Биеийг тань толгойноос хөл хүртэл нь нарийн арчилж, эмнэх 10 төрлийн ургамал, ногоо

Зарим хүмүүс өвчний эхэн үед зөвхөн ургамал, халуун чанарын ногоогоор эмчлэхийг илүүд үздэг. Үйлдвэрийн эмийн оронд ургамлын гаралтай эмийн ургамал хэрэглэх хандлага руу дэлхий нийтээрээ чиглэж байна. Ургамлын буюу байгалийн гаралтай эмнүүд нь биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд маш тустай нь батлагдсан. Ханиад, томууны шинж тэмдэг, даралт ихсэх эмгэг зэргийг гэрийн нөхцөлд эмчилдэг ургамал, ногоонууд байдаг.

1. Сармис

Сармис нь томуу, ханиадтай маш сайн тэмцэж чаддаг ногоо юм. Сармис нь цусны даралтыг бууруулах төдийгүй зүрхээр хатгуулах эрсдлийг ч бууруулдаг. Мөн сармисанд альцгеймер болон солиорлын өвчнөөс урьдчилан сэргийлдэг антиоксидант агуулагддаг.

Сармисыг хоолонд хэрэглэхээс гадна нэмэлт тэжээл болгон ашиглаж болно. Сармисыг буталж жижиглэж хэрэглэвэл эрүүл мэндэд илүү сайн.

      2.  Розмарин

Розмаринийн үнэр нь хүмүүсийн ой санамж, төвлөрөл, ажлын гүйцэтгэл сайжрахад нөлөөлөхөөс гадна сэтгэл санааг ч бас өргөж өгдөг. Мөн тархи оюуныг хөгшрөхөөс урьдчилан хамгаалж өгдөг.

Түүнийг хоолны амтлагч болгон ашигтай бодисуудыг нь авч болно. Розмариныг мөн үнэртэй ус, тос зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад оруулсан байдаг тул ийм байдлаар өдөр тутамдаа хэрэглэж болно.

    3.  Чили халуун улаан чинжүү

Чили чинжүүний халуун найрлага нь хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй байдаг. Мөн зүрхээр хатгуулах явдлыг намжаадаг. Өөх шатаалтыг нэмэгдүүлдэг тул жингээ хасахыг хүсч байгаа хүмүүс идэхэд илүү таатай.

Энэхүү чинжүүг ямар ч хоолонд жижиглэж эсвэл нимгэн хэрчиж хийж болно. Түүхийгээр нь, шарж, хуурж идэж болно. Харин үрийг нь авах хэрэгтэй. Мөн халуун улаан чинжүү нь хэл ам дарвигануулж халуу шатаж буй мэдрэмж өгдөг учир хүн бүрт тохирохгүй байж болохыг анхаараарай. Энэ чинжүүг хэзээ ч байнга хэрэглэж болохгүй.

    4.  Цагаан гаа

Цагаан гаа нь хоол боловсруулалтыг дэмжиж, гэдэсний хий, дүүрэнгийг гадагшлуулдаг. Мөн үрэвслийг дарж, өвдөлт намдаахаас гадна ханиадыг ч дарах үйлчилгээтэй. Цагаан гаа нь өглөөгүүр дотор муухайрах байдлыг арилгадаг.

Цагаан гааг халуун цай, шөлөнд хийж өдөр бүр идэж болно. Шинэхэн цагаан гааг амт оруулах байдлаар олон зүйлд хэрэглэж болно.

    5.  Яншуй

Яншуй нь цусны даралт ихсэх эмгэгт маш сайн. Яншуйнд агуулагдах К аминдэм нь ясыг бат бөх байлгахад нэн тустай.

Хатаасан яншуйг шөл, жигнэсэн мах, улаан лоолийн сүмс зэргийн амтыг сайжруулахад хэрэглэнэ. Шинэхэн яншуйг салатанд амт оруулах, ногоо даршлах, далайн хоол амтлах зэрэгт хэрэглэж болно.

    6.  Гааны навч

Гааны навч нь толгойн өвдөлт, мигреныг арилгахад тустай. Мөн гааны навчтай цайны уур нь амьсгалахад хүндрэлтэй байгаа хамрын битүүрэлийг арилгаж, тайвшруулдаг.

Гааны навчийг цай, хоолонд шинэхэнээр нь эсвэл хатаасан байдлаар хэрэглэж болно. Мөн үүний тосыг ч хэрэглэж болно.

    7.  Синнамон

Синнамон нь бие махбодид халдвартай тэмцэхэд нь мөн эд эсийн гэмтлээ сэргэхэд нь тусалдаг. Синнамон нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг. Тэр байтугай синнамон нь бактерийн халдвартай тэмцэж,  таныг хорт хавдраас ч хамгаалж чадна.

Синнамоныг модлог байдлаар нь цай, кофендоо хийж ууж болно. Харин нунтагийг нь амттан, овъёос, смүүти, бин, шарвин зэрэгт хийж болно. Үүнийг өдөр бүр ч хэрэглэж болно.

    8.  Алтан товч цэцэг

Алтан товч цэцгийн цай нь эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоосон сарын тэмдгийн өвдөлтийг намжаадаг. Энэхүү цай нь биеийн ​​цусан дахь сахарын хэмжээг бууруулж, чихрийн шижин өвчнийг эмчлэхэд тустай.

Энэхүү цэцгийг цайнаас гадна өдөр бүр овъёос эсвэл үр тариан хамтаар хэрэглэж болно. Шинэхэн алтан товч цэцэг болон түүний навчийг салатанд хийж идэж ч болно.

   9.  Мангир

Мангирт тайван унтаж нойрсоход тустай холин хэмээх бодис агуулагддаг. Мөн сэтгэлийн хямралыг тайвшруулан, сэтгэл санааг өргөж өгдөг серотонин ялгарахад оролцдог фолат агуулагддаг байна.

Мангирыг гэмтээхгүйгээр хурц хутгаар зүсэж авах хэрэгтэй. Үүнийг ногооны сүмсэнд хийж, өндөг, бяслаг амталж, шөл, салат чимэглэж хэрэглэнэ.

    10.  Лаванда цэцэг

Лаванда цэцгийн тосоор шарх, шалбархайг, мөн шавжинд хазуулсан газрыг эмчилдэг. Лаванда нь сэтгэлийн зовинол, хямрал, нойргүйдэлд их тустай. Лаванда цэцгийн тос нь мөн мөөгөнцөрийн халдварыг устгадаг.

Лаванда цэцэгний тосыг хамгийн их хэрэглэдэг, үүнийг өдөрт нэгээс хоёр удаа чийгшүүлэгч болгон ашиглаж болно. Мөн түүнчлэн үүнийг кокосын тос, тамуаны тос, гаат ургамлын тостой хольж хэрэглэж болно.

Орчуулсан: Х.Гэгээн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *