Таны эрүүл мэнд болон арьсанд чинь гайхалтай нөлөө үзүүлэх 11 хүнс

Жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь бидний эрүүл мэндэд ашигтай сайн нөлөөтэйгээс гадна бидний арьсны гоо сайханд чухал холбогдолтой байдаг. Ямар жимс, ногоо таны гоо сайханд тустай болохыг мэдэж аваарай. Таны эрүүл мэндэд хэрэгтэй бөгөөд арьсанд чинь гайхалтай нөлөө үзүүлэх 11 хүнсийг бид таньд санал болгож байна.

1. Нэрс

Анхны ‘супер хүнс’ гайхалтай жимс нь жижигхэн цэнхэр хөдөлгүүртэй л ижил бөгөөд харагдаж буй хэмжээнээсээ илүү тэжээллэг аж. Антиоксидант, витамин A, C-г агуулдаг бөгөөд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэхэд таны арьсанд гайхалтай сайн нөлөө үзүүлнэ.

2. Алим

Алим нь хэдий тийм их тэжээлтэй биш байж болох ч таны арьсанд сайн гэдэгт итгэж болно. Та арьсныхаа уяан хатан чанарыг сайжруулахын тулд коллагены өндөр агууламжтай амтат улаан алим (Red Delicious) болог янз бүрийн төрлүүдээс сонгох хэрэгтэй.

3. Тарвас

Зун болоход бид шинэ тарвас идэхийг тэсэн ядан хүлээдэг. Амттай бөгөөд 90%-ийн усны агууламжтай энэ амттай жимсийг идэхэд таны арьсыг дотроос нь чийгшүүлж өгнө.

4. Гадил

Гадил нь арьсны чийгийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой эрдэс болох калийг агуулдаг хамгийн сайн эх үүсвэр юм. Арьс хатуурах нь калийн дутагдлын сонгодог шинж тэмдэг бөгөөд та өдөр дутмын жимсний хэрэглээнийхээ нэг хэсэгт гадилыг  заавал оруулаарай.

5. Хан боргоцой

Хан боргоцойг зарим улс оронд эмчилгээний зорилгоор жил бүр тариалан хэрэглэж ирсэн бөгөөд энэ жимс нь арьсны үрэвсэл болон хавдартай тэмцдэг бромельин гэх фермент агуулдаг цорын ганц жимс юм.

6. Гүзээлзгэнэ

Эцэс төгсгөлгүйгээр дурламаар бүрэн боловсорч гүйцсэн таваг дүүрэн гүзээлзгэнээс та татгалзаж чадах уу? Аажмаар доройтож буй арьс тань танд талархах болно. Энэхүү улаан дур булаам жимс нь хэт ягаан туяаны  нөлөөгөөр үүсэх үрчлээстэй тэмцдэг ellagic-ийн хүчлийг их хэмжээгээр агуулагддаг байна. Мөн таны амны хөндийн эрүүл мэнд болоод шүдийг чинь цагаан болгоход тустай жимс юм.

7. Гуа (papaya)

Гуа нь А амин дэм болон идэвхгүй уургийг задалж, үхэжсэн арьсны эсийг гуужуулахад тусалдаг папайн ферментийг агуулдаг байна.

8. Киви

Витамин С-ийн агууламж өндөртэй энэхүү жимс нь арьсны уяан хатан чанарыг дэмждэг найрлагатай бүтээгдэхүүн юм.

9. Анар жимс

Нэрстэй ижил, анар жимс нь ‘супер хүнс’ хэмээх нэрийг авсан. Анар нь арьсны эсийг нөхөн сэргээхэд тустай бөгөөд хөгширөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг нэгдлүүдийг агуулдаг ашигтай жимс ажээ.

10. Интоор

Интоор нь бусад жимснээс илүү өндөр концентрацитай антиоксидантын агууламжтай байдаг бөгөөд энэ нь чөлөөт радикалуудтай тэмцэхэд туслан хөгшрөлтийг удаашруулдаг байна.

11. Төмс

Таны суга харладаг бол та төмсийг зүсээд 10 минутын турш суган дээрээ тавиад дараа нь бүлээн усаар угаагаарай. Төмсний хүчиллэг шинж чанар нь маш сайн байгалийн цайруулагч бодис болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *