Шидэт турмерик дээр суурилсан 5 төрлийн эмчилгээний жор

Турмерик дээр суурилсан 5 төрлийн эмчилгээний жор, та үүний тусламжтайгаар эмийн сан руу явах шаардлагагүй болно!

Турмерик (куркума, куркумин ч гэж нэрлэдэг) бол цагаан гааны овогт хамаардаг ургамал юм. Халуун төрлийн энэ ургамлын үндэснээс үүнийг гаргаж авдаг. Турмерик нь анх агуу аялагч Васко да Гамагийн ачаар Европ болон Америк тивд танигдсан түүхтэй.

Турмерик нь чинжүү, гүргэм, зира зэрэгтэй хамт бидний гал тогоонд орж ирсэн байдаг.

Бид турмерикийн ашигтай олон шинж чанаруудыг, тэр дундаа түүний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг, эмчилдэг чадварын талаар олон удаа дурьдаж байсан. Өнөөдөр бид улбар шар өнгийн энэхүү гайхамшигтай амтлагчны бусад ашигтай жорыг та бүхэнтэй хуваалцах болно.

ТУРМЕРИКААР ЭМЧЛЭХ

ТАРГАЛАЛТ, АТЕРОСКЛЕРОЗ, ЧИХРИЙН ШИЖИНД

Турмерик нь жин хасаад зогсохгүй цусны судсыг цэвэрлэж, цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг. Энэхүү амтлагч нь олон төрлийн хоолны нэг хэсэг болдог нь нууц биш юм.

Үүнийг БЭЛТГЭХдээ:

  • Нэг аяга буцалсан усанд 1 а/х нунтаг турмерик, хутганы үзүүрийн хэмжээтэй халуун улаан чинжүү, мөн хэмжээний нунтаг мумиё (барагшуун) орно. Энэ хольцоо сайтар хутгана. Өдөрт гурван удаа хоолноос хагас цагийн өмнө нэг аягыг ууна.

ХАНИАД ЭМЧИЛНЭ

Ханиадыг турмерикаар маш үр дүнтэй эмчилдэг 2 төрлийн жор байдаг.

Эхнийх нь биеийн ерөнхий тамир тэнхээг сайжруулдаг үрэвслийн эсрэг халуун ундааны жор.

БЭЛТГЭХдээ:

  • Нэг аяга сүү буцалгаад 40 хэм хүртэл нь хөргөөд нэг халбага нунтаг турмерик, нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй. Эдгээрийг сайтар холиод өдөрт гурван удаа, хоол идэхээс 1 цагийн өмнө эсвэл хоол идсэнээс хоёр цагийн дараа ууж хэрэглэнэ.

Хоёр дахь жороор хоолойн өвчнийг эмчилдэг. Турмерикээр хоолойн үрэвслийг дардаг хамгийн сайн гэрийн “антибиотик” бэлдэж болно.

БЭЛТГЭХдээ:

  • Нэг халбага зөгийн балыг нунтаг турмериктэй холино. Энэ хольцоо амандаа хийгээд дор хаяж таван минут аажмаар уусгаарай. Үүний дараа хоёроос гурван цаг юм ууж, идэхгүй байх хэрэгтэй. Ер нь бол унтахынхаа өмнө энэ эмчилгээг хийвэл илүү зохимжтой.

ШАРХ, ТҮЛЭГДЭЛТ, БАТГА ЭМЧИЛНЭ

Турмерик нь анагаах шинж чанартай тул үүнийг эмчилгээний зорилгоор бигнэж боон, маск тавьж хэрэглэх боломжтой. Уг бүтээгдэхүүнийг шингээсэн боолтыг гурван цаг тутамд сольж байх хэрэгтэй. Турмерикийн тусламжтайгаар цагаан батганаасаа салж болно. Ингэхийн тулд үүнийг цэвэр нүүрэндээ маск болгон түрхээд 15 минут байлгаад буцалсан усаар сайтар зайлж угаана.

БЭЛТГЭХдээ:

  • Шилэн юмуу шаазан аяганд 3-5 халбага турмерик хийгээрэй. Дараа нь үүн дээрээ зуун настын навчны шүүс хийгээд арьсанд түрхэхэд тохиромжтой өтгөвтөр зуурмаг маягын зүйл болгоно. Энэ зуурмагаа хадгалж болохгүй шууд хэрэглэх ёстой шүү.

ЦУСНЫ ДАРАЛТ БУУРУУЛДАГ ЗӨГИЙН БАЛТАЙ ЧИХЭР

Уламжлалт анагаах ухааны энэхүү жор нь цусны даралт ихэсдэг хүн бүрийн аврах арга хэрэгсэл болдог. Хэдийгээр энэ жорыг бэлтгэх жаахан төвөгтэй боловч үүний үр нөлөөг үнэлж баршгүй.

ОРЦ:

  • 1 х/халбага маалингын үр
  • 1 х/халбага гүнждийн үр
  • 1 х/халбага намуу цэцэг
  • 1 ц/х турмерик
  • 2 х/х зөгийн бал

БЭЛТГЭХ:

  • Кофе бутлагчид эхний дөрвөн орцыг хийж бутлаад зөгийн балан дээрээ хийж холиод хутгана. Үүнийгээ базаж өнхрүүлж байгаад 4-5 ширхэг чихэр болгоорой. Эдгээр нь 1 өдрийн эмчилгээ болно. Харин цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 1 чихэр хэрэглэхэд хангалттай.

Турмерик дээр суурилсан эмийн хамгийн том давуу тал бол түүний байгалийн гаралтайд оршдог. Энэ нь таны эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүйн баталгаа юм. Даралтны эмээ гэртээ хийсэн уг бүтээгдэхүүнээр солиод нэг үзээрэй.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *