Биеийн арга билгийг сайжруулах арга. Хятадын уламжлалт анагаах ухааны гайхамшиг!
Хятадын уламжлалт анагаах ухаанд аливаа өвчний төвөл байдал нь инь-янь буюу арга билгийн элементүүдийн хоорондын тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй гэж үздэг. Барууныханы хувьд дотоод эрхтнүүдийн тэнцвэр хэрхэн алдагддагыг ойлгоход тун хэцүү, үүнийг төсөөлж, ухаж мэднэ гэдэг бүр ч хэцүү.
Хэрэв та энэхүү биеийн тэнцвэргүй байдлын мөн чанарыг олж мэдэхийг хүсэхгүй байгаа ч тэнцвэр ба эе эв, арга билгийг сэргээх энгийн аргууд таны сонирхолыг татах нь гарцаагүй.
Арга билгээ сэргээхэд танд “Алтан азарган тахиа нэг хөл дээрээ тогтдог” гэж нэрлэгддэг нэгэн энгийн дасгал хэрэг болно.
“АЛТАН АЗАРГАН ТАХИА НЭГ ХӨЛ ДЭЭРЭЭ ТОГТДОГ” ДАСГАЛ
Үүнийг хийх тийм ч хэцүү биш. Та зүгээр л нүдээ аниад, гараа суллаж биеэ дагуулан доош буулгаад, нэг хөлөө дээш нугалаад нөгөө хөл дээрээ хэдэн минутын турш ийм маягаар зогсох хэрэгтэй. Энэ дасгалыг зөв хийх хамгийн чухал нөхцөл бол нүдээ нээхгүй байх явдал юм.
Таны нүд тэнцвэрээ хадгалахад тань тус болохгүй, энэ тохиолдолд тархи өөрөө биеийн ерөнхий тэнцвэрийг хадгалахын тулд дотоод эрхтний тэнцвэрийг сэргээж өгдөг.
Нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалж сурах энэхүү дасгалын бас нэг давуу тал нь хамгийн гол зургаан дотор эрхтний хөлний улаар дамждаг сувгууд дээр үйлчилж эдгээр дотоод эрхтэнд эерэгээр нөлөөлдөгт оршдог.
ЭНЭ ДАСГАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ
- Бамбай булчирхайн өвчинд (ялангуяа асуудал нь гипофиз/өнчин тархи болон гипоталамусын үйл ажиллагаа доголдсоноос үүдэлтэй бол)
- Чихрийн шижинд
- Тулай өвчинд
- Радикулитд
- Остеохондрозд
- Меньерийн өвчинд (толгой эргэж дүйрэх, нэг талын чих шуугих, юм сонсохгүй болох, тэнцвэр алдагдах зэргээр илэрдэг)
- Тархины хатингаршилын шинж тэмдэгт тустай
- Дархлааны системийг сайжруулна
- Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ
- Сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг барьж байдаг
Энэ шидэт дасгалыг хэрхэн хийхийг доор харуулав. Өдөрт 10 минутыг өөрийн эрүүл мэнддээ үр ашигтайгаар зарцуулж байх нь хамгийн чухал.
Эхний удаа хийж чадахгүй байсан ч зүгээр, дахин дахин оролдоод үзээрэй! Нүдээ аниад 5 секунд тогтож байвал маш сайн. Хугацааг аажим аажмаар нэмэгдүүлээрэй, өөрийгөө хэр сайн мэдэрч сурч байгаагаа анзаарах болно.
Хэрэв та “Алтан азарган тахиа нэг хөл дээрээ тогтдог” хэмээх энэ дасгалыг хийхээр шийдсэн бол хөл тус бүрийн хугацааг аажим аажмаар нэмэгдүүлээрэй. Энэ дасгалд ямар ч төвөгтэй зүйл байхгүй тул үүнийг өглөө сэрмэгцээ хийж болно.
Хөгширсөн хойноо ч эрүүл саруул байх боломжтой гэдгийг ухаарах нь ямар сайхан гээч. Өөрт хэрэгтэй, гайхамшигтай нөлөө үзүүлэх дасгалуудыг тогтмол хийж эрүүл сайхан байх нь чухал юм шүү.
Долоо хоногт 1 удаа 1 цаг хийснээс өдөр бүр 10 минутыг зарцуулж хийвэл илүү үр дүнтэй. Энэхүү эмчилгээний дасгалыг өдөр бүр хийснээр та хөгширсөн хойноо ч тархиа хөгшрүүлэхгүй залуу хэвээр байлгаж чадна.
“Алтан азарган тахиа нэг хөл дээрээ тогтдог” дасгал нь үргэлж хүйтэн байдаг хөлний асуудлыг ч шийддэг. Хэрэв та өглөө бүр энэхүү дасгалыг хийж зуршвал цусны урсгал нь сэргэж, хөл, гар тань даарахаа болино!
Дорно дахины анагаах ухааны “сувд” гэж үздэг энэхүү дасгал нь хүйтний улиралд илч энергийг нэмэгдүүлэхээс гадна дархлааг бэхжүүлж өгдөг!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто