Илүүдэл тос, үхэжсэн арьсны эд, бохирдол, бактери арьсны нүхийг бөглөж бас томруулдаг байна. Нүүрээ арчилах нь нэн чухал ч заримдаа буруу арга хэрэглэх нь сөрөг нөлөөтэй байдаг. Өдөр тутмын арчилгаагаа буруу хийх нь таны арьс гадны хүчин зүйлээс ч илүү гэмтдэг байна.
- Тос шингээгч цаас байнга хэрэглэх
Тос шингээгч цаас нь халуун өдрүүдэд арьсны хэт тослогжилт болон хөлөрсөн үед хэрэглэхэд тохиромжтой. Гэсэн хэдий ч байнга ашиглах нь таны арьсанд муугаар нөлөөлнө. Үнэндээ багахан тос таны арьсанд шаардлагатай байдаг. Тогтмол арьсныхаа тосыг авснаас болж илүү ихээр ялгарах болдог. Энэ нь арьсны нүх бөглөрөхөд хүргэдэг.
- Хар цагаан толгойт батгаа шахах
Батгаа шахах нь сэтгэлд таатай байдаг ч зүгээр орхисон нь аюулгүй. Таны арьсан дээр байх бактери батга шахсан шархаар ордог. Хэрвээ та батгаа хүчээр шахах гэж байгаа бол энэ нь шахахад хэтэрхий эрт бөгөөд та арьсныхаа гүн давхаргад бактери оруулах болно. Энэ нь хамгийн муу нөхцөл байдалд хүргэж тань арьсны нүх томрох эсвэл сорви тогтох болно.
- Хэт их гуужуулагч хэрэглэх
Гуужуулагч нь арьсны нүхийг бөглөж бохирдол, үхэжсэн арьсны эд эс болон илүүдэл тослогжилтыг арилгахад тусалдаг. Энэхүү энгийн үйлдэл нь арьсыг сэргээж, арьсны нүхийг жижиг болгодог. Гэвч долоо хоногт 1-2 л удаа хийх хэрэгтэй. Гуужуулагч хэт их хэрэглэснээс болж арьс хатаж бас нүхтэй болох бөгөөд ингэснээр байгалийн тослогжилтгүй давхарга ойр тойрныхоо тоосыг татдаг байна. Энэ нь арьсны нүх томроход хүргэдэг.
- Арьсаа хуурайшуулах
Хуурай арьс нь үрчлээ үүсгэж таныг хөгшин харагдуулахад хүргэдэг. Бас хуурай арьсны нүх сүв хавтгай болж томроход хүргэдэг. Тиймээс, энэ нь таны нүх сүвд хортой төдийгүй таныг хөгшрөхөд хүргэдэг! Аз болоход, үүнээс урьдчилан сэргийлэхэд амархан. Арьсны төрөлд сайн тоник ус, чийгшүүлэгчийг сонгоод өдөр бүр нүүрэндээ түрхээрэй.
- Арьсны нүхээ бөглөрүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх
Какаоны тос, кокосын тос, ланолин тос нь нүх сүвлэх үйлчилгээтэй. Эдгээр нь таны арьсыг чийгшүүлэхэд тустай байж болох ч толбо үүсгэж, нүх сүвний дотор бохирдлыг хуримтлуулдаг. Үүнтэй адил батга нь нүх сүвийг сунгаж томруулна. Нүүрэндээ сайн крем түрхээрэй харин эдгээр тосоо зөвхөн биендээ хэрэглээрэй.
- Нүүр будалтаа сэргээх
Өдрийн турш таны будалт байгалийн жамаар бүдгэрдэг. Үүнийг бага зэрэг сэргээхэд ямар ч хор нөлөө байхгүй ч та үүнийг хэт их сэргээх хэрэггүй. Таны арьснаас ялгарсан тослог орчны тоос, шороог наалдуулж арьсанд бохирдол бий болгоно. Энэ нь батга гарах шалтгаан болно.
- Зохисгүй хоол хүнс хэрэглэх
Сүүн бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, цэвэршүүлсэн элсэн чихэр ихтэй, халуун ногоотой эсвэл шарсан хоол хүнс таны арьсанд халгаатай. Эдгээр нь таны биед үрэвслийг өдөөж, арьсыг чинь батганд өртөмтгий болгодог.
- Нарнаас хамгаалах тос ашиглахгүй байх
Наранд өртөх нь олон талаараа арьсанд хортой. Энэ нь арьсыг өтгөрүүлж, коллаген, эластин, усыг зайлуулж, эд эсийн агшилт үүсгэдэг. Энэ нь нүх сүвнийхээ ирмэгийг сунгаж, аймшигтай харагдуулна. Тиймээс нарнаас хамгаалах тос заавал хэрэглэж байх хэрэгтэй.
Эх сурвалж: news.gegee