Жирэмсэн үед элэг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. А витамины илүүдэл нь урагт гаж өсөлтийг бий болгодог

Жирэмсэн эхийн хэрэглэж байгаа хүнс шим тэжээлээр баялаг байж хэвлийд байгаа хүүхэд эрүүл  өсч, торнино.

Бидний тэр бүр сайн мэддэггүй өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс жирэмсэн эхчүүд болгоомжлох хэрэгтэй талаар “Энх төрөхүй” төрийн бус байгууллагын эх барих, эмэгтэйчүүдийн эмч Д.Цэндсүрэн зөвлөж байна. Жирэмсэн үед болгоомжлох хүнсний жагсаалтыг хүргэж байна. Үүнд:

  • Цагаан идээ эрүүл мэндэд сайн гээд бяслагийг идэх тохиолдол байдаг. Гэвч уг бүтээгдэхүүнийг сүүгээр хийдэг ба бяслаг шахах процесс нь сүүг урвалд оруулснаар бие давхар эмэгтэйн биед сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай байдаг. Түүнчлэн ариутгаагүй сүүгээр шахсан бяслаг нь урагт хүнсээр дамжин элдэв нянг дамжуулах эрсдэлтэй.
  • Кофе их хэмжээгээр ууж болохгүй. Нэг аяга кофенд ойролцоогоор 95-105 мл кофеин агуулагддаг. Өдөрт 200 мл буюу түүнээс дээш кофеины агууламжтай кофе хэрэглэхэд таны хүүхдийн зүрх судасны үйл ажиллагаа доголддог гэдгийг анхаараарай.
  • Өндгийг түүхий эсвэл хагас түүхий маягаар шарж идэх нь муу. Түүхий өндгөнд агуулагдах эрдэс бодис нь жирэмсэн эхэд хордлого өгөх эсвэл жирэмсний хордлогыг даамжруулах аюултай. Улмаар эхийн хэвлий дэх ургийн усны бүтцийг өөрчилж усгүйжүүлэх хор нөлөөтэй.
  • Боловсруулсан махан бүтээгдэхүүн нь махыг боловсруулж удаан хугацаанд тэр байдлыг нь хадгалахын тулд химийн бодисыг бага хэмжээгээр ашигладаг. Жирэмсэн үед эдгээр махан бүтээгдэхүүнийг байнга хэрэглэсэн бол ургийн гаж өсөлт, зулбалт тэр байтугай амьгүй ураг төрөх магадлал өндөр.
  • Далайн гаралтай хүнс, загасны мах нь хүний биед нэн хэрэгтэй эрдэс, омега хүчил агуулдаг. Мөн загасны мах нь тодорхой хэмжээний мөнгөн ус агуулдаг бөгөөд уг мөнгөн усны хэмжээ жирийн хүнд хор нөлөөгүй харин ч эрүүл мэндэд сайн боловч бяцхан ургийн хувьд уг хэмжээ хэт ихдэх ба ургийн мэдрэлийн системд нөлөөлөх хор нөлөөтэй юм.
  • Жирэмсэн үед элэг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ямар ч малын элэг болон элэгний нухаш, зайдаснаас татгалзаарай. Учир нь элэг маш их хэмжээний А витамин агуулдаг. А витамины илүүдэл нь урагт гаж өсөлтийг бий болгодог.
  • Жирэмсэн үед архины хэрэглээг бүрэн хязгаарлах хэрэгтэй. Архин дахь спирт хүүхдийн цусны эргэлтэд шууд орж бүх биеэр эргэлдэнэ. Архи бол хүнс. Тиймээс жирэмсэн эхчүүд архи огт хэрэглэж болохгүй гэсэн үг. Архи нь хүүхдийн өсөлт, бойжилтыг зогсоодог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *