Гэнэтийн зочидод хамгийн хурдан бэлтгэж өгч болох экспресс жор

Гэрийн эзэгтэй бүрийн мэддэг байх ёстой жор: 2 цагийн дотор давсалсан өргөст хэмхний зууш бэлтгэх.

Өрнийн Славянчуудын бусдаас ядгардаг өвөрмөц онцлог нь хамаатан садан, найз нөхөд гэлтгүй зүгээр л ойр тойрны танил хүмүүстээ өдөр, шөнийн аль ч үед хаалгаа нээж уриалгаханаар хүлээн авч чаддагт оршдог.

Тэдний дүрмээр бол орох үүдээ нээсэн бол үүний хамт хөргөгчнийхөө хаалгыг ч бас зочиндоо нээх ёстой байдаг. Тэнд … юу байна, түүгээрээ дайлна!

Мэдээжийн хэрэг, энэ үед эзэгтэй нарт гэнэтийн зочиддоо зориулж ширээгээ хурдан засах шаардлага тулгардаг. Гэрийн эзэгтэй нарт ширээ засах янз бүрийн экспресс жорууд байдаг.

Шарсан төмстэй хамт юу таваглахаа мэдэхгүй байна уу? Мэдээж давсалсан өргөст хэмх хамгийн сайн зохицоно! Бид танд маш энгийн хурдан бэлтгэж болдог жор санал болгож байна.

ДАВСАЛСАН ӨРГӨСТ ХЭМХ

ОРЦ:

  • 1 кг өргөст хэмх
  • 1 толгой сармис
  • 2 хоолны халбага далайн нунтаг давс
  • Укроп / гоньд

БЭЛТГЭХ нь:

  1. Өргөст хэмхээ хамгийн гоё гэж бодсон дурын хэлбэрээр хэрчээд тагтай сав юмуу уутанд хийж тавина.
  2. Далайн давсаа хийгээд сайтар хольж хутгаарай, ингэснээр тал бүр нь жигдхэн давстай болно.
  3. Сармисын толгойг маш жижгээр нунтаглаж, савандаа (уутанд) хийнэ.
  4. Укропоо нилээн сайн жижиглэж хэрчээд өргөст хэмхтэйгээ холино.
  5. Саваа таглаагаар нь таглаад (уутыг уяж болно) доторхыг нь сайтар сэгсэрч өгөөрэй.
  6. Хүйтэн газар дор хаяж хоёр цаг байлгахад маш сайн амт орсон байх болно!

Ингээд гэнэтийн зочидод барих экспресс зууш маань бэлэн боллоо! Амтархан идээрэй!

Давсалсан өргөст хэмх нь гэнэтийн зочдод болон яарсан хүмүүст хийж өгөхөд маш тохиромжтой зууш юм. Эрхэм эзэгтэй танд яаруу үедээ хэрэглэдэг ямар жор байдаг вэ? Өөрийн жороосоо бидэнтэй хуваалцаахаа бүү мартаарай!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *