Таны хийсэн хоолыг бурхадын хоол болгон хувиргах 4 төрлийн амтат сүмс! Зочид тань машид их таалах болно …
Супермаркетаас худалдаж авдаг сүмсүүд нь ихэвчлэн олон тооны хадгалалтын болон будагч бодисууд агуулдаг. Тэгтэл бүгдээрээ таны хүссэн шиг сайхан амттай байж бас чаддаггүй шүү дээ.
Эвгүй байдалд орохгүйн тулд гэртээ өөрийн гараар хийсэн амтат хоол, зууш, сүмсээрээ зочидоо, гэр бүлийнхэнийгээ дайлах нь хамгийн зөв юм. Ингээд бид та бүхэнд хамгийн шилдэг 4 төрлийн сүмс бэлдэж сураад хайртай хүмүүсээ баярлуулах жорыг танилцуулах гэж байна.
- АВОКАДОТОЙ СҮМС
ОРЦ:
- 1 ширхэг гүйцэд боловсорсон томовтор авокадо жимс
- 1/2 аяга зөөхий (тослог багатай бол илүү сайн)
- 1/4 аяга сүү (арай илүү байж болно)
- 1 х/х нимбэгний шүүс
- 1/2 ц/х цагаан будааны цуу
- 3 хумс хэрчсэн сармис (ойролцоогоор тал цайны халбага)
- 2 х/х жижиглэж хэрчсэн яншуй
- 1/4 ц/х давс (амт оруулахаар өшөө нэмж болно)
БЭЛТГЭХ нь
- Авокадогаа жигд зөөлөртөл нь сайн хутгаж өгнө.
- Цөцгийгөө нэмж хийгээд сайтар хутгана.
- Сүүгээ хийгээд хөөсрүүлж хутгана.
- Дараа нь нимбэгний шүүс, цагаан будааны цуу, сармис, яншуй, давсаа хийгээрэй.
- Орц бүрийг хийх тоолондоо хутгаж байх ёстой шүү.
Өвөрмөц амтыг мэдрээрэй!
2. ЖИНХЭНЭ БУФФАЛА ХУММУС
ОРЦ:
- 1 лааз (440 гр) болгосон түрэг шош, угаагаад хатаасан байх
- 1/2 ц/х нунтаг гоньд
- 1/2 ц/х утсан паприка
- 1/4 ц/х давс (боломжтой бол 1/2 ц/х гүехэн далайн давс)
- 2 хумс сармис
- 2 х/х (30 гр) тахини
- 1 х/х (15 мл) ямар нэг халуун соус
- 1 х/х (15 мл) нимбэгний шүүс
- 1/2 аяга (90 гр) шарсан амтат улаан чинжүү
- 2 х/х (28 мл) лаазалсан түрэг шош, устай эсвэл оливын тостойн аль нь ч байж болно.
- Халуун улаан чинжүү, амт оруулахаар
БЭЛТГЭХ нь:
- Оливын тос (эсвэл ус), халуун улаан чинжүүнээс бусад бүх орцуудаа нийлүүлээд холигчид хийж холино.
- Холигч төхөөрөмж ажиллаж байх зуур оливын тос (эсвэл ус) –ыг гуурсан хоолойгоор хийж өгнө.
- Хольцуудаа хүссэн хэмжээнд хүрч холигдтол нь сайтар холино.
- Ингээд 5 минут байлгана.
- Дараа нь давс, нимбэгний шүүс, халуун соусаа амт оруулахаар нэмж өгнө, ингээд аягалахын өмнө халуун улаан чинжүүгээ цацаад хутгахгүйгээр тавина.
3. КАЛАБРИЙН АМТАТ ПЕСТО
ОРЦ:
- 1 жижиг хаш, хальсалж хэрчсэн
- 2 ц/халбага давс (амт оруулахаар)
- 1/4 аяга оливын тос
- 1 ширхэг амтат улаан чинжүү, хальсалж, нилээд жижиглэсэн
- жижгэвтэр шар сонгины тал, нилээд жижиглэсэн
- чавга хэлбэртэй 2 ширхэг улаан лооль, нилээд жижиглэсэн
- 1/2 аяга рикотта бяслаг
- 1/3 аяга базилик
- Шинэхэн нунтаг хар чинжүү (амт оруулахаар)
БЭЛТГЭХ нь:
- Хэрчсэн хашаа шүүлтүүртэй саванд хийгээд 2 цайны халбага давс хийж хутгаад 20 минут жигнэнэ.
- Дараа нь хашаа хуурай цаасан алчуур дээр гаргаж тавиад, хэсэг хойш тавиарай.
- Хайруулын тавганд тос хийгээд дунд зэргийн галаар халаагаад амтат чинжүү, сонгиноо хийж тасралтгүй хуурч хутгана.
- Амтат чинжүү, сонгиныг 10 минут хэртэй шарж, хуурна. Дараа нь хашаа дээрээс нь хийгээд үе үе хутгана.
- 8 минутын дараа улаан лоолыг хийгээд дахин 5 минут жигнэнэ. Хутгахаа мартаж болохгүй!
- Ингээд энэ бүхнийгээ холигч руу хийгээд рикотта, базиликээ нэмж амтална.
- Холигчоо асаагаад зуурмаг болтол нь сайтар холиод давс, перецээр амтлаад амтат песто бэлэн болно.
ГЭРИЙН ТЕРИЯАКИ СОУС
ОРЦ:
- 1 аяга ус
- 5 ц/х бо сахар
- 1/4 аяга шар буурцагны соус / soy sauce
- 1-2 х/х зөгийн бал
- 1 том хумс хэрчсэн сармис
- 1/2 ц/х нунтаг цагаан гаа
- 2 х/х эрдэнэ шишийн цардуул
- 1/4 аяга хүйтэн ус
БЭЛТГЭХ нь:
- Сүмсээ бэлтгэх савандаа 1 аяга ус, бор сахар, сой соус, зөгийн бал, цагаан гааг хийгээд дунд зэргийн галаар буцалгана.
- Мөн өөр нэг саванд эрдэнэ шишийн гурилыг ¼ аяга устай холиод бүрэн уустал нь хутгана. Бэлэн болсон зуурмагыг сүмс рүүгээ нэмж хийнэ.
- Дараа нь сүмсийг өтгөртөл нь жаахан буцалгаарай. Хэрвээ сүмс нь хэтэрхий өтгөн болох гээд байвал жаахан ус хийж өгч болно.
Зочиноо дайлах дайллагандаа эдгээр сүмсыг бэлтгээрэй. Эдгээр сүмс нь ихэнх хоолтой сайхан зохицдог юм шүү. Надад итгээрэй, хийсэн хоол чинь бүхэлдээ хүссэн шиг чинь амжилттай болж чадаагүй байсан ч амттай сүмсээрээ түүнийгээ аварч болно!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc/