Та бүхэндээ энэ удаад богино хугацаанд буюу амралтын хоёр өдөрт барих хоолны тусгай дэглэмийг танилцуулж байна. Энэхүү дэглэмийг барьсанаар 2,7 кг жин хасах болно. Ингээд та бүхэндээ дэглэмээ танилцуулж байна.
Хоолныхоо хэмжээнд анхаарах хэрэгтэй.
Бямба, Ням гараг, энэ бол бүх зүйлийн эхлэл. Энэ сорилтыг давахад бэлэн үү?
Бямба гараг
Өглөөний хоол: 200гр бяслаг болон 2 зүсэм талх. Та сахар, амттан, кофе зэрэг ердийн үед хэрэглэдэг зүйлсийг өөрөөсөө хол байлга.
Өдрийн хоол: 2 хүнд зориулсан орц
- 1 авокадо
- 1 өргөст хэмх
- Хагас болгосон төмс
- Бага зэрэг хайрсан талх
- Салатаа хутгахдаа нимбэгийн шүүс, ногоон гоньд, гич болон чинжүүгээр амтлаарай.
Оройн хоол: 100 гр шарсан загас. Харин дессертэнд 200гр тослог багатай тараг уугаарай.
Авокадо нь арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг
Авокадо нь арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг ба ханаагүй тосны хүчил (омега 9) ихээр агуулдаг нь арьсыг чанга, чийглэг харагдуулж, гэмтсэн арьсны эсийг сэргээж, улайлт, загатнааг буурулдаг. Омега 9 нь арьсны дээд давхаргыг мэдэгдэхүйц чийгшүүлж, арьсыг эрүүл ханагдуулдаг. Авокадо нь мөн антиоксидант каротенойд (хүчил төрөгч агуулсан молекулууд) ихээр агуулдаг ба тэдгээр нь арьсыг гэмтээж, үрчлээтүүлдэг чөлөөт радикалуудыг устгаж, арьсыг усаар баялаг болгож, уян хатан чанарыг нь нэмэгдүүлдэг.
Витамин А, С болон Авoкадо нь хөгшрөлтийг удаашруулж, арьсыг чийгшүүлж гайхалтай толигор зөөлөн уян хатан болгох шидтэй жимс юм.
Ням гариг
Өглөөний хоол: Ногоон цай, 2 том шарвин сахаргүй.
Өдрийн хоол: Байцааны салат. Хайруулын тавгандаа хийгээд жигнэж болгоно.
Хоёр хүний орц:
- 2 том чанасан төмс
- ½ байцаа
- нэг аяга шар эрдэнэ шиш
- ½ оливийн тос
Оройн хоол: 100гр тахианы цээж мах, 1 чанасан өндөг болон улаан лооль. Харин дессертэнд 200гр тослог багатай тараг уугаарай.
Бонус: Илүү сайн, үр дүнтэй болох зөвлөмж
Хэрэв та энэ 2 өдрийн хоолны дэглэмийг мөрдөхийг зэрэгцээ өдөрт 30 минут дасгал хийвэл илүү их үр дүнд хүрэх болно. Өөрийн дуртай зүйлээ хийх: гүйлт, бүжиглэх, үсрэх эсвэл аэробик хийж болно.
Танд амжилт хүсье!