Биднийг ЭРТ хөгшрүүлдэг буруу зуршлууд

Бие галбиртаа анхаардаг эмэгтэйчүүд хоолны дэглэмээсээ өөх тос агуулсан зүйлийг бүрмөсөн хасдаг талтай. Үнэн хэрэгтээ өөх тосонд хөгшрөлийн эсрэг бодис агуулагддаг бөгөөд арьсыг толигор сайхан байлгадаг давуу талтай. Тиймээс самар, цөцгий, цөцгийн тосноос хэзээ ч бүү татгалзаарай.

Шингэн зүйлийг соруулаар уухад уруулыг тойрсон үрчлээ нэмэгдэж, наснаасаа овортой харагддаг. Тамхи татахад ч мөн үрчийх магадлалтай ажээ. Хажуу тийш, эсвэл доошоо харж унтахад нүүр дэрэнд шахагддаг. Улмаар эрүү болон хүзүүнд хугацаанаас өмнө үрчлээ үүсдэг. Хүний насыг хүзүүгээр нь тодорхойлж болдог гэдэг.

Та овортой харагдахыг хүсэхгүй байвал гейша шиг зөвхөн түрүүлгээ харж унтаж хэвшээрэй. Нарны туяанаас арьсаа хамгаалж хэвшсэнээр та эрт хөгшрөхөөс хамгаалж чадна. Нар бол арьсыг гундуулдаг гол хүчин зүйл ажээ. Тиймээс өвлийн улиралд ч нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй. Нэг цаг зурагт үзэхэд хүний нас 22 минутаар богиносдог гэсэн тооцоо бий.

Компьютер ч мөн үүнд хамаатай. Энэ учраас хүн 30 минут тутамд байрлалаа сольж, сунайж байхыг эрдэмтэд зөвлөлөө. Бага унтах тусам хүн эрт хөгширдөг. Наанадаж ажлын бүтээмж буурч, арьс өнгөө алдах сөрөг нөлөөтэйг мартаж болохгүй. Судлаачид насанд хүрсэн хүнийг шөнийн 22.00- 23.00 цагийн хооронд унтвал хамгийн үр дүнтэй амарна хэмээн үздэг байна.

Хөгшрөлт гэдэг бол эрхтэн, эдийн бүтэц аажим эвдэрч, биеийн дотоодод явагддаг маш нарийн бөгөөд олон талт физик, хими, физиологийн процесст өөрчлөлт орон, хүчилтөрөгч шингээх чадвар улам бүр буурч, бие махбодид үүсэх энергийн хэмжээ багасч, эд эрхтэн хатангаршин, хэвийн үйл ажиллагаа нь сулрах үзэгдэл юм гэжээ.

Мөн хөгшрөлт нь эцэг эхээс дамжсан генийн шалтгаантай нягт уялдаатай байдаг болон хүний наслах хэмжээг генийн шинжилгээгээр хянан тодорхойлж болно. Үүний тулд усанд орж бие чийрэгжүүлэх дасгалыг аажим дасган хийх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *