Таны мэдэх ёстой түлэгдэлт, цэврүү, шалбархайг хурдан эдгээх 10 зөвлөмж

Бие дээрээ шарх, хөнгөн шалбархай авсны дараа эмчид яаран очихыг хэн ч хүсэхгүй шүү дээ.  Хэрэв ийм зүйл тохиолдвол халдвар авахгүйгээр өвдөлтийг намдаах, эмчлэх шаардлагатай. Анхны тусламж үзүүлэхийн тулд та ямар ч дэвшилтэт арга техник, эмнэлгийн хэрэгслийг ашиглах шаардлагагүй гэртээ байгаа гарын доорх зүйлсээр өөртөө  болон гэр бүлийхэндээ тусламж үзүүлээрэй.

1. Зүсэж гэмтээсэн хэсэгтээ зуун наст тавиарай

Яагаад тус болох вэ: Зуун наст үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба нээгдсэн шархыг намдаахад төгс тохирно. Мөн нарны хурц туяанд түлэгдсэн арьсыг тайвшруулна.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Хэрэв таны гэрт зуун наст ургамал байгаа бол, та навчийг зүсэж аваад, өргөстэй хэсгүүдийг нь салгаж, шүүсийг нь шахаарай. Нээгдсэн шархан дээр шинэхэн зуун настын шүүсийг түрхэх нь ямар ч аюулгүй. Эсвэл та зуун настыг эмийн сангаас худалдаж авч болно.

2. Устөрөгчийн ислийн оронд давсны уусмал хэрэглэ

Яагаад тус болох вэ: Биеийнхээ аль нэг хэсгийг зүссэний дараа, таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол угаах юм. Хуучны буруу ойлголт бол энэ тохиолдолд устөрөгчийн хэт исэл хэрэглэх ёстой гэж үздэг боловч, энэ нь арьсыг гэмтээхээс гадна бактерийн эсрэг 100% үр дүнтэй байж чадахгүй. Нөгөө талаасаа давсны уусмал хамгийн шилдэг арга гэж ойлгож болно.

Ямар үр дүнтэй вэ: 1/2 хэмжээтэй цайны халбага давсыг 200 мл буцалж буй усанд хийж, хөргөсний аагаар шархан дээрээ ариутгасан марлиар зөөлөн түрхэнэ.

3. Онгорхой шарханд зөгийн бал тустай

Яагаад тус болох вэ: Зөгийн бал бактер устгах болон шархыг хурдан эмчлэхэд гайхалтай үр дүнтэй. Зөгийн бал дархлааны системийг идэвхжүүлж, нөхөн сэргээлтийг түргэсгэж, арьсны үрэвслийг хянадаг болох нь батлагдсан.

Ямар үр дүнтэй вэ: Зүссэн хэсэгтээ зөгийн балнаас нимгэхэн түрхэж, цэвэрхэн боолтоор бооно.

4. Түлэгдсэн хэсэгтээ мөс ашиглах

Яагаад тус болох вэ: Мөс бол хэл эсвэл биеийнхээ бусад хэсгийг түлсэн үед маш ач тустай. Тэр дор нь хавдах үйл явцыг зогсоож, өвчнийг намдаана.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Хэрэв та түлэгдэлтийг түргэн эмчлэх хэрэгтэй бол, хэл эсвэл түлэгдсэн хэсэгтээ мөс тавьж, хэдэн минутын турш байлгаарай. Мөн та хүйтэн мөснөөс сэргийлье гэж бодвол, мөсийг эхлээд алчуур эсвэл сальфетканд боож болно.

5. Хавдсан хэсэгтээ мөсөн жин тавих

Яагаад тус болох вэ: Мөс эсвэл хүйтэн жин түлэгдэлтийг эмчлэхэд тусална. Мөстэй жингийн хувьд хөхрөх болон шөрмөс сунах үед ач тустай. Мөстэй жин булчинг амрааж, эдийн цус алдалтыг зогсоохоос (хөхрөх үед) гадна өвчнийг намдаана.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Та мөстэй жинг шууд арьсан дээрээ тавьж болохгүй. Хуванцар зүйл ч бас таны арьсыг хүйтэн мөснөөс хамгаалж чадахгүй. Тиймээс алчуур эсвэл даавууг тухайн хэсэгтээ тавьж, дээр нь мөстэй жингээ тавиарай. Удаан тавих хэрэггүй ба 30 минут байхад болно.

6. Алимны цуу бактери тархахаас сэргийлнэ

Яагаад тус болох вэ: Алимны цагаан цуу халдварыг үгүй хийх, тэр тусмаа хэрэв та маш олон зүсэгдэж, бас бие чинь шалбарсан бол, хэрэглэж болох хамгийн найдвартай аргуудын нэг юм. Нэгэн судалгаагаар, уг бүтээгдэхүүн E. coli бактерийг хүртэл устгах чадалтай болохыг олж тогтоосон байна.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Алимны цагаан цууг арьсан дээрээ түрхэхийн өмнө усаар сайтар шингэлээрэй. Тэгснийхээ дараа та шингэнийг ариутгасан марльд шингээж, тухайн хэсэгтээ 30 минутын хугацаанд тавиарай. Өөр нэгэн сонголт нь халуун ваннд хэвтэх ба дээр нь нэг аяга алимны цагаан цуу хийгээрэй. Ингэснээр маш олон зүсэгдсэн шарханд сайн нөлөөтэй ба нэгэн зэрэг бүгдийг нь эмчлэхэд ач тустай.

7. Цайны модны тос болон гаа өвдөлтийг бууруулна

Яагаад тус болох вэ: Эдгээр тоснууд хоёулаа үрэвсэл болон өвчнийг намдаахад тус болно. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгэтэй тул халдвар тархахаас сэргийлнэ.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Хэдийгээр цайны мод болон гааны тос ижилхэн орц найрлагатай боловч, өөр өөр байдлаар хэрэглэнэ. Цайны модны тосыг шархан дээр шууд түрхэж, гадуур нь шархны лент наана. Харин гааны тосны хувьд нээгдсэн шархан дээр шууд түрхэж болохгүй – цочрол өгөх эрсдэлтэй. Цөөн хэдэн дуслыг шархны ойролцоох хэсгүүдэд түрхэж, өвчнийг намдаана.

8. Шавьж хазсан бол хүнсний сод ашигла

Яагаад тус болох вэ: Шавьжинд хатгуулах нь зүсэхтэй адилхан маш их өвтгөдөг. Хэрэв шумуул эсвэл зөгийнд хатгуулсан бол, хүнсний содны тусламжтай улаан тууралт, хавдалт болон тав тухгүй мэдрэмж төрөхөөс сэргийлж болно.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Хүнсний содыг бага хэмжээний устай хольж, өтгөн зуурмаг болгох ба үүнийгээ хатгуулсан хэсэгтээ түрхэж, 15 минут байлгана. Ингээд зуны улиралд уур хүргэм загатнах мэдрэмж байхгүй болно!

9. Цус алдалтыг сармис зогсооно

Яагаад тус болох вэ: Сармис бол нээгдсэн шархны эсрэг хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнс юм. Цус алдалтыг зогсоож, өвчнийг намдаахаас гадна хурдан эмчилнэ.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Сармисны зуурмаг хийж, шархан дээрээ шууд түрхэнэ. Гадуур нь боолтоор ороож 2 өдрийн турш байлгана.

10. Цэврүү үсэрсэн хэсэгтээ алтантовч цэцгийн цайгаар жин тавиарай

Алтантовч цэцгийн цайгааар өвдсөн хөлөндөө жин тавиарай.  Хөлд тохиромжгүй гутал өмссөний дараах таны ядарсан барьсан хөлийн өвчнийг намдаахад гайхалтай сайн нөлөөлтэй. Алтантовч цэцгийн цай нь байгалийн гаралтай үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир цэврүүг богино хугацаанд арилгана. Алтантовч цэцгийн цай эсвэл цайны хандыг халуун усанд 15 минутын турш байлгаад, дараа нь цэврүүн дээрээ марльд шингээж шөнийн турш жин тавина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait