Вирус, мөөгөнцөр, бактерийг нэгэн зэрэг устгадаг цорын ганц бүтээгдэхүүн!
Зөгийний хоол боловсруулах ферментүүд нь ургамлын наалдамхай бодисуудтай холилдоход жилий хэмээх өвөрмөц томъёололтой барьцалдсан бодис үүсдэг. Зөгий нь өөрийн сархиаг болон үүрээ хамгаалах, тэдгээрийгээ ариутгаж халдваргүйжүүлэхэд жилийгээ ашигладаг бол харин хүмүүс түүнийг нь эмчилгээний зориулалтаар ашигладаг байна.
Зөгийн жилийний ач тусын талаар хүн төрөлхтөн маш эрт цагаас мэддэг байсан, одоо орчин үеийн анагаах ухаан түүний ашигтай шинж чанаруудыг улам бүр нээн илрүүлсээр байна. Мөн та энэ бүтээгдэхүүнийг олон янзаар ашиглаж болно. Тухайлбал, үүнийг зүгээр л зажилах байдлаар, сүүнд хийж (энэ арга нь бүрэн анагаадаг) юмуу аль эсвэл спиртэн ханд бэлтгэж гадуур болон дотуур хэрэглэдэг байна.
ЗӨГИЙН ЖИЛИЙНИЙ ХАНДМАЛЫН АНАГААХ ШИНЖ ЧАНАРУУД
Дотуур хэрэглэдэг зөгийн жилийний ханд нь дархлаа сайжруулах, үрэвслийн процессыг намдаах антиоксидант шинж чанаруудтай. Гадуур хэрэглэх хэрэглээ нь илүү түгээмэл байдаг: шарх, шалбархайг халдваргүйжүүлэх, эдгээх, арьсыг нөхөн төлжүүлэх, мэдээ алдуулах, мөөгөнцөрийг устгах.
Эмч нар энэ бүтээгдэхүүнийг янз бүрийн өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг. тухайлбал, гүйлсэн булчирхайн үрэвсэл, фарингит, хамрын самсаа, дунд чихний үрэвсэл, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, бронхит, уушигны үрэвсэл, вирусын гаралтай халдварт өвчин (ханиад, герпес), шүдний бүх төрлийн эмгэг, умайн хүзүүний үрэвсэл, тэр ч байтугай ходоодны өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг.
Ихэнх тохиолдолд 10% -ийн жилийн ханд хэрэглэдэг. Энэ хандийг эмийн сангаас худалдаж авбал зохимжтой (нэг пенни үнэтэй 25 мл-ийн шилтэй хандыг удаан хэрэглэдэг) хэдий ч та үүнийг өөрөө ч гэрийн нөхцөлд бэлтгэж ч болно.
ЖИЛИЙН ХАНДИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ
- Фарингит ба тонзиллитын үед давстай усанд 10 : 1 харьцаатайгаар хандаа шингэлээд хоолойгоо зайлна.
- Дээрхтэй ижил концентрацитай бэлдмэл бэлтгээд шүд өвдсөн үед амны хөндийгөө зайлж угаана.
- Синусит болон гайморитын үед дээр дурдсан харьцаагаар шингэлсэн жилийний хандыг хамарт дусааж, угаана.
- Дунд чихний үрэвслийн үед хөвөн арчдасыг бэлдмэлд дүрээд чих рүүгээ хийнэ. Хүүхдийн чихэнд бол хандыг бүлээн буцалсан усаар 1 : 1 харьцаагаар шингэлж хийнэ.
Насанд хүрэгчдийн чихэнд 5% -ийн концентрацитай хандыг чих тус бүрт 2 дуслаар бүрэн эдгэртэл нь дусааж болно.
- Амьсгалын замын өвчний үед зөгийн жилийн хандаар (5 мл давсны уусмал тутамд 1 дусал ханд) утдаг. Уг харьцаагаар бэлтгэсэн шингэнийг утлагын аппарат руугаа хийж утна.
- Биеийн ерөнхий байдлыг сайжруулах зорилгоор 15-20 дусал хандыг сүү эсвэл ус, цайнд уусгаад хоолноос 30 минутын өмнө ууна.
- Ходоодны өвчнийг эмчлэх зорилгоор 15-20 дусал жилийн хандыг 100 мл бүлээн усаар шингэлээд, хоол идэхээс 30 минутын өмнө ууна.
- Арьсанд учирсан гэмтэл, шарх, яр цэврүүний тууралт, хөл, хумсны мөөгөнцрийн халдвар, үсний хаг зэрэгт бэлдмэлийг шингэлэхгүйгээр боох, шавших, түрхэх маягаар хэрэглэнэ.
Зөгийн жилий хүний биед эерэг нөлөө үзүүлдэг тул үнэн зөв оношлогоо, эмчилгээг эмчтэйгээ зөвлөлдөж гаргаарай!
Зөгийн жилий нь зөгийн бүтээгдэхүүнээс харшилдаг хүмүүст эсрэг заалттай байдаг. Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, автомашины жолоодож байгаа үед мөн спиртэн суурьтай эм дотуур ууж байгаа үед хэрэглэх эсрэг заалттай байдаг (үүнийг зөвхөн гадуур хэрэглэж болно). Харшлын урвал ихтэй тул 3-аас доош насны хүүхдэд зөгийн жилий дээр суурилсан эм хэрэглэхийг зөвлөдөггүй.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто