Цагаан будааны залуужуулах маск, түүний арьсанд үзүүлэх гайхалтай нөлөө

15 минутанд залуужуулдаг цагаан будааны маск. Одоо би энэ маскыг байнга тавьж байх болно. 

Цагаан будааны маскны нүүрний арьс залуужуулдаг гайхалтай нөлөөг тайлбарлахад маш хялбархан. Цагаан будаанд коллагены ялгаралтыг өдөөж өгдөг хүчтэй антиоксидант болох линолийн хүчил болон сквален агуулагддаг. Арьсанд коллаген хангалтай хэмжээнд байж чадахгүй бол үрчлээ үүсдэг. Энэ нь насжилтаас хамааралтай дааврын өөрчлөлт, хоол тэжээлийн зохисгүй байдал, тамхи татдаг зэрэгтэй холбоотой.

Цагаан будаа нь арьсыг шаазан шиг гялалзуулдаг учир Япон эмэгтэйчүүд үүнийг онцгой маск болгон хэрэглэдэг. Цагаан будаа нь арьсыг гүн чийгшүүлж, цэвэрлэж, үрчлээг толийлгож, нүүрний асуудалтай хэсгийг чангалж өгдөг.

Бидэнд үрчлээний эсрэг будааны маскны жор санал болгосон ухаалаг гоо сайханчын зөвлөмж …

НҮҮРНИЙ ЗАЛУУЖУУЛАХ МАСК

ОРЦ НАЙРЛАГА:

  • 3 халбага чанасан цагаан будаа
  • 1 халбага сүү
  • 1 халбага зөгийн бал

БЭЛТГЭХ нь:

Цагаан будааг багахан хэмжээний усанд буцалгаад шүүж авна. Будаагаа чанасан ус хэрэг болох тул асгалгүй хадгалаарай. Цагаан будаан дээрээ зөгийн бал, сүүгээ хийж хутгаад нэлээд өтгөвтөр маск болгоно.

Будаагаа блиндерт хийж сайтар буталж, зуурмаг маягтай болгож өгсөн ч болно.

Маскаа сайтар цэвэрлэсэн хуурай арьсан дээрээ түрхээд, бүрэн хаттал нь нүүрэндээ байлгаарай. Дараа нь будаагаа буцалгахад гарсан усаараа нүүрээ угаана. Үүний үр дүнг нь хамгийн сайнаар мэдэрье гэвэл будааны маскыг долоо хоногт 1 удаа тавих хангалттай.

Цагаан будаа нь арьсыг зөөллөж, чийгшүүлэхээс гадна хөгшрөлтийн толбыг арилгаж, цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн цагаан будааны антиоксидант нь үрэвслийг намдаахаас гадна арьсны хэт ягаан туяаны цацрагийн нөлөөллийг ч арилгах үйлчлэл үзүүлдэг байна.

Цагаан будаа нь В төрлийн аминдэмүүд (B1, B2, B3, B6) болон PP аминдэм, каротин, Е аминдэмээр баялаг. Эдгээр бүх бодис нь мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлэхээс гадна үс, хумс, арьсанд нэн тустай. Цагаан будаа нь фосфор, кали, төмөр, цайр, кальци, селен, иод зэрэг олон элемент агуулдаг.  Цагаан будаа нь тэжээллэг чанар өндөртэй, илчлэг багатай (агшаасан төлөвт), нүүрс ус агуулдаг тул жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Мөн эсийн өсөлтөд шаардлагатай 8 төрлийн амин хүчил, бараг 8% уураг агуулдаг байна.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *