Хөлийн өсгий хагарч хуурайшихад нөлөөлдөг 6 шалтгаан

Хэрэв таны хөлийн өсгий хагарч хуурайшдаг шалтгааныг чийгшилээ алдаж хуурайшсан хэмээн боддог шүү дээ. Тэгвэл дараах 6 шалтгаанаас хөлийн өсгий хуурайшдаг болохыг  мэдэж аваарай.

6. Илүүдэл жин

Яагаад:

Хэрэв та илүүдэл жин ихтэй бол таны хөлийн өсгийд илүү их ачаалал очдог бөгөөд улмаар таны хөлийн өсгийн арьс чийгшилээ хурдан алдаж амархан хуурайшиж хагардаг.

Ямар арга хэмжээ авах вэ:

Та өөрт тохирсон биеийн жингээ хадгалах нь чухал юм. Цусан дахь сахрын хэмжээгээ шалгаж байх хэрэгтэй.

5. Витамины дутагдал

Хөлий өсгий хуурайших бас нэгэн шалтгаан нь эрдэс бодис, амин дэмийн дутагдал юм. Тиймээс та хоол хүнсэндээ анхаарч A, B3, C, E, витамин болон цайр омега-3  агуулагдсан хоол хэрэглэх хэрэгтэй.

4. Буруу гутал сонгох

Хөлийн өсгий ил гарсан гутал өмсөх болон багадсан гутал өмсөх нь буруу юм.

Битүү гутал болон зөв хэмжээтэй гутал сонгож өмсөөрэй.

3.    Цэвэршилтийн үе

Цэвэршилтийн дараах үед зарим эмэгтэйчүүдэд хөлийн өсгий болон биеийн бусад хэсгүүдээр ч гэсэн их хэмжээгээр хуйрайшилт явагдах тохиолдол байдаг.

Ийм тохиолдолд та эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь эстроген дааврын нөлөөгөөр танд энэхүү асуудал үүсч болох аж.

2. Удаан хугацаагаар зогсох

Хэрэв та удаан хугацаагаар хатуу шалан дээр зогсоогоор байвал хөлийн уланд хэт ачаалал өгсний улмаас ядарч арьс нь илүү хуурайших болно. Тиймээс удаан хугацаагаар зогсохоос зайлсхийж цаг тутам энгийн дасгал хийж хөлөнд очих ачааллыг багасгах хэрэгтэй.

1. Өдөр тутмын буруу хэвшил

Өдөр бүр удаан хугацаагаар халуун ванн болон шүршүүрт их орох нь таны арьсан халгаатай байдаг аж. Учир нь халуун ус арьсан дахь байгалийн тослогийг бууруулдаг бөгөөд илүү их хуурайших шалтгаан болно. Мөн хатуулаг ихтэй саван арьсны бүтцэд нөлөөлж мөн хуурайшил үүсгэнэ.

Хэрхэн хуурайшуулахгүй байх вэ:

Хэт халуун биш бүлээн усанд орох. Усанд ороод алчуураар арчмагцаа арьсандаа чийгшүүлэх тос түрхэх. Удах тусам арьс чийгээ алддаг.

Бонус: Хөлийн өсгийг амрааж эмчлэх арга

Листеринтэй усанд хөлөө дэвтээх нь өсгий дээрх үхэжсэн арьсыг зөөлрүүлж, гуужууулахад илүү хялбар болно. Листеринд агуулагдах фитохимийн бодисууд нь арьсыг тайвшруулна.

Танд хэрэгтэй зүйлс:

  • 1 аяга Листерин
  • 1 аяга цагаан/алимны цуу
  • 2 аяга ус

Юу хийх вэ:

  • Листерин, цагаан цуугаа хөлийн баннд хийгээд сайтар хольж өгнө.
  • Хөлөө 10-15 минутын турш дэвтээнэ.
  • Дэвтээсний дараа скраб хийж арьсыг гуужуулах хэрэгтэй.
  • Арьсыг илүү сайн чийгшүүлэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait