Гвоздик буюу хадаасан цэцэгний гайхалтай 10 шинж чанар

Гвоздик буюу хадаасан цэцгийг хүмүүс ихэнхдээ хоолны амтлагч хэлбэрээр хэрэглэж иржээ. Гэвч энэ цэцгийг зөвхөн хоолны амтлагч бус эмчилгээний зориулалттай ашиглаж болдог байна.

Нэг жижигхэн хатаасан хадаасан цэцэгний 20% эвгенол, кариоффилен, иланген гэх эфирийн тоснуудаас бүрдэхээс гадна маш их хэмжээний шүүлгэх бодис, эрдэс бодисоос, В ийн төрлийн витаминууд их хэмжээгээр агуулагддаг байна. Энэ ургамал нь бие дэх шимэгч хорхой, сүрьеэ өвчин үүсгэгч нян, сахуу өвчний нян болон бусад өвчин үүсгэгч нянгуудыг устгадаг гэж судалжээ.

Хэрэв та энэ цэцгийг хэрэглэхээр шийдвэл аягатай усанд хийгээрэй. Хэрэв энэ хатаасан хадаасан цэцэг нь толгойгоороо доош унаж байвал чанараа алдаагүй сайн байна гэсэн үг харин хөндлөн хөвж байвал харамсалтай нь түүний эфирийн тоснууд ууршиж эмчилгээний чанараа алдсан гэсэн үг.

1. Дархлалын системийг бэхжүүлнэ.

Хадаасан цэцэг нь цусан дахь цагаан эсийн тоог нэмэгдүүлдэг бөгөөд ингэснээр таны биед халдвар орохоос сэргийлж чадна. Заримдаа аяга кофены оронд 2 ширхэгийг амандаа зажилбал толгой сэргэхээс гадна биеийн дархлааг сайжруулдаг.

2. Хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна.

Хоёр ширхэг хадаасан цэцгийг зажлаад 1 цайны халбага цэвэр зөгийн балаар даруулж хоол идэхээс 15 минутын өмнө ууснаар ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирч бодисын солилцоо сайжирснаар жин хаяхад нэмэр болдог. Мөн ходоодны хүчлийг тэнцвэржүүлж гэдэс дүүрэлт гэх мэт зовууруудад тустай. Гэхдээ ходоодны шарх болон 12 нугалаа гэдэсний үрэвсэл, хэт их даралттай хүмүүст энэ арга хориотой.

3. Өвдөлтийг багасгана.

Өдөрт 1-2 ширхгийг зажилснаар амны хөндийн муухайн үнэрийг ямар ч орчин үеийн ам зайлагчаас дутахааргүй арилгаж шүд буйлны үрэвслийг дархаас гадна хоолойн хатаж өвдөж эхэлж байгаа үед зажилбал өвчнийг бүрэн дардаг.

Хэрэв таны шүд өвдөж байвал  1-2 ширхгийг өвдөж байгаа шүдэндээ зуувал шүдний эмчид очих хүртэлх хугацаанд өвдөлтийг багасгах болно.

4. Элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Элэг нь мөн бүх төрлийн хортой бодисийг задалж ялгаруулах үүрэгтэй. Элэг бие махбодид орж ирсэн хорийг дотроос нь цусны эргэлтээр дамжуулж цэвэрлэх задлах аюултай хүнд үүргийг гүйцэтгэдэг. Хадаасан цэцэгт агуулагдах эвгенол нь элэгний үйл ажиллагааг сайжруулна.

5.Биеийн үрэвсэл болон толгойн өвдөлтийг бууруулна.

Цус багадалтаас болж толгой эргэх, өвдөх зэрэгт хэрэглэсэнээр хэвийн байдалд орно.  Дараах хоёр аргаар хэрэглэж болно. Эхний арга нь нунтаг хадаасан  цэцэг  болон байгалиараа байгаа том ширхэгтэй давсыг аяга сүүнд хийгээд хутгаж ууна. Хоёрдахь арга нь  кокосын тосонд дэвтээгээд чамархайдаа иллэг хийж өгөх хэрэгтэй. Мөн тархи, зүрхний үйл ажиллагааг дэмжиж бат бөх нойрсоход тусалдаг.

6. Яс болон үе мөчинд сайн.

Хадаасан цэцэг нь флавоноид, манган, эвгенол зэрэг зарим элементүүдийг агуулдаг бөгөөд яс болон ясны үеийн эрүүл мэндийг дэмждэг. Эдгээр бодисууд нь ясны нягтаршлыг нэмэгдүүлж, ясны эд эсийг үүсгэхэд оролцдог хэрэгцээтэй эрдэс бодисыг бидний яс руу очиход тусладаг.

7. Амны  хөндийн бактерийг устгана.

Буэнос Айресын их сургуульд хийсэн судалгаагаар хадаасан цэцэг нь  бактери усгах үйлчилгээ үзүүлдэг болохыг баталжээ. Уг судалгаанд цайны модны тос, хадаасан цэцэг, базиликаар хийсэн байгалийн гаралтай ам зайлагчийг ашигласан бөгөөд 21 хоногийн дараа амны хөндийн бактерийн хэмжээг багасгаж, эрүүл мэндийн байдлыг сайжруулж чадсан байна.

8. Антиоксидантаар баялаг.

Хадаасан цэцэг нь полифенолуудын хамгийн хүчирхэг тэжээлийн эх үүсвэр юм. Полифенолууд болон микро шим тэжээл /micronutrients/ нь цусан дахь холестерин, цусны даралтыг бууруулж, артерийн уян хатан байдлыг сайжруулж, урт наслалтыг нэмэгдүүлнэ.

9. Цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлнэ.

Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хувьд хадаасан цэцэг нь инсулин шиг үйлчилгээ үзүүлнэ. Тэд цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, сахрын хэмжээг зохиох түвшинд хадгалахад тусалдаг.

10. Цусны нөжрөлтийг багасгана.

Эвгенол нь цусны өтгөрөлийг илрүүлнэ. Цус өтгөрч нөжрөх нь маш муу бөгөөд аюултай гэдгийг санаарай. Тиймээс өдөр бүр хоолондоо хадаасан цэцэг хэрэглэх шаардлагатай болохыг эмч нар зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *