Хүнсэнд хэрэглэдэггүй мөөг идсэнээс, эсвэл хүнсэнд хэрэглэдэг мөөгийг буруу хатаасан, буруу боловсруулсан, буруу хооллосноос болж хордох тохиолдол бий.
Хар мөөг
Шинж тэмдэг: Элэг, бөөр, ходоод, гэдэс хордуулах үйлчилгээ нь эсийн мембраны ханыг сийрэгжүүлэн нэвчимхий болгох, эсийг хайлуулах. 6-24 цагт илэрч хүчтэй бөөлжинө. Цусаар гүйлгэнэ. Ус, давсны солилцооны хямрал, зүрх судасны хурц дутагдал, солиорол, 2-3 хоногт элэгний өөрчлөлт, элэг бөөрний дутагдлаар хүндэрнэ.
Авах арга хэмжээ: Ходоод угаах, давсан туулга, гемодиализ, гемосорбци, 20-30мг/кг липоев хүчил судсаар, 0.1% атропин арьсан дор, бөөлжих, гүйлгэх үед полиглюкин гэх мэт өндөр молекулт уусмалыг хүүхдийн кг жинд тааруулан судсаар, авахаас гадна шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээг хавсруулан хэрэглэнэ.
Үрчгэр мөөг
Шинж тэмдэг: Цус хордуулах үйлчилгээтэй цусны улаан бөөмийг задлан гемолиз үүсгэнэ. Огих, бөөлжих, гүйлгэх, цусаар шээх, элэг, бөөрний дутагдал, цус задрах шинж илэрнэ.
Авах арга хэмжээ: Шингэн юүлэх, шээс хөөх, 4%- гидрокарбонат натрийг судсаар хийх, элэг бөөрний дутагдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх бусад шинж тэмдэг эмчилгээг хавсруулан хэрэглэнэ.
Хортой мөөг….
Хүмүүс хүнсэндээ мөөг хэрэглэдэг. Гэхдээ мөөгийг хортой эсэхийг тэр бүр сайн мэддэггүйгээсээ болж хордох тохиолдол байдаг. Тиймээс дараах мэдээлэлд анхаарлаа хандуулж, мөөгийг хортой эсэхийг таньж сураарай.
Хортой мөөгийг хордуулах байдлаар нь үндсэн гурван бүлэгт хуваадаг. 1. Хоол боловсруулах эрхтнийг хордуулах мөөгүүд. Энэ төрлийн мөөгний хордлого 15-60 минутын дараа илэрч 2-7 хоног үргэлжлэх бөгөөд сул биетэй өвчтөнийг үхүүлж ч мэднэ. Үүнд: Сархи, бүрэн чанагдаагүй намрын Хожуулдай, Далбигын төрлийн зарим мөөгнүүд орно. 2. Мэдрэли хордлого 30 минутаас 2 цагийн дараа мэдрэгдэж инээх, уйлах, хий юм харах, ухаан алдах гэдэс хямрах зэргээр илэрнэ. 3йн системд огцом нөлөөлдөг хор бүхий Ялхор, Хүрмэг, Сархи төрлийн зарим зүйл мөөгнүүд багтдаг. Эдгээр мөөгний. Хор нь цусны сийвэнд шууд нөлөөлдөг цайвар, өмхий болон хаврын зэрэг Ялхор орно.
Энэ бүлэгт багтдаг мөөгний хордлого 30 минутын дараа элэг бөөрөнд үйлчилж эхэлдэг хэдий ч 24-48 цагийн хооронд хордлогын ямар ч шинж илэрдэггүй. Хэдийгээр хортой мөөг идэшний мөөгнөөс цөөхөн нь ч хор уршиг нь багадахгүй. Иймээс хортой мөөгнүүдийг идэшний мөөгнөөс ялгаж сурах нь чухал. Хортой мөөг чанасан уусмалд мөнгөн халбага хийхэд харладаг. Мөөг хөгширөхөд түүнд буй бодисууд задарч эхэлдэг учир удаан хадгалсан хүнсний мөөгөнд нь ч хордож болох талтай. Мөн давсалсан, цуужуулсан мөөг хадгалсан савнаас, эсвэл мөөгийг буруу боловсруулсан зэргээс хордож болно.