Бие махбодид хуримтлагдсан хорт бодисуудыг цэвэрлэдэг 5 төрлийн хүнс!
Өнөө цагт эрүүл саруул байх нь хамгийн чухал, эрүүл мэндээ сахин хамгаалах гол зүйлсийн нэг бол яах аргагүй бие дэх хорт бодисуудыг цэвэрлэдэг байх явдал юм.
Орчин үед бидний идэж буй хоол хүнсэнд маш олон тооны хорт бодисууд агуулагддаг болсон, иймд бидний бие удахгүй үүнийг даван туулж чадахгүйд хүрэх аюултай тул бие махбодид хуримтлагдсан хорт бодисуудаа цэвэрлэж гадагшлуулж байх нь маш чухал юм. Хүмүүс хорт бодисоос салах гэж олон янзаар үздэг, тэр ч байтугай эмнэлэгт хүртэл ханддаг.
Бие махбодыг ямар ч эмнээс илүү цэвэрлэдэг олон боломжийн бүтээгдэхүүнүүд байдаг. Гэтэл үүнийг маш цөөн хүн л мэддэг нь харамсалтай.
БИЕ МАХБОДЬ ДАХЬ ХОРТ БОДИСУУДЫГ ЦЭВЭРЛЭДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
- Хүрэн манжин
Хүрэн манжин нь эслэг, зэс, фосфор, витамин С –ээр баялаг мөн хоол боловсруулалтыг сайжруулдаг мөн гэдсэн доторх бактеруудыг устгадаг олон төрлийн хүчил агуулдаг. Үүнд агуулагдах “бетаин” хэмээх липотроп бодис нь элэгийг хорт бодисоос нь салгаж өгдөг.
Хүрэн манжин нь бие махбодын хорыг цэвэрлэхээс гадна фолийн хүчил болон кварцаараа биеийг залуужуулах нөлөө үзүүлдэг.
Үүнийг яаж хэрэглэх: Чанаж болгож хэрэглэнэ, борщ шөлөнд, салат маягаар эсвэл шүүс хэлбэрээр ч хэрэглэж болно.
- Сонгино
Сонгины хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг болох дэгдэмхий бодис нь түүний эфирийн тосонд хадгалагддаг. Уг дэгдэмхий бодис нь ихэнх бактери, мөөгөнцрийг хурдан устгадаг. Үүнээс гадна сонгино нь хоол боловсруулахад төдийгүй шим тэжээлээ шингээх, хоолны дуршилаа сайжруулахад тусалдаг.
Үүнийг яаж хэрэглэх: Шинэхэнээр нь хоол, салатанд, архины хандмал хэлбэрээр, гоо сайхны маск (батга, хар батганд) болгож хэрэглэж болно.
- Сармис
Ерөнхийдөө бол нэг сармисны хумсанд цусны судсыг цэвэрлэдэг, цусан дахь холестеролыг бууруулдаг, тархины хорт хавдрын шалтгаан болсон glioblastoma multiforme эсүүдийг устгадаг 400 гаран ашигтай бодисууд агуулагддаг.
Мөн түүнчлэн сармисны найрлагад багтдаг бодисууд нь ходоодны шархлаа өвчин үүсгэдэг хеликобактер, цагаан хорхой болон сахуу, сүрьеэгийн нян зэргийг ч устгадаг.
Үүнийг яаж хэрэглэх: Шив шинэхэнээр нь жижиглэн хэрчиж хэрэглэнэ.
- Байцаа
Байцааны найрлагад байдаг хүнсний ислэг нь хүнд металл, хорт бодисуудыг биеэс хялбархан зайлуулдаг.
Байцаа нь мөн хоол боловсруулах үйл явцад эерэгээр нөлөөлдөг, микрофлорыг тогтворжуулдаг органик хүчил агуулдаг. Ховорхон байх U аминдэмүүд нь аюулт бодисуудыг “устгах”-аас гадна, витамины нийлэгжилтэнд оролцож, шархыг эдгээдэг.
Үүнийг яаж хэрэглэх: Шинэхэнээр нь эсвэл даршилж хэрэглэнэ, тэр ч байтугай шүүс хэлбэрээр ч хэрэглэж болно.
- Алим
Алим жимсэнд агуулагдах пектин болон эслэг нь хоол боловсруулах тогтолцооны бүх үйл ажиллагааг тогтворжуулж, хорт бодисуудыг биеэс зайлуулдаг. Алим нь хоолны дуршилыг сайжруулж, ходоодны шүүсийг ялгаруулж өгөхөөс гадна өтгөн хаталтыг ч зогсоодог, мөн томуугийн А вирус, цусан суулга, Staphylococcus aureus зэрэг эмгэг төрүүлэгчдийг ч устгадаг.
Үүнийг яаж хэрэглэх: Шинэхэнээр нь, шүүс, нухаш болгож, компот хийж хэрэглэж болно.
Дээр дурьдсан таван бүтээгдэхүүн нь таны эрүүл мэндэд хор учруулахгүй. Та бие махбодио хорт бодисоос нь салгахыг хүсч байвал зөвхөн эдгээр жимс, ногоог хэрэглээрэй.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто