-Дарс шингэн атал яагаад “хуурай дарс” гэдэг юм бэ ?
-Энэ нь дарсны амтыг илэрхийлж байгаа хэрэг юм. Дарсны амтны дөрвөн төрөл бий. Нэг литр дарсанд агуулагдаж буй чихэрлэгийн хэмжээгээр тодорхойлогддог.
Дарсны амт ямар усан үзмээр хийгдэж байгаагаас шалтгаална. Жишээ нь мерло усан үзмээр хуурай, хагас хуурай амттай дарс л хийдэг. Харин каберне совинеон гэж усан үзмээр хуурай дарс л хийнэ. Хуурай дарсны гол төлөөлөл болох каберне совинеоныг мэргэжилтнүүд эрэгтэй хүнээр төлөөлүүлж “Хүчирхэг” гэж тодорхойлсон байдаг. Хуурай дарсыг удаан хадгалж болдог онцлогтой. Харин Мерло усан үзэм илүү зөөлөн, чихэрлэг тул эмэгтэй хүний зан аашаар тодорхойлдог. Онцлог нь энэ усан үзмээр энгийнээс дэлхийн хамгийн үнэтэй дарсыг ч хийж болдог.
Мөн зарим онцгой усан үзэмний төрөл нь дарсныхаа амтыг тодорхойлж байдаг. Жишээ нь: семельон /Semillion/ греначе /Grenache усан үзэмнээс, хагас чихэрлэг болон чихэрлэг дарсыг / гарган авдаг. Эдгээр чихэрлэг усан үзэм сахарын агууламж өндөртэй гэсэн үг. Тийм учраас чихэрлэг амтыг гаргаж байна гэсэн үг. Гэхдээ өдөр тутмын хэрэглээний чихэрлэг болон хагас чихэрлэг дарсанд нэмэлт сахар хийдэг. Тиймээс хуурай дарс нь илүү эмчилгээний шинж чанар өндөртэй байдаг.
Олон улсын эрдэмтэдийн хийсэн судалгаагаар өдөр бүр аяга дарс уух нь хүний биед сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Уг судалгааг тэд 300 мянган америкчууд дээр хийсэн бөгөөд эмэгтэйчүүд долоо хоногт долоон аяга дарс, эрчүүд нь 14 аяга дарс юм уу, шар айраг уух нь эрт зүрх судасны болон тархинд цус харвахаас сэргийлдэг гэж үзэж байна.
Хэдийгээр судалгааг хийсэн эрдэмтэд бүрэн баталж чадаагүй ч Техас их сургууль болон БНХАУ-ын Шэндонг мужийн их сургуулийн хамтарсан судалгаанд хамрагдсан 333,247 иргэнээс байнга дарс уудаг хүний насны дундаж 8.2-оор илүү байжээ. Тогтмол гэхдээ хэтрүүлдэггүй дарс болон шар айраг уудаг хүн архи хэтрүүлдэг хүмүүстэй харьцуулахад эрт үхэх магадлал нь 22 хувиар бага бол зүрх судасны өвчнөөр өөд болох магадлал нь 29 хувиар бага байв. Архи хэтрүүлж уудаг хүн хорт хавдар тусах магадлал энгийн хүнээс 27 хувиар илүү болохыг эрдэмтэд тогтоожээ.