Анхны тусламж үзүүлэхдээ гаргадаг алдаа!! Хүний амь насанд ч хүрч болзошгүй…

Сургуулиас олж авсан анхны тусламжийн талаархи мэдлэг тань хэр вэ? Шаардлагатай тохиолдолд бидэнд хүний ​​амь аврах ч хэрэг гарна. Гэхдээ харамсалтай нь, сургуулиа төгссөнийхөө дараа бид зарим нэг зүйлсийг мартчихдаг тал бий. Хэрэв толгойд ямар нэгэн мэдлэг, ойлголтууд үлдсэн ч энэ бүхэн янз бүрийн худал мэдээлэл, хэвшмэл ойлголт, цуурхал зэргээс болж эргэлзээтэй болж хувирдаг.

Таны мэдэж байгаачлан, энэ бүхнийг амьдрал дээр хэрэглэх нь ноцтой үр дагаварт ч хүргэж болзошгүй байдаг. Хуурамч мэдээлэл нь хэнд ч хэрэггүй байхаас гадна хэн нэгнийг хохироохуйц ноцтой хор хөнөөлтэй байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХДЭЭ ГАРГАДАГ АЛДАА

  1. Найздаа туслаад өөрийгөө үхэлд хүргэх гэжүү

Энэ дүрмийг дагаж мөрдвөл зөвхөн хохирогчийн төдийгүй та өөрөө ч бас амь насаа алдаж болно. Нөхцөл байдалд сайтар дүгнэлт хийгээд, түргэн тусламж дууд. Чадахгүй зүйлдээ хэт баатарлаг зүйл хийх гээд хэрэггүй.

  1. Ямар нэгэн арга байж л таараа.

Аврагч байх гэж бүү оролдоорой.

Осол гарсан тохиолдолд түргэн тусламж дуудаж, осолд өртсөн машины батарейг салгаж, ослын газрыг хааж, хохирогчийн цус алдалтыг зогсоож түүнтэй ярилцахыг хичээ. Та өөр юу ч хийх хэрэггүй!

Болзошгүй сөрөг үр дагавар байхгүй буюу бага гэж үзвэл тээврийн хэрэгсэлээс хүнийг гаргаж болно.

  1. Хэлийг суллаж амьсгалын зам чөлөөлөх

Хавагнасан хэлийг суллаж агаар чөлөөтэй оруулахын тулд тухайн хүнийг хажуу тийш аль нэг тал руу нь харуулах хэрэгтэй. Ингэхэд амьсгалын зам чөлөөлөгдөнө.

  1. Чангалуур тавих

Зөвхөн артерийн судасны цус алдалтыг зогсоох зохилгоор чангалуур буюу даралттай боолт тавьдаг. Цус алдаж байгааг яаж мэдэх вэ гэж үү? Цусны гаралт, хэмжээгээр. Таны үүрэг бол артерийн судсан дээр дарж, цус алдалт зогсохыг хүлээх, дараа нь чангалуурыг тавьж өгөөрэй.

Үүний дараа эмнэлэг рүү яваарай. Чангалуур тавьсан хугацааг харагдахаар бичиж тавихаа мартаж болохгүй.

  1. Түлэгдэлтийн тос

Түлэгдэлтийн халууныг хүйтэн усаар сайтар хөргөж бууруулна. Пантенол ч юмуу кефир зэргийг яаравчлан түрхэж болохгүй. Түлэгдсэн хэсгийг 15 минутын турш хүйтэн усан дотор байлгаад, дараа нь эмээ түрхэх хэрэгтэй.

  1. Хайрагдсан чихийг үрж болохгүй

Хөлдөж хайрагдсан чихийг үрж болохгүй. Хөлдөж хайрагдсан хэсгийг аажим аажмаар дулаацуулах хэрэгтэй байдаг. Хүйтэн юмуу бага зэрэг бүлээн усанд дүрж болно. Хөлдөлтийн хэмжээ тийм ч айхтар аюултай биш бол мэдрэхүй нь эргэж ирэхдээ тийм ч хүчтэй өвдөлт өгдөггүй.

  1. Чичирч халуурах

Өндөр халуурч чичирч байгаа хүнийг ороож бигнэж болохгүй гэдгийг санаарай. Биеийн дулааныг нь аль болох хөргөх арга хэмжээ авах хэрэгтэй. Хүйтэн ус, хөнгөн хөнжил, нойтон алчуураар халууныг бууруулах арга хэмжээ аваарай.

  1. Марганцын хор тайлах

Усанд уусдаггүй талстлаг калийн перманганат буюу бидний хэлж заншсан марганц ходоодонд орсон бол ходоодны салстад олон тооны асуудал үүсгэдэг. Цаг хугацаа алдаж, эм уух шаардлагагүй. Гэдсийг сайтар цэвэрлэж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд 3-5 аяга ердийн бүлээн ус уулгаад бөөлжүүлэх хэрэгтэй.

  1. Цохиж болохгүй

Амьсгал нь боогдож шоконд орж байгаа хүнд удаан аажмаар хэд хэд амьсгал аваад, амьсгалаа хүчтэй гаргахыг хүсээрэй, тэгэхдээ нуруун дээр нь цохиж болохгүй. Иймэрхүү байдлаар 3-4 удаа амьсгалаад хүчтэй ханиалгуулна. Ингээд орсон зүйл өөрөө гарч, аюулгүй болно.

  1. Амыг нь ангайлгаад шүдний зуултыг нь салга

Таталт өгсөн хүний ​​ам руу юу ч хийж болохгүй, ингэх нь тухайн хүндээ маш хэцүү байдаг.

Хэрэв та үнэхээр туслахыг хүсч байвал таталт өгч унасан хүний толгойг газарт цохиулахгүйн тулд сөгдөж суугаад өвдөг дээрээ тавиад барьж байгаарай. Ийм таталт нь хэлээ хазахаас ч хавьгүй илүү аюултай.

Хохирогчдод анхны тусламж үзүүлэх үед хэзээ ч алдаа битгий гаргаарай, учир нь түүний амь нас, эрүүл мэнд таны үзүүлж буй анхны тусламжаас ихээхэн хамаардаг! Болгоомжтой, анхааралтай байгаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *