Ургамлын хаан БАЗИЛИК эрүүл мэндэд нэн тустай болохыг судалгаагаар нотолжээ

Энэхүү навчит ногоон ургамалын нэр нь хаан” гэсэн утга бүхий Грек хэлний basileus гэдэг үгнээс гаралтай. Өвөг дээдэс маань анхилуун үнэрт энэ ургамалын ашиг шимийг хүртэн хэрхэн дээдэлж байсны илрэл бизээ. Улирлын чанартай хүнсний ногоо болон эмийн ургамалуудыг зуны сүүл сараас намрын эхэн сарын хооронд түүж, хураан авдаг. Ихэнхи хүмүүс энэ анхилам үнэртэй, гашуун дарвиганасан хэрнээ чихэрлэг амттай ургамалд дуртай байдаг. Олон орны эзэгтэй нар үүнийг яншуй, ногоон гоньдны нэгэн адил гэртээ тарьж ургуулан өдөр тутамдаа хэрэглэдэг. Базилик нь нил ягаан болон ногоон өнгөтэй байдаг.

Базиликт тосонд уусдаг витаминуудаас А, бета-каротин, Е ба К, харин усанд уусдаг витаминуудаас С, В1, В2, В3 (РР), В4, В5, В6, В9 аминдэмүүд агуулагддаг. К аминдэм базиликт хамгийн ихээр агуулагддаг. Базилик нь төмөр, кальц, магний, фосфор, калий, натрий, цайр, маргенец, зэс, селен зэрэг макро-микро элементүүд бүхий эрдэс бодисоор маш баялаг юм.

Базиликийн ашигт шинж чанарууд

Энэтхэгчүүд базиликаар зочломтгой зан чанараа илэрхийлдэг бол эртний Италид үүнийг “хайрын өвс” болгон ашигладаг байжээ. Базилик нь эс доторх хромосомын бүтцийг тогтворжуулж, тэдгээрийг задрахаас сэргийлж өгдөг онцгой органик нэгдэл болох биофлавоноидоор баялаг юм. Иймээс энэхүү эсийн генетик материал нь хорт хавдар үүсэх, үржих боломжуудыг хааж өгдөг байна.

Базилик  нь нянгийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг эфирийн тос их хэмжээгээр агуулдаг учир хоолны дуршил өдөөм анхилам үнэртэй байдаг. Базилик нь пиоцианик саваа, стафилококк, энтерококкийн халдварыг устгадаг. Базиликт агуулагдах К аминдэм нь цусны бүлэгнэлтийг нэмэгдүүлдэг.

Базиликийн үнэр, амт нь хоолны дуршилыг өдөөж өгдөг тул түүний нил ягаан болон ногоон өнгийн  навчны аль алинаар нь салат, шөл, махан болон ногоон зууш, пицца, паста, сүмс, бялуу зэргийг амталж болно. ОХУ-д үүнийг тарималжуулж ургуулж байгаа боловч түүний өвчин анагаах увидасыг мэдэх хүн цөөн.

Зуны улирал ид дундаа орж байгаа тул цаашид хэрэглэх базиликаа бэлтгэж авах цаг болж байна. Иймд базиликийг эмчилгээний зориулалтаар ашиглах хэд хэдэн жишээ, зааварчилгааг өгье.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД БАЗИЛИКИЙГ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ЖИШЭЭ

  1. Нүд болон чихний үрэвсэлд

Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, нүдэнд цагаа унах, нүдний даралт ихсэн зэрэг нүдний өвчнийг анагаах зорилгоор 1 аяга буцалсан усанд 1 х/х хатаасан базиликийг хандалж идээшүүлээд хөрөхөөр нь нүдээ өдөрт хэд хэдэн удаа шавшиж угаана.

Чихний үрэвсэлээс үүдэлтэй чихний өвчинг намдаахад базиликийг хандлан хэрэглэдэг: 0.5 литр буцалсан усанд 2 х/х базилик хийгээд бага галаар буцалгаад 10 минут идээшүүлнэ. Чих өвдөх бүрт ердийн аргаар компресс тавьж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна, та аль ч эмийн санд зарагддаг базиликийн эфирийн тосыг ашиглаж болно. Тосоо халаагаад чихэнд 1-2 дуслыг дусааж үрэвсэл, өвдөлтийг намжаадаг.

      2. Мэдрэл, үе мөч, толгойн өвчинд

Хэрэв танд байнга бие сулрах, ядрах, цочромтгой болох, хэт сул дорой болох, сэтгэл санаагаар унамтай болох зэрэг шинж тэмдэг ажиглагдаж эхлэвэл үүнийг даван туулахын тулд базиликтай цай уугаарай. Зүгээр л базиликийн навчин дээр буцалсан ус хийгээд 15-20 минут хандлаад уугаарай. Мөн элсэн чихэр юмуу зөгийн балтай нимбэгтэй цай өдөрт 2 удаа ууж байгаарай, тун удалгүй танд хүч тамир орж байгаа нь мэдрэгдэх болно.

Энэхүү цай нь сэтгэл санааны тавгүй байдлаас үүдэлтэй толгойн болон булчингийн өвдөлтийг намдааж өгдөг. Мөн базиликийн шинэхэн навч зажилах юмуу чамархайндаа базиликийн эфирийн тосоор массаж хийх байдлаар иймэрхүү толгойн болон булчингийн өвдөлтийг намдааж болдог. Энэ ургамал нь стрессийг даван туулах, мэдрэлийн системийг бэхжүүлэх, эрүүл мэндээ сайжруулах, үр бүтээмжээ дээшлүүлэхэд тань туслах болно.

     3. Амны үрэвсэл, хоолойн болон шүдний өвчинд

Энэхүү байгалийн эм нь бидний аманд байдаг микробуудыг бие махбодид ямар ч хор нөлөөгүйгээр 99% устгаж чаддаг. Хэрэв хацар, хэл, буйл чинь шархалсан бол базиликаар  тэдгээрийг бүрэн эдгээж болно. Тиймээс ам гэмтсэн, хоолой өвдсөн тохиолдолд базиликийн хандаар ам, хоолойгоо зайлах юмуу эсвэл шинэхэн базиликийн навч зажилж эмчилж болдог.

Базиликийг шүдний өвчин намжаах, шүд цоорох, шүд чулуужихаас хамаалах зорилгоор  ашигладаг. Шүдний өвчнийг эмчлэхийн тулд базиликийн 2 ширхэг навчийг маш сайн зажилаад “бохь” шиг болгож байгаад өвдсөн шүдэндээ зуувал өвчин намддаг. Базиликийн хандаар амаа зайлж байвал шүд бэхжидэг. Хатаасан нунтаг базиликийг шүд цэвэрлэхэд ашигладаг байна.

    4.  Дотор муухайрах, цээж хорсох, хордлого, ходоод гэдэсний өвчинд

Дотор муухайрч, бөөлжис цутгасан үед базиликийг хандлан уувал зовиур арилдаг. Хэрвээ та муудсан юмнаас хордсон бол базиликийн навч идвэл хордлого тайлагдах болно. Тиймээс анхилуун үнэрт энэ ургамалыг хоол хүнсэндээ, ялангуяа махтай хоолондоо хэрэглэж байвал зохимжтой. Базилик нь хоолны шингэцийг сайжруулж өгөхөөс гадна шимт бодисуудыг ч мөн биед сайн шингээж өгдөг байна.

Базилик нь гэдэсний микрофлорыг хэвийн болгож, бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны салст бүрхэвчийн үрэвсэлээс үүдэлтэй хавагналт, гэдэс дүүрэлт, гэдэсний базлалт мушигралтыг арилгадаг.  Мөн энэ ургамлын хандыг цээж хорсох, огиулах зэрэгт ч мөн хэрэглэдэг.

     5.  Арьс, үсний асуудалд

Базиликаар гэрийн нөхцөлд батга, улайлт, арьсны хөгшрөлтийн нөсөө зэргийг арилгадаг нүүрний маск хийдэг. Гайхалтай найрлага бүхий базиликийн тусламжтайгаар арьсаа залуужуулж, нүх сүвээ цэвэрлэн, арьсаа тайвшруулж, толигор болгож болно, мөн эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлэн батга арилгах, арьсны өнгө сэргээх үйлдэл үзүүлдэг байна.

Базилик нь суларч унжсан арьсыг гайхалтай сайхан чангалдаг. Ийм болсон нүүрийг буцаан зууван хэлбэрт нь оруулахын тулд долоо хоногт 2-3 удаа нүүр, хүзүү, цээжин дээрээ базиликийн навчийг нунтаг зуурмаг болгож түрхээд тавихад хангалттай.

Өтгөн сайхан, намирсан зөөлөн, гялалзсан үстэй болохын тулд юуны өмнө хуйхны мөөгөнцөр, хуурайшилт, хагнаас салсан байх ёстой байдаг. Ингэхийн тулд толгойгоо угаасны дараа базиликийн хандаар үсээ шавшиж байх хэрэгтэй. 0.5 г буцалсан усанд 100 гр хатаасан эсвэл шинэхэн базилик хийн хагас цаг хандлаад үсэндээ 2-3 минутын турш шавшиж өгөөрэй. Ингээд таны үс эрүүл болох болно. Эрүүл үс ямар байх нь ойлгомжтой бизээ.

Эрдэмтэд базиликийн эрүүл мэндэд нэн тустай нь маргаангүй юм гэдгийг судалгаагаар нотолжээ. Энэхүү ургамалын мөөгөнцөрийн болон үрэвслийн эсрэг бодисууд, антиоксидант шинж чанарууд нь  халдварыг устгах, зүрх судасны системийг дэмжих, арьс, үсний өнгө үзэмжийг сайжруулах, дархлааны системийг бэхжүүлэх үйлдэл үзүүлдэг.

Мэргэжилтнүүд хүйтний улиралд ханиад томуунаас сэргийлэх зорилгоор өдөр бүр шинэхэн эсвэл хатаасан базилик хэрэглэж байхыг зөвлөж байна. Өвлийн улиралд хэрэглэх базилакаа хөлдөөгчид хөлдөөн нөөцөлж авч болох юм. Ногоон навчит ургамалуудыг ургамалын тосонд хөлдөөх сонирхолтой аргыг ашиглан хөлдөөж болох юм.

Базиликийг хөлдөөхөөс илүү хатааж хэрэглэвэл бүх ашигтай бодис, амин дэмүүд нь илүү сайн хадгалагддаг байна. Навчит ногоон ургамалыг ишний хамт цэцэглэж эхлэхээс өмнө түүгээд харанхуй, агааржуулалт сайтай өрөөнд хатаах нь хамгийн зохимжтой. Эсвэл 40 хэмийн халуун зууханд амыг нь хаахгүйгээр 1 цаг халааж хатааж болно. Хатаасан базиликаа шаазан эсвэл шилэн саванд сайтар таглаад хадгалах хэрэгтэй.

Туршлагатай цэцэрлэгчид арьсаа шинэхэн базиликаар арчиж шумууланд хазуулахаас сэргийлдэг байна. Та энэ ургамалыг зөвхөн амтлагч болгон ашигладаг уу? Тэгвэл одоо та базиликийн ач тус ямар их болохыг мэдэж авлаа. Үүнийг гэрийн нөхцөлд тариалан өдөр тутамдаа хэрэглэж байгаарай. Энэ мэдээллийг Facebook-ийн найзуудтайгаа хуваалцаарай!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *