Биологийн цагаа зөв, үр бүтээлтэй, ухаалагаар ашиглаж сураарай!

Өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ? Үнэт цаг хугацаагаа аль болох ухаалгаар ашиглаж сурах хэрэгтэй!

Дэлхий дээрх бүх хүмүүсийн бие махбодь, ​​зан байдал, тэр ч байтугай сэтгэл санааны байдал нь хүртэл биологийн цагаар зохицуулагддаг болохыг олон судалгаа харуулсан байдаг.

Сургуульд бидэнд олон янзын шинжлэх ухааны талаар, тухайлбал физик, одон орон зэргийн талаар заадаг боловч секунд тутамд бидний бие махбодид тулгардаг зүйлийн талаар мөн түүний чадварын талаар бидэнд зааж хэлж өгч байгаагүй.

Бид бие махбодийнхоо талаар юу мэддэг, юуг нь таниж мэдэлгүй үлдээсэн байдаг бол? Иймээс бид биеийн дотоод цагийн талаархи судалгааг та бүхэнд толилуулах гэж байна.

БИОЛОГИЙН ЦАГ

  1. Харалган цаг

Шөнийн 2 цаг бол хүний нүдний хараа хамгийн их буурдаг үе. Иймд бүх тээврийн хэрэгслийн жолооч нар энэ цагт анхаарал болгоомжтой байх хэрэгтэй!

  1. Төрөх ба үхэх цаг

Шөнийн 00 цагаас 4 цагийн хооронд хамгийн олон хүүхэд төрдөг боловч зүрхний шигдээс ихэвчлэн энэ цагт тохиодог, ялангуяа үүрээр 4 цагийн орчимд тохиолддог байна.

  1. Бие сулардаг цаг

Өглөөний 4 – 5 цагийн хооронд хүмүүсийн цусны даралт хамгийн бага байдаг.

  1. Дурлалын цаг

Өглөөний 8 – аас 9 цагийн хооронд бэлгийн даавар хамгийн ихээр ялгардаг.

  1. Мэдээ алдалтын цаг

Өглөөний 9 – өөс 10 цагийн хооронд өвдөлтийн мэдрэмж хамгийн бага ажиглагддаг.

  1. Бүтээлч цаг

Өглөөний 10 – аас 12 цагийн хооронд тархины хийсвэр дүрслэл, бүтээлч байдлыг хариуцдаг хэсэг хамгийн идэвхтэй байдаг.

  1. Биеийн тамирын цаг

12 – 13 цагийн хооронд биеийн тамирын дасгал хийвэл хамгийн зохимжтой. Энэ үед бидний булчин хамгийн сайн хөгждөг.

  1. Хоол боловсруулах цаг

12:30 – аас 13:30 цагийн хооронд бидний ходоод шүүсээ хамгийн их хэмжээгээр ялгаруулдаг.

  1. Урлах цаг

15 – 16 цагийн хооронд хүний хуруу хамгийн сайн ажилладаг. Энэ цаг нь нарийн ур, мэдрэмж шаардсан нарийн ажил хийдэг хүмүүст онцгой чухал цаг юм.

  1. Ургалтын цаг

16:30 – 17:30 цагийн хооронд хүний үс, хумс илүү хурдан ургадаг.

  1. Гүйлтийн цаг

16:30 – 18.00 цагийн хооронд уушиг хамгийн ихээр тэлдэг.

  1. Мэдрэхүйн цаг

17 – 19 цагийн хооронд хүний амтлах, үнэрлэх мэдрэмж нэмэгдэж, сонсгол улам сайжирдаг.

  1. Архи уух цаг

18 – аас 20 цагийн хооронд элэг нь согтууруулах ундааг хамгийн ихээр задалдаг.

  1. Гоо сайхны цаг

18-аас 20 цагийн хооронд гоо сайхны процедур явуулахад хамгийн тохиромжтой. Энэ үед арьсны хүлээж авах чадвар хамгийн ихээр нэмэгддэг.

  1. Харилцааны цаг

20-22 цагийн хооронд хүн ​​хамгийн ихээр ганцаарддаг.

  1. Дархлааны цаг

21:30 – 22:30 цагийн хооронд дархлааны систем бие махбодийг өвчин эмгэгээс хамгийн идэвхтэй хамгаалдаг.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Посто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *