маш их ач тустай. Энэ нь амны хөндийн болон шүдний эрүүл ахуйг сахихад тустайгаас гадна амнаас гарах эвгүй үнэр, шүдны цоорол, буйлны үрэвсэлээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн шүдний хэт мэдрэг байдлыг багасгадаг.

Энэ нь амны хөндийн олон асуудлын гол шалтгаан болдог аман дахь хортой бактериудыг устгахаас гадна мөн шүдийг цайруулж, гялалзуулдаг.

Анхаарах зүйл: Хэрвээ таны шүдэнд ямар нэг асуудал байгаа бол та гэртээ нүүрсэн оо хийж хэрэглэхийнхээ өмнө шүдний эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Танд хэрэгтэй зүйлс:

  • Идэвхжүүлсэн нүүрс – ½ ц/х
  • Өндөгний нунтаг хальс – 1 х/х
  • Хайлуулсан кокосын тос – 1 х/х

Бэлтгэх нь:

  1. Аяганд ½ ц/х идэвхжүүлсэн нүүрс хийнэ.

2.   1х/х өндөгийн нунтаг хальс нэмж хийнэ

3.   Дараа нь эдгээр дээр 1 х/х хайлуулсан кокосын тосоо нэмж өгнө.

4.   Бүх орцуудаа метал биш халбагаар сайтар найрагдтал нь хутгаж өгнө.

5.   Ингээд гар хийцийн шүдний оо маань бэлэн болно. Шүдний оогоо агаар нэвтэрдэггүй битүү саванд хийнэ.

Гэрийн нөхцөлд хийсэн оог яаж хэрэглэх вэ?

  • Шүдний оогоо сойзон дээрээ жижиг хусуур юмуу халбагаар бага хэмжээгээр түрхэнэ.
  • Шүднийхээ хоёр талыг ердийнхөөрөө угаадаг шигээ маш сайн анхааралтай угаагаарай.
  • Шүдээ угаасныхаа дараа бүлээн усаар амаа зайлж угаана.
  • Энэ шүдний оогоор өдөр бүр шүдээ угааж болно.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://fithacker.ru/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *