Үс унах, бие сульдах, хумс хугарах, арьс гэмтэх болон жин нэмэх зэрэг нь даавартай салшгүй холбоотой байдгийг та мэдэх үү? Хүний биеэс ялгарах дааврууд нь тус тусын гүйцэтгэх үүрэгтэй байдаг байна. Харин бид үүнээс онцолж хүний биед хамгийн хэрэгтэй, чухал үүрэг гүйцэтгэдэг даавруудыг танилцуулж, хэрхэн хэмжээг нь тэнцвэржүүлэх тухай мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.
Бамбай булчирхайн даавар багасах
Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсэгт байрладаг бөгөөд “тироксин” (Т4), “трийодгиронин” (ТЗ) гэдэг даавар ялгаруулдаг. Эдгээр дааврууд нь хүний бодисын солилцоо, төв мэдрэл, зүрх судас, хоол боловсруулах тогтолцоо, сэтгэхүй, сэтгэл хөдлөл, хэвийн бэлгийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Мөн бамбай булчирхай нь арьс, үс, хумс болоод хүний гоо сайханд чухал үүрэгтэй эрхтэн гэж үздэг. Харин тус дааврууд нь багассанаар олон төрлийн сөрөг нөлөө биед илэрч, өвдөж эхэлдэг аж.
Илрэх шинж тэмдэг:
- Бамбай булчирхай томроно.
- Бодисын солилцоо удааширна.
- Үс унана, хугарана, арьс, үс хуурайшина, загатнана.
- Ядарч тамирдана.
- Үе мөч бадайрч өвдөнө, суларна.
- Нүүр, гар, хөл хавагнана.
- Хоолонд дургүй болно.
Шийдвэрлэх арга:
Тослог багатай бяслаг, мөхөөлдөс, тараг, үнээний сүү, өндөг, загас, далайн хоол, лийр, алим жимс, наргил модны тос болон ногоон ургамал идэж байх хэрэгтэй. Мөн хамгийн их тус болох хүнс бол самар юм.
Үүнээс зайлсхийх арга:
- Иоджуулсан давс хэрэглэнэ.
- Чанартай хоол идэж, түүхий ногоооос зайлсхий.
- Д аминдэмийн нэмэлт бэлдмэлийг хэрэглэх.
- Хясаа, хулууны үр зэрэг цайрын агууламжаар баялаг хоол хүнс хэрэглэнэ.
Инсулин
Нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг өвчин нь чихрийн шижин юм. Чихрийн шижингийн үед хүний цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог. Цусан дахь сахарын төвшин их байхын сонгодог шинж тэмдэгүүд нь, хүн шээмхэй (полицури – ойр ойрхон шээс хүрэх), цангамхай (полидипси – ам хэт цангалт) ба идэмхий (полифаги – хэт хоолонд орох) болдог.
Боловсруулсан хоол хүнс, эрүүл бус хөнгөн зууш, согтууруулах ундаа, хэт их чихэрлэг ундаа тогтмол хэрэглэх зэрэг нь хүний биед инсулины эсэргүүцлийг бий болгодог. Энэ нь булчингийн эсүүд нь цусан дахь глюкозыг улайлт үүсгэдэг учир глюкозын инсулиныг танихгүй байх шалтгаан болдог. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, жин нэмэх болон 2-р хэлбэрийн чихрийн шижин үүсгэдэг.
Үүнээс зайлсхийх арга:
- Ногоон навчит ногоо, улирлын чанартай жимс жимсгэнэ, улирлын чанартай ногоо хэрэглэнэ.
- Омега-3-өөх тосны хүчлийг сайжруулахын тулд өөх тос, самар, чидун жимсний тос, маалингын үрийг хэрэглэнэ.
- Өдөр бүр 4 литр ус ууна.
- Согтууруулах ундаа, түргэн хоол, хөнгөн зууш, чихэрлэг, гаазтай ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Кортисол (Cortisol)
Стресстэй үед хүний биеэс ялгардаг кортисотрофин гормон буюу кортисол нь амттан идэх хүслийг хүчтэй төрүүлж, хэт таргалалт болон чихрийн шижин үүсэх нөхцлийг бий болгодог. Илүүдэл жинтэй байгаагийн чинь шалтгаан яг үнэндээ стресс юм биш биз дээ?
Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хүнсээр хооллоод байхад жин хасдаггүйн учир кортисол (Cortisol) ялгаруулдаг дааварт байдаг ажээ. Кортисол нь аюул занал мэдэрдэг даавар тул хүний биед чухал нөлөөтэй ч, кортисолын түвшин өндөр байвал Күшиний хам шинж өвчин (Cushing’s syndrome) тусах аюултай юм.
Байнгын дарамттай байснаас болж кортисолын түвшин нэмэгддэг учраас кортисолыг стрессийн даавар гэж нэрлэдэг. Кортисол ихээр ялгарах үед булчин устаж, бодисын солилцоо өөрчлөгддөг сөрөг талтай тул хэвлийгээр таргалж эхэлдэг байна.
Кортисолын ялгарал ихэссэн үед:
- Сэтгэл санаа тогтворгүй болдог. Бухимдаж, уурлаж, хямарна.
- Байнга сульдаж, ядарна.
- Толгой өвдөнө.
- Зүрх дэлсэж, даралт ихсэнэ.
- Хоолны шингэц муудах.
- Давсаг суларч, өтгөн хатаж, эсвэл гүйлгэнэ.
- Нойргүйднэ.
- Мартамхай болно.
- Нүүрэнд шар үс ургаж, үрчлээтнэ.
- Нүүр хавагнаж, хүзүү, хоолойгоор өөхөлнө.
Xэрхэн сэргийлэх вэ?
1. Идэж болохгүй хүнс:
Кафейн, архи, чихрийн агууламж ихтэй хүнс, элсэн чихэртэй, (ялангуяа сахар орлуулагч) хэт их кали агуулсан хүнс
2. Xэрэглэх хүнс:
- Хар амар загас, май загас, могой загас зэрэг фосфор агуулсан загаснууд болон протейн ихтэй хүнс.
- Тахиа, өндөг, гурвалжин будаа, броколи, хулуу, артишок зэрэг ус ихтэй хүнс.
- Гурвалжин будаа, шар буурцаг, мах, өндөг, сүү зэрэг триптофан ихтэй хүнс болон дайвар бүтээгдэхүүнүүд.
- Бүйлс, нандин чавга, сүү, яргай загас, улаан буудайн үр, овъёос зэрэг В витамин ихээр агуулдаг хүнс.
- Бусад: шош, үр тариа, наранцэцгийн үр.
3. Xооллох цаг
- Тохирсон хэмжээгээрээ өдөрт 5 удаа хооллосон ч болно. Гол нь хоосон байж болохгүй.
Тестостерон
Тестостерон гэж ер нь юу вэ?
Эмэгтэй хүний бие мах бодийг олон даавар зохицуулж удирдаж байдаг. Харин эр хүнд ганц гол даавар бий тэр нь тестостерон (андроген). Төмсөгөнд боловсорч эр бэлгийн 2 гч шинжийг тодорхойлж эр хүний бэлгийн үйл ажиллагаг зохицуулдаг. Хурд хүч, дайчин чанар, тэсвэр тэвчээр, хүчирхэг хүйсний гол шинжүүд энэ л даавартай холбоотой.
Тестостерон даавар дутагдсаны шинж тэмдэг
- Бие тавгүйрхэнэ, тамирдана, ядарна, ажлын бүтээмж муудна, ууртай уцаартай, цочиромтгой, нойргүйдэл, орондоо хөлрөх, гэнэт бүх бие халуу шатах, оюуны чадамж буурна, мартамхай уймраа болно.
- Таргална гүзээ сууж хөх гуя өгзөгөөр өөхлөнө.
- Булчингийн хэмжээ буурна.
- Ясны сийрэгжил үүсэж яс хугарна.
- Бэлгийн дуршил буурч бэлгийн сулрал үүснэ.
Үүнээс зайлсхийх арга:
- Дасгал тогтмол хийх. Тестостероны түвшинг сайжруулахад тусалдаг.
- Архи хэрэглэхээс зайлсхийх
- Уургийн нэмэгдэл хэрэглэнэ.
- Бүхэл үрийн гурил, хулууны үр, маалингын үрийг зэрэг үр тариагаар баялаг хоол хүнс хэрэглээрэй.
Прогестерон даавар
Прогестерон нь сар бүр өндгөн эс ялгарах үед өндгөвчинд нийлэгждэг эмэгтэй бэлгийн даавар. Биений юмны мөчлөг болон жирэмслэлт хэвийн явагдахад оролцдог нэн чухал үүрэгтэй даавар юм. Эдгээрээс гадна прогестероны гол үүрэг нь умайн орчинг жирэмслэлтэнд бэлтгэдэг. Сар бүр өндгөн эс ялгарсны дараа прогестерон нь өндгөн эсийг үр тогтоход бэлэн болгохын тулд умайн ханыг зузааруулж өгдөг. Хэрэв умайн хана хангалттай зузаан биш бол үр тогтсон өндгөн эс тогтдоггүй. Өндгөн эс үр тогтоогүй бол прогестероны хэмжээ буурч, биений юмны мөчлөг хэвийн байдлаар үргэлжилнэ. Түүнчлэн үр шилжүүлэн суулгахад прогестерон нь умайн ханыг жирэмслэлтийн хугацаанд тэнцвэржүүлэн дэмжиж өгдөг.
Прогестерон хэт бага эсвэл байхгүй байх үед эстроген дааврын хэмжээ ихсэж бусад дааврыг дарангуйлж эхэлдэг. Ингэснээр дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд:
- Жин нэмэх
- Бэлгийн дур хүсэл буурах, стресст амархан өртөх, сэтгэл санаа тогтворгүй болох
- Биений юмны мөчлөг өөрчлөгдөх, цус алдах, биений юмны өмнөх хамшинж
- Хөх хөндүүрлэх, уйланхай бий болох
- Эндометриоз, умайд киста үүсэх
- Цөс өвдөх
- Бамбайн булчирхайн үйл ажиллагаа алдагдах
Хөхүүл үед болон хөх ургаж эхлэхэд оролцдог. Энэ үед прогестероноос гадна эстроген болон бусад даавар оролцдог.
Прогестероныг ихэсгэх энгийн арга:
- Витамин В, С хэрэглэх. Энэ нь прогестероны хэмжээг тэнвцэржүүлдэг
- Цинк агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх
- Стресстэй үед кортизол давамгайлдаг ингэснээр прогестероны хэмжээ буурдаг. Иймд стрессээс аль болох зайлсхийх
Прогестероны хэмжээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан буурдаг. Гэсэн хэдий ч даавар нөхөх эмчилгээний тусламжтайгаар эмчлэгдэх боломжтой. Тус эмчилгээ нь хэдэн долоо хоногоор ч үргэлжилж болно.
Цэвэршилт явагдаж буй эмэгтэйчүүдийн хувьд даавар нөхөх эмчилгээг удаан хугацаагаар хийдэг. Даавар эмчилгээг заавал нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд хийдгийг анхаарна уу.
Эстроген даавар
Эмэгтэйчүүдийн биед ихээр ялгарах “эстроген” даавар нь тэдний бие мах бодийг хариуцаж байдаг. Харин тус дааврын ялгаруулалт ихэссэн тохиолдолд биед олон төрлийн өвчин, үрэвслийн суурь үндэс тавигддаг аж.
Эстроген даавар нь, эмэгтэй хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Харин тус дааврын ялгаруулалт ихэссэнээр, хөхний хорт хавдартай болох магадлал нэмэгддэг байна. Эстроген даавар ихсэх нь сүүлийн үед маш түгээмэл болж, охид бүсгүйчүүдийн толгойны өвчин болж хувираад байгаа юм. Таны өдөр тутамдаа хийдэг буруу үйлдэл, кафейны хэт их хэрэглээ, жирэмснээс хамгаалах эмний нөлөөлөл зэргээс үүдэж, тус дааврын хэмжээ ихэсдэг байна.
Илрэх шинж тэмдэг:
- Хэвлийгээр хөндүүрлэх
- Ядаргаанд орох
- Сэтгэл санаа тавгүйрхэх
- Нойргүйдэх
- Мартамхай болно
- Зан ааш өөрчлөгдөнө
- Бодисын солилцоо муудна
- Толгой өвдөнө
- Бэлгийн дур хүсэл буурна
- Хөх хөндүүрлэнэ
- Цусны даралт өснө
- Үтрээ хуурайшина
- Сарын тэмдгийг мөчлөг алдагдана
- Жин нэмнэ
Таны биед эстроген даавар ихээр ялгарсны улмаас, дээрх шинж тэмдгүүд илрэх аж. Хэрэв таны биед дээрх шинжүүд илэрвэл, эмчид хандаж зөвлөгөө аваарай.
Грелин даавар (Ghrelin hormone)
Грелин даавар нь айдас, түгшүүр, сэтгэл гутралын шинж тэмдэгийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл бид айсан, стрессдсэн үедээ өлсөж юу ч хамаагүй идэхийг хүсдэг. Энэ үед грелин даавар их хэмжээгээр ялгарч, “өлсгөлөн”-г хоолоор дарахыг уриалж эхэлдэг. Ходоод хоосон байх үед грелин илүүтэй ялгардаг. Ходоод дүүрч, ходоодны хана тэлэгдсэн тохиолдолд грелин даавар ялгарах нь зогсдог.
Үүнээс зайлсхийх:
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх.
- 2-3 цагийн зайтай бага багаар хоол идэх.
- Хоол идэхээс 20 минутын өмнө ус уух 1 ½ аяга ус ууна.
Шинэ жимс, хүнсний ногоо болон уургийн агууламжаар баялаг хоол идэх.
Мелатонин
Та “мелатонин” дааврын тухай урьд нь сонсож байв уу? Энэ нь хүний нойрыг хариуцаж, залуу сайхнаараа байхад тусладаг бөгөөд хөгшрөлтийг удаашруулж, эрч хүчээр сэлбэх олон гайхалтай ач тустай даавар аж. Бид өнөөдөр та бүхэндээ “мелатонин” дааврыг танилцуулж, үүнийг хэрхэн биедээ хуримтлуулах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Тус дааврын тусламжтайгаар та наснаасаа залуу харагдаж, урт удаан амьдарч чадах аж.
Хэрэв бид унтахгүй бол энэ нь стресс үүсгэж улмаар жин нэмэгдэхэд хүргэдэг.
Үүнээс зайлсхийх арга:
- Шөнө орой эсвэл орой унтахын өмнө бүү ид.
- Хангалттай унтах хэрэгтэй.
- Харанхуй, хүйтэн өрөөнд унтдаг.
- Унтахаас өмнө wifi болон утахад саад болох төхөөрөмжүүдээ унтраа.
Сайн унтах нь лептин “leptin” ферментийн үйлдвэрлэлийг идэвхжүүлнэ. Лептин фермент бага байх тусам хүнд өлсгөлөн мэдрэмж илүүтэй төрдөг. Тиймээс та сайн унтаж амарч байх нь хэрэгтэй юм.