Гал тогооны алчуурыг өнгө оруулах, төгс цагаан болгохын тулд Орос эмээ нарын хэрэглэдэг энгийн арга!
Магадгүй таны гал тогооны алчуур өнгөө алдсан байж болно. Гал тогооны алчуур жүүс, шоколад, улаан дарс, зэвны толбогүй байна гэж бараг байдаггүй шүү дээ. Хэдийгээр та 3 дахин цэвэрч, нямбай эзэгтэй байсан ч толбоноос зайлсхийх боломжгүй.
Хэрэв алчуураа угаагаад ч таны хүссэн шиг өнгө орохгүй байвал яах вэ? Толбо арилгагчаар угаах гэхээр үнэтэй тусаад, алчуураа хаях гэхээр хайран санагдаад, толботой алчуур хэрэглэхээр жигшмээр байдаг. Ингээд Орос эмээ нарын хэрэглэдэг төсөвт хэмнэлттэй шалгарсан үр дүнтэй аргуудыг та бүхэндээ танилцуулъя.
Гал тогооны алчуурыг хэрхэн өнгө оруулах
- Силикат цавуугаар
Хэрэв гал тогоонд чинь бохир алчуурнууд хуримтлагдчихсан бол гал дээр хөнгөн цагаан тогоо тавиад, түүн дотор ус, бага зэрэг саван эсвэл угаалгын нунтаг, нэг халбага силикат цавуу хийгээд алчуураа дээрээс нь хийгээрэй. 20-30 минут зөөлөн буцалгаарай – ингээд таны алчуур өнгө орж, гялалзсан цэвэрхэн цагаан болно!
- Наран цэцгийн тосонд
Буцалж буй усанд 2 хоолны халбага хуурай цайруулагч (дэлгүүрүүдэд зарагддаг), тал аяга угаалгын нунтаг, 2 хоолны халбага наранцэцгийн тос хийнэ. Үүссэн уусмалд хуурай (усанд норгоогүй, угаагаагүй!) бохир алчуурыг хийж тавиад, галаа унтраагаад бүрэн хөртөл нь байлгана. Ямар төрлийн химийн урвал явагдаж байгаа нь тодорхойгүй боловч алчуур хамгийн цэвэрхэн, өнгөлөг болдог нь баталгаатай үнэн юм шүү.
- Марганцын уусмалд
Тус бүр нь ойролцоогоор 5 литр буцалсан устай хоёр сав бэлд. Нэг саванд нь угаалгын савангийн 1/4 -ийг үйрүүлж хийгээд, нөгөөд нь 3 – 5 марганц хийнэ (уусмалын өнгө нь нил ягаан биш, улаан болох ёстой). Ус нь хар хүрэн болж хувирах хүртэл хоёр уусмалыг холино. Уусмалыг сайтар хөөсөртөл нь хутгаад, бохир алчуурнуудаа хийгээрэй. Хэрэв та энэ уусмалд алчуурнуудыг 6-8 цаг байлгавал шинэхэн мэт цагаан болно. Итгэхгүй байна уу? Туршаад үзээрэй!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так просто