Соёолуулсан үр, үр тариа нь хамгийн ашигтай хүнсний ногоо, амьд хүнс, амьдралыг тэтгэгч гэж нэрлэгдэхгүй ч чухал амин дэмүүд болон микро элементүүдийн өвөрмөц эх үүсвэр юм! Үрийг усанд хийж нахиалуулах бөгөөд залуу нахиануудад нь шим тэжээлийн хамгийн их агууламж хуримтлагддаг.
Мөн, гол давуу тал нь: – Эмчилгээний чанартай ногоонуудын соёолжыг жилийн аль ч үед авах боломжтой! Соёолуулсан үр, үр тариа нь бүх эд эрхтнийг эдгээх, залуужуулах, бие махбодыг эсийн түвшинд цэвэрлэх, хавдрыг устгах, бодисын солилцоог сайжруулах… зэрэг ашиг шим өндөртэй байдаг.
Гэрт соёолуулах нь
Соёолж, бичил ногоо бол зайлшгүй хэрэглэж байх ёстой ургамал юм. Шим тэжээл судлалын салбарынхан соёолуулсан ногоон гурвалжин будаа нь элэгийг цэвэрлэдэг бол lentils буюу сэвэг зарам нь гемоглобиныг нэмэгдүүлдэг, наранцэцэгийн үр нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг бол улаан буудайн соёолж нь хорт хавдрын эсийн өсөлтийг 75% -иар бууруулдаг болохыг судалгаагаараа нотолжээ. Бусад үр, будаануудыг ямар ч ашиггүй гэж үзжээ.
Өнөөдөр бид та бүхэнд ямар соёолж хамгийн ашигтай, яагаад эрүүл мэнддээ санаа тавьдаг хүмүүс гэртээ заавал тарих хэрэгтэй талаар зөвлөгөө хүргэх гэж байна.
Таны гэртээ соёолуулж, ургуулж болох ногоонууд: Улаан буудайн болон бусад үр тариа, ногоон (хайрч хуураагүй) гурвалжин будаа, сэвэг зарам, mung шош, вандуй, chickpeas будаа болон бусад буурцагт ургамал, царгас, наранцэцгийн үр, ногоон навчит ногоо (улаан лууван, базилик, яншуй) …
СОЁОЛУУЛАХЫН АШИГ ТУС, ШИМ ТЭЖЭЭЛ
- Улаан буудай
Улаан буудай нь кальци, кали, хром, зэс, цахиур, селен, цайр, төмөр, иод, В5, Е, С, D, P витаминууд, фолийн хүчил агуулдаг. Мөн улаан буудай нь витамин, эрдэс бодисын дутагдлыг нөхөж, сэтгэцийн үйл ажиллагааг сайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжиж, ходоод, гэдэсийг зохицуулан, арьсны өнгийг сэргээж өгдөг.
Соёолуулах улаан буудай нь ямар ч байж болно, гэхдээ хатуу сортын органик будаа байвал илүү сайн.
2. Гурвалжин будаа
Гурвалжин будаа нь бусад үр тарианы уурагтай харьцуулахад хамгийн тэжээллэг чанар өндөртэйд тооцогддог. 100 грамм гурвалжин будаанд өдөрт авах ёстой хэмжээний маш чухал амино хүчлүүд агуулагддаг. Инсулинд эсийн мэдрэмтгий чанарыг нэмэгдүүлж, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай В-гийн бүлгийн витаминууд (B1, B2, B3, B6), Е витамин, магни, кали, фагопирин зэрэг нь гурвалжин будаанд баялаг байдаг.
Ногоон гурвалжин будааны соёолж нь цусны судасны ханыг бэхжүүлж, элэг, гэдэс цэвэрлэж, бодисын солилцоог хэвийн болгож, биеэс хорт бодисыг зайлуулж, холестерины хэмжээг бууруулдаг.
3. Lentils буюу сэвэг зарам
Сэвэг зарамын нялх найлзуурууд нь гемоглобиныг нэмэгдүүлдэг. Тэдгээр нь маш их кали агуулдаг тул нахиаг зүрхний өвчин, мэдрэлийн системийн өвчинд хэрэглэхийг зөвлөдөг. Үүнээс гадна, сэвэг зарам нь бодисын солилцоог сайжруулдаг.
4. Гүнжидийн үр
Соёолуулсан гүнжидийн үр нь кальциар баялаг төдийгүй бие махбодийг залуужихад хувь нэмэр оруулдаг. Ясны эдийг бэхжүүлж, кали, фосфор, магни, төмөр, цайр, В1, В2, В3 аминдэмүүд агуулна. Соёололтоор С амин дэмийн хэмжээ 15 дахин нэмэгддэг!
5. Наранцэцгийн үр
Наранцэцгийн үрийг зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх, ходоодны шархлаа, арван хоёр нугалаа гэдэсний шарх, атеросклерозын эмчилгээнд ашигладаг.
Нялх найлзуурууд нь мэдрэлийн системийг бэхжүүлж, нүдний харааг сайжруулж, арьсны өнгийг сэргээдэг. Эдгээр нь хүнсний ногооны уураг, D, F витамин, фолийн хүчил, цайр агуулдаг. Е витамины баялаг эх үүсвэр юм.
6. Шар буурцаг
Шар буурцгийн нахиа нь маш олон эслэг, чухал амино хүчлүүдийг агуулдаг. Мөн онкологийн формацын хөгжлийг удаашруулдаг пектин, ногооны уураг, C, E, D витаминууд, В-гийн бүлгийн витаминууд агуулдаг.
7. Mash/Маш
Машийн нялх нахиа нь кали, төмөр, витамин С, амин хүчлээр баялаг юм. Бодисын солилцоог хэвийн болгож, амьсгалын замын цочмог халдвар, томуунаас урьдчилан сэргийлдэг байна.
8. Вандуй
Соёолуулсан вандуй нь ургамалын инсулин (инулин) агуулдаг бөгөөд цусан дахь сахарын хэмжээг бууруулахад тустай. Хоол боловсруулах замын үйл ажиллагааг хэвийн болгож, хорт бодисыг арилгах, өтгөн хаталтыг арилгахад тусалдаг. Бие махбодийг залуужуулах, өсөлт болон эсийн нөхөн төлжилтийг дэмжих, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Вандуй бол соёолуулж ургуулахад хамгийн тохиромжтой бичил ногоон ургамал юм. Залуу вандуйны найлзуурууд нь маш амттай бөгөөд ямар ч ногоотой хослуулж хэрэглэж болдог.
Үрслэгээ суулгацууд нь хадгалах хугацааны хувьд хэдхэн хоногийн богино хугацаатай байдаг тул идэх хэмжээгээрээ бага багаар соёолуулж авах нь зүйтэй. Соёололт хийхийн тулд та хавтгай таваг эсвэл шилэн сав, уут, шигшүүр (хамгийн тохиромжтой), эсвэл үр тариа соёолуулах (нахиалуулдаг) тусгай зориулалтын сав хэрэгтэй.
Та нахиалуулж чадахгүй байгаа тохиолдолд энэ сүүлд нэрлэгдсэн үр тариа соёолуулах (нахиалуулах) тусгай зориулалтын савыг ашиглавал зохимжтой, эхлээд нахиалуулахад нэг юмуу хоёр ширхэг таваг байхад хангалттай.
ҮР, ТАРИАГ ЯАЖ СОЁОЛУУЛАХ ВЭ?
- Үр, үр тариагаа урсгал усаар зайлж, бүлээн усанд 3-12 цаг дэвтээнэ.
- Маш жижиг хэмжээний үрүүд (шанцайн ургамал, навчит ногоонууд, царгас, сонгино, гич) –ийг хавтгай тавган дээр соёолуулсан дээр байдаг. Ус сайн шингээдэг даавуу (самбай, хөвөн) тавьж, усаар сайтар норгоод, үрээ тавина. Даавууныхаа хоёр дахь давхаргаар хучина. Даавуу нь үргэлж чийгтэй байх ёстой, гэхдээ нойтон биш.
- Шилэн саванд дараах байдлаар соёолуулна: Дэвтээсэн үрээ доод ёроолоор нь хучиж дүүргэнэ, 2 см-ээс ихгүй хэмжээтэй ус хийнэ. Савны амыг самбайгаар боож, резинэн туузаар бэхлэнэ. Усыг шавхаад, саваа урвуу харуулж гүнзгий тавган дотор тавина. Ингэхэд үлдсэн ус шавхагдаж, үр нь үлдэнэ.
4. Шигшүүр дээр үрийг соёолуулах арга нь хамгийн хялбар арга юм. Үр тариаг шигшүүрт хийж, урсгал усаар зайлж, шигшүүрийг ус шүүгдэх саванд хийнэ.
5. Тагтай тавиур, таваг юмуу эсвэл хуванцар саваар гар шүршигч хийж болно. Нэг тавиур нь эзэлхүүний хувьд нөгөөгөөсөө арай бага байх ёстой. Жижиг тавиурийг хутга халааж нүхлэх хэрэгтэй (чийг нь нүхнүүдээр дамжин дуслаж урсах болно).
Илүү том тавиур эсвэл бусад устай саванд хоёр жижиг хайрга хий, дээр нь жижиг хэмжээтэй (олон нүхтэй) үртэй тавиурыг байрлуулаарай. Илүүдэл ус шавхагдаж үр нь ялзрахгүй байх болно.
6. Үрийг нарны шууд тусгалаас хол, дулаан газар соёолуулна. Үр тарианы дээд давхаргыг усаар дүүрэн бүрхүүлж болохгүй.
7. Өдөрт хоёр удаа үрийг дэвтээж, усал. Ургамлын төрлөөс хамааран нахиа 2-7 хоногт гарч ирнэ.
8. Дулааны боловсруулалт хийгдээгүй шинэ нахиа хэрэглэж байх хэрэгтэй. Өдөрт нэг порц буюу ойролцоогоор 50-100 гр нахиа идэхэд хангалттай.
9. Хэрэв үр удаан хугацаанд соёолохгүй бол хэт хүйтэн байсан, чийг багадсан, эсвэл эсрэгээрээ хэт их чийгтэй байснаас үүдэн үр хөгцөрсөн гэсэн үг юм.
10. Хэрэв та залуу найлзуурыг (microgreen) ургуулахыг хүсч байвал ургамлын төрлөөс хамааруулан 4-8 цаг тутамд усанд үрийг дэвтээж чийгшүүлнэ. Маш, улаан лууван, гич зэрэг нь 5 хоногт 4 см хүртэл ургадаг бол улаан буудай, вандуй нь долоо хоногт 14 см хүртэл ургадаг.
Бидний эрүүл мэнд идэж буй зүйлсээс маань шууд хамаардаг. Хэрвээ та тогтмол соёолж хэрэглэдэг бол эрүүл мэнд тань сайжирч, өвчин хэлэхгүй болсноо анзаарах болно.
Соёолуулсан үр, үр тариа нь эрүүл мэндэд нэн тустай. Маш өвөрмөц анагаах шинж чанартай энэхүү соёолжыг хүн төрөлхтөн 5000 жилийн өмнөөс соёолуулж иддэг байжээ.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc