Анхны тусламж үзүүлэхдээ бусдыг хохироохгүйн тулд санаж байх ёстой 9 зүйлс

Анхны тусламж үзүүлэхдээ гаргадаг 9 алдаа.

Амьдрал дээр осол гэдэг зүйл үргэлж аюул дагуулж байдаг тул аливаа анхны тусламж үзүүлэх тал дээр зөв мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэтэл тийм ч олон хүн энэ талаар мэддэггүй нь харамсалтай. Анхны тусламжийн талаар өөрийгөө зөв ойлголттой гэж боддог хүмүүс гол төлөв тухайн хохирогчид ямар хор хөнөөл учруулж болохоо огт мэддэггүй.

Анхны тусламж үзүүлэхдээ хүнийг хохироохгүйн тулд санаж байх ёстой 9 нийтлэг зүйлийг доор харуулж байна.

АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХДЭЭ ХИЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС

  1. Нээлттэй шарханд иод зэрэг үжлийн эсрэг бэлдмэл хэрэглэж болохгүй.

Эдгээр спирт агуулсан бодисууд нь шарханд гүн түлэгдэлт үүсгэдэг. Үүний улмаас эдгэрэлт нь удаан явагддаг. Зарим тохиолдолд сорви үлдэж ч болно. Иод, зелёнка зэргийг зөвхөн жижиг шарх шалбархайнд л хэрэглэнэ.

Зөв тусламж нь:

Шархыг халдваргүйжүүлэхдээ перекись (устөрөгчийн хэт исэл) эсвэл хлоргексидин хэрэглэнэ. Дараа нь самбай боолтоор боож өгнө.

  1. Гахсан хүний нуруун дээр цохих хэрэггүй!

Гахаж амьсгал нь боогдсон хүний ​​нуруун дээр алгадаж болохгүй, хэрвээ тэгвэл гацсан гадны биет амьсгалын зам руу улам гүн орох аюултай!

Зөв тусламж нь:

Хэрэв та гахвал урагш бөхийгөөд хэд хэд гүнзгий амьсгаа аваад дараа нь аажмаар амьсгалаа гаргаарай.

Хэрвээ хүн гахаж, амьсгал нь боогдвол түүнийг урагш нь хазайлгаад нуруунаас нь хүзүү рүү нь чиглүүлэн хэд хэд огцом гулсуулах хөдөлгөөн хийж, сэгсэрч өгөх хэрэгтэй.

  1. Түлэгдэлтэнд тос түрхэж болохгүй!

Тос нь шарханд хальс үүсгэж хүчилтөрөгч очих боломжгүй болгодог. Тиймээс шарх эдгэрэхгүй, өвдөлт улам л нэмэгддэг. Пантенолыг шүршиж өгч болно. Үүний хөөс нь шархыг хаахаас гадна хүчилтөрөгчийг ч нэвтрүүлдэг байна.

Зөв тусламж нь:

Түлэгдсэн хэсгийг хөргөх хэрэгтэй. Ингэхийн тулд зүгээр л хүйтэн усны урсгалд барина.

Хэрэв түлэгдэлт ноцтой биш бол та эмээ нарын жорыг ашиглаж болно: түлэгдэлтэнд өртсөн хэсгийг угаалгын савангаар тосол. Өвдөлт багасч, улайлт арилах болно. Зөвхөн түлэгдэлт ноцтой биш тохиолдолд гэж хэлж байгааг анзаарч байгаа биз!. Хэрэв ноцтой бол үүнийг хэрэглэхийг хориглоно.

Арьс ноцтой түлэгдсэн тохиолдолд эхлээд усаар хөргөөд дараа нь шархан дээр нь цэвэр, ариутгасан боолт тавиад, тэр даруй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

  1. Хөлдсөн хэсгийг үрж болохгүй!

Хүйтэнд удаан байснаас болж биеийн зарим хэсэг, ялангуяа гар хөлийн хуруу, чих хөлдчихдөг. Ихэнх тохиолдолд бид хөлдсөн газрыг яаран үрдэг, гэтэл ингэж үрэх маш буруу байдаг байна. Биеийн дулаан алдагдсанаас үүдэн судаснууд нь спазмик шинж чанартай болж цусны эргэлт удааширч, улмаар бүрэн зогсох аюултай. Судаснууд маш эмзэг болсон байдаг.

Зөв тусламж нь:

Дулаан газар алгуурхан дулаацуулж элсэн чихэртэй халуун цай уулгаарай. Гэхдээ ямар ч тохиолдолд архи уулгаж болохгүй.

  1. Халуунаасаа болж хичнээн дагжин чичэрч байсан зузаан хувцас бүү өмсгө!

Халуурахаар дулааны солилцоо алдагддаг. Биеийн болон өрөөний температурт зөрүү үүсэхээр хүний биед даарч буй мэдрэмж төрдөг иймээс өвчтөн аль болох зузаалах гээд байдаг талтай.

Халуурсан хүнийг зузаалах тусам халуун бие хөрөх боломжгүй болно үүний улмаас температур ч буурахгүй.

Зөв тусламж нь:

Хувцасыг нь нимгэлээд духан дээр нь бага зэрэг хүйтэн, чийгтэй алчуур тавиад эмчийн жороор халууныг нь бууруулах эм уулгах хэрэгтэй.

  1. Хамар битүүрсэн үед халуун жин тавьж болохгүй

Хамар битүүрсэн үед эмээ нар маань хамрын нуманд халуун жин тавьдаг байсан. Гэхдээ ингэж жин тавих аюултай! Хамрын судаснууд нь өргөсчихдөг. Зөвхөн хамар хавагнасан үед л энэ тустай. Халуун жин нь хамрын салслаг зүйлсийн гадагшлах явцыг удаашруулж, үрэвслийг бий болгодог.

Зөв тусламж нь:

Энэ тохиолдолд судасыг нарийсгах шаардлагатай. Ингэхийн тулд хамрын тусгай дусаалга хэрэглээрэй.

  1. Марганцыг бүү хэрэглэ!

Марганц буюу калийн перманганат нь хорт нянг устгадаг гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ үүний зэрэгцээ түүнд биед хортой бүрэн уусдаггүй (зөвхөн буцалгасны дараа бүрэн уусдаг) микрокристалууд байдаг. Кристалуудыг нь ууссаны дараагаар дахин шүүж шалгах хэрэгтэй. Үүнийг заавал ингэж шалгаарай, учир нь талстууд нь ходоодны салст бүрхэвчийг түлэх аюултай.

Зөв тусламж нь:

Одоо цагт хордлогонд орчин цагийн эмийг л хэрэглэх нь зүйтэй.

  1. Хамраас цус гарч байгаа үед толгойгоо бүү арагш нь гэдийлгээрэй!

Хамраас цус гарч байгаа үед толгойгоо арагш гэдийлгэх нь цус алдалтыг зогсоохгүй, харин зөвхөн чиглэлийг нь л өөрчилнө. Цус нь хамрын хөндий рүү, цаашлаад ходоод руу ч орж болно.

Зөв тусламж нь:

Суугаад, нуруугаа тэгшлээд урагш бөхий. Хамрын нүхийг 3% -ийн перекис шингээсэн хөвөн арчдасаар бөглөөрэй. Хамрын нуман дээр ямар нэгэн хүйтэн жин тавибал илүү сайн.

  1. Гэмтсэн газарт бүлээн жин бүү тавиарай!

Хөхрөлт янз бүрийн шалтгаанаар үүсдэг. Хөхөрсний дараа хавддаг. Гэмтсэн газарт бүлээн жин тавьж болохгүй. Бүлээн жин нь хаван болоод өвдөлтийг улам нэмэгдүүлдэг.

Зөв тусламж нь:

Аль болох хөдлөхгүй байхыг хичээ, мөс тавиад, түргэн тусламж аваарай.

Эдгээр нийтлэг алдаануудыг санаж явахад илүүдэхгүй!

Анхны тусламжтай холбогдолтой холбоос: https://news.gegee.one/5230.html

Орчуулсан: Х. Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait