Арьсны нүхжилтийг багасгах үр дүнтэй 8 арга!
Арьсны нүхжилт бол гоо сайханыг алдагдуулдаг зүйлсийн нэг. Залуу бүсгүйчүүд болон ахимаг насны эмэгтэйчүүдэд ч тохиолддог.
Нүүрний арьс нүхжихэд олон хүчин зүйлс нөлөөлдөг байна: Зохисгүй хоол тэжээл, стресс, чанар муутай гоо сайхны бүтээгдэхүүн, удамшил нөлөөлж болно мөн 35 -аас дээш насанд арьс нүхжих тохиолдол илүүтэй ажиглагддаг…
Нүүрний арьсны нүхжилтийг арилгах боломж бий! Зарим нэг гоо сайхны үйлчилгээ тодорхой үр дүнгүй байх тохиолдол гардаг ч бүү цөхөр! Томорсон нүхжилтийг эмчлэхэд тодорхой цаг хугацаа, тэвчээр шаардагддаг. Би та бүхэнд үр дүн нь батлагдсан жоруудыг танилцуулах болно.
Доорх арчилгаа эмчилгээг эхлүүлэхийн өмнө эдгээрт агуулагдах найрлага хэсгүүдэд харшилдаг эсэхээ сайтар шалгаарай.
НҮҮРНИЙ АРЬСНЫ НҮХЖИЛТИЙГ ХЭРХЭН БАГАСГАХ
- Календула болон алтан товч цэцгийн тоник
1/2 х/х нунтаг календула болон алтан товч цэцгийг буцалж буй усанд хийгээд, 30-40 минут идээшүүлнэ. Ургамлыг шүүж аваад дотор нь хөвөн салфеткаа хийгээрэй.
Сайтар цэвэрлэсэн нүүрэндээ чийгтэй салфеткаа компресс маягаар тавиад нилээн хэдэн минут байлгаарай. Эдгээр ургамлууд нь агшаах шинж чанартайгаас гадна арьсыг зөөлрүүлж, чангалдаг.
- Ургамал суурьтай маск
Дээр дурьдсан ургамлуудаас 1 х/х-ыг 1 ширхэг өндөгний цагаантай холиод хэдэн дусал нимбэгний шүүс нэмж өгнө. Уг маскаа сайтар цэвэрлээд уураар утсан нүүрэн дээрээ 15-20 минут байлгаарай.
- Гоо сайхны мөс
Дээрх жороор бэлтгэсэн ургамлын хандыг мөсны саванд хийж хөлдөөгөөд нүүрэндээ жин тавьж болно. Алтан товч, календулагаас гадна арьсны үрэвслийг дардаг алтан цэгцүүхэй цэцгийг ч мөн ашиглаж болно. Арьсаа гайхалтай сайхан гэрэлтүүлэхийг хүсч байвал нүүрээ цэвэрлэснийхээ дараа өглөө, оройдоо эдгээр цэцгийн хандтай мөсөөр арчиж байгаарай!
- Шавар болон нимбэгний шүүсний маск
Энэ маск тослог арьстай хүнд илүү зохимжтой! 1 халбага гоо сайхны шаварыг устай холиод цөцгий шиг зуурмаг болгоод 1 амны халбага нимбэгний шүүс нэмж хийнэ. Нүүрэндээ маскыг зузаавтар түрхээд бүрэн хаттал нь байлгана. Хатсаны дараа бүлээн усаар угаана. Энэхүү маск нь томорсон нүхжилтийг төгс цэвэрлэж, арьсыг чангалдаг.
- Желатинтай маск
1 халбага желатиныг 2 халбага сүүтэй холино. Холимогыг 5 минут халаагаад дараа нь богино долгионы зууханд 20 секунд хэртэй дунд зэрэг дээр нь тавьж халаана.
Уураар утаж цэвэрлэсэн арьсан дээрээ маскаа хэд хэд давхарлаж (хатах бүрт нь) тавина. Хөмсөг, нүд, үсэндээ хүргэхгүй байхыг хичээгээрэй. Хамгийн сүүлд тавьсан давхарга хатсаны дараа дахин 15 минут байлгаад үүссэн хальсны ирмэгээс нь жигдхэн өнхрүүлж хуулж арилгана.
- Тарагны маск
Өдөр бүр нүүрний арьсандаа цэвэр тараг түрхэж 20 минут байлгаарай. Арьсны нүх сүвийг мэдэгдэхүйц багасгахаас гадна арьсыг цайруулж, сэргээн, чангалж өгдөг. Тараг түрхэж эхэлснээс хойш долоо хоногийн дараагаар эхний үр дүн мэдрэгдэх болно.
- Зөгийн балт гуужуулагч
Зөгийн бал бол гэрийн нөхцөлд хийгддэг гоо сайхны арчилгаанд зайлшгүй ордог бүтээгдэхүүн. Нүхжилттэй арьсны асуудлыг шийдвэрлэхэд нэн тустай.
2 ц/х зөгийн баланд хэдэн дусал нимбэгний шүүс хийж хутгаад нүүрэндээ түрхээд зөөлөн массажилж өгнө. Асуудалтай газрууд дээрээ онцгой анхаарах хэрэгтэй. Массажилж дуусаад дахин 10 минут байлгаарай.
- Овъёосны маск
Овьёосны маск нь арьсыг толигор зөөлөн болгодог. Сайтар хутгаж өтгөрүүлсэн 1 ширхэг өндөгний цагаан дээр 2 халбага овьёос хийж хутгана. Уг маскыг нүүрэн дээрээ 20 минут байлгаад дараа нь бүлээн усаар зайлна. Уг процедурын дараа 1-р хэсэгт заасан жорны дагуу бэлтгэсэн ургамлын хандаар арьсаа арчиж өгвөл маш сайн үр дүнтэй байна.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто