Өвдөг, тохойн арьсыг булбарай зөөлөн болгох 15 зөвлөмж. Эдгээр зөвлөмжийг дагаад өөртөө анхаарал тавьж чадвал гэртээ гоо сайхны салонтой боллоо л гэсэн үг!
Гадаад төрх байдлаа өө сэвгүй сайхан байлгая гэвэл өчүүхэн жижиг зүйлс дээр ч анхаарч байгаарай. Өөртөө анхаарал тавидаг байх нь өөрийгөө сэтгэл хангалуун байлгахаас гадна бусдад ч сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг. Өөртөө анхаарал тавьдаг арчаатай хүн арьс, үс, хумсандаа анхаардаггүй, өөрийгөө арчилж торддоггүй хүнээс хамаагүй илүү сэтгэл татам сайхан харагддаг.
Арьсны хувьд бол эрүүл хоол хүнс идэж, арьсандаа үргэлж анхаарал тавьж байж гэмээн төгс сайхан харагдана.
Өвдөг, тохойн арьсанд нэмэлт арчилгаа шаардагддаг. Өвдөг тохойн арьсны үхэжсэн эд эсүүд хуримтлагдсаны улмаас эдгээрийн арьс зузаарч хатуу ширүүн болдог. Ийм арьс нь гоо сайханыг маш их гутаадаг. Гэхдээ ийм асуудалтай хэсгийн арьсыг өвдөлтгүйгээр, хурдан хугацаанд зөөлрүүлж болдог нь сайн хэрэг.
Эдгээр 15 зөвлөмж танд хэрэг болно. Мөн түүнчлэн доорх жорууд нь тохой, өвдөг нь харлах хандлагатай болж арьс нь барзайж ердийнхөөс эрс өөр ширүүн болсон хүмүүст хэрэгтэй зөвлөгөө болох юм.
Өвдөг, тохойн арьсны арчилгаа
- Хүнсний сода, сүү
1 халбага содан дээр 1 халбага сүү хийж холиод арьсыг гэмтээхээргүй зөөлөн гуужуулагч хийнэ. Ийм гуужуулагчаар өнжөөд нэг удаа гуужуулж байвал, үр дүн нь ид шидийн мэт гайхалтай нөлөө үзүүлнэ.
- Куркума, сүү, зөгийн бал
Жинхэнэ дорнын гоо сайхны жор. Turmeric нь антисептик буюу үжлийн эсрэг нөлөө үзүүлдэг бол сүү, зөгийн бал нь арьсыг гүн чийгшүүлдэг. Энэ гуравыг холиод цөцгий шиг зуурмаг хэлбэртэй болгоод өвдөг тохойн барзгар арьсан дээрээ түрхээд 15 минут байлгана.
- Элсэн чихэр, оливийн тос
Элсэн чихэрээ оливийн тостойгоо холиж найруулаад өвдөг, тохойгоо үрж зүлгэнэ. Дараа нь чийгшүүлэгч гелиэр угаагаарай. Үр дүн нь үнэхээр гайхалтай!
- Лемон, зөгийн бал
Лемоны шүүс, зөгийн балаар харлаж, барзайсан арьсанд зориулсан гайхалтай сайн маск хийж болно. Маскыг 20 минут тавиад зөөлөн үрж өгөөрэй. Арьс тань зөөлрөөд зогсохгүй гялалзсан өнгөлөг болно.
- Лемон, түрэг шошны гурил
Түрэг шош бол маш олон ашигт чанар бүхий буурцагт ургамал юм. Өнөө цагт түрэг шош маш элбэг байдаг болжээ. Үүнийг цагаан хоолны дэлгүүрүүдээс худалдан авч болно. Түрэг шош нь арьсны хамгийн сайн эмчилгээ болдог тул үүнийг эрүүл арьсаа гэмтээхгүйгээр үхэжсэн эд эсийн давхаргыг гуужуулж унагахад хэрэглэнэ. Лемоны шүүс, түрэг шошны гурилыг холиод нэгэн төрлийн маск хийгээд арьсандаа түрхэж зөөлрүүлнэ.
- Оливын тос
Өдөр бүр ширүүн болсон арьсандаа оливын тосоор массаж хийгээрэй. Энэхүү тос нь гаднаас нь зөөлрүүлээд зогсохгүй арьсны дотор давхаргыг хүртэл гүн чийгшүүлж өгдөг. Тиймээс түүний үр нөлөө, үйлчилгээ нь ч удаан хадгалагддаг байна.
- Байгалийн гаралтай бие үрэгч (халуун орны жимсний дотор хэсгийг хатааж хийдэг бие үрэгч)
Энэхүү байгалийн гаралтай бие үрэгчийн анагаагч чадлыг үүнийг хэрэглэж байсан хүн л мэднэ. Энэ бие үрэгчийг хэрэглэхээр үхэжсэн арьс илүү хурдан солигдож, арьс нь илүү сайхан өнгөлөг болж байгаа нь мэдрэгдэнэ. Ийм сайхан зүйлээр өөрийгөө нэг эрхлүүлээд үзэх хэрэгтэй шүү.
- Кокосын тос
Орой бүр унтахынхаа өмнө ширүүссэн арьсаа кокосын тосоор тослож байгаарай.
- Зуун наст
Өвдөг, тохойн арьсандаа зуун настын гель (хэрвээ та энэхүү эмчилгээний чанартай ургамалыг гэртээ ургуулдаг бол шинэхэн шахсан шүүсийг нь ч хэрэглэж болно) түрхэж байгаарай. Гелийг 20 минут тавихад хангалттай мэдэгдэхүйц үр дүн харагдана.
- Нарнаас хамгаалах тос
Зуны улиралд нарнаас хамгаалах тосыг харладаг, хэт их нөсөөжилт үүсдэг эмзэг хэсгүүддээ сайн түрхэж байх хэрэгтэй. Хэрэв таны тохой, өвдөгт ийм шинж тэмдэг ажиглагдаж байвал нарны тосоо нүүрний тосны нэгэн адил өдөр тутам хэрэглэж байгаарай. Үүнээс гадна нарны тос нь арьсны хатуурсан хэсгийг сайн чийгшүүлдэг юм шүү.
- Уксус, тараг
Уксус, тараг хоёрыг тэнцүү хэмжээгээр холиод тохой, өвдөг дээрээ түрхээд бүрэн шингэх хүртэл нь байлгана. Үүний дараа энэ асуудалтай хэсгүүдээ бие угаагчаар сайн үрж өгнө.
- Чийгшүүлэгч тос
Чийгшүүлэгч тосыг дан ганц нүүрний бус бүх төрлийн арьсандаа хэрэглэж байх хэрэгтэй. Чийгшүүлэгч тосоор өвдөг, тохойгоо ч сайн чийгшүүлж байхаа мартаж болохгүй.
- Жимсний шүүс
Жимсний хальс бол гайхамшигтай зүйл юм. Эмийн сангаас жимсний хүчил худалдаж авах шаардлагагүй, та зүгээр л нимбэг, алим эсвэл усан үзэмнээс шинэхэн шүүсийг нь шахаж гаргаад харласан арьсан дээрээ түрхээрэй. 10-15 минутын дараа арьс тань гэрэлтэх болно.
- Наранцэцгийн тос
Оливын тос дуусчихсан байгаа тохиолдолд эдийн засгийн хувьд хамаагүй хэмнэлттэй наранцэцгийн тос хэрэглэж болно. Шүршүүрт орсны дараа наранцэцгийн тосоор тослоод бүх л шөнийн турш байлгавал арьс тань маш сайхан зөөлөрсөн байх болно.
- Уушгин чулуу
Барзгар арьсыг уушгин чулуугаар зөөлөн үрээд чийгшүүлэгч тос түрхээрэй. Уушгин чулуу нь зөвхөн хөл гэлтгүй тохой, өвдөгний барзгар арьсыг гуужуулахад сайн байдаг – гэхдээ та үүгээр чанга үрж болохгүй шүү.
Таны арьс толигор, торгомсог, хүрэхэд л таатай сайхан болох болно … гэхдээ та өөртөө цаг хугацаа зарцуулж, өөрийгөө арчилж байж ийм үр дүнд хүрнэ гэдгийг анхаараарай. Таны гадаад төрх таныг өөртөө хэрхэн анхаарал тавьдагыг харуулдаг. Өөрийгөө хайрлаж, үнэлж бай, зөвхөн нүүр царайндаа биш бүх биедээ анхаарал тавьж байгаарай. Үүний үр дүнд таны гоо үзэсгэлэн хамгийн сайханаар гэрэлтэж, та цэцэг мэт үзэсгэлэнтэй дэлбээлэх болно!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc