Хөгшрөлтөд 90% нөлөөлдөг чөлөөт радикалаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Эрдэмтэд хөгшрөлтийн явцыг чөлөөт радикалуудын исэлдэлтийн онолоор тайлбарладаг. Чөлөөт радикалууд нь бэхлэгдээгүй электрон бүхий тогтворгүй молекулууд бөгөөд бусад молекулаас электроныг нь “хулгайлах” замаар тэднийг чөлөөт радикал болгон хувиргадаг. Үүний дүнд чөлөөт радикалуудын исэлдэх гинжин урвал үүсдэг. Өөрөөр хэлбэл хяналтгүй чөлөөт радикал үүсч эсийг гэмтээх энэ процесс нь хөгшрөлтийн гол шалтгааны нэг болдог байна.

Эрдэмтэд чөлөөт радикалыг хөгшрөлтөд 90 % нөлөөлдөгийг тогтоожээ. Чөлөөт радикалууд нь хүний биеийн эд эсийг эвдлэнгээ, 70 төрлийн өвчин үүсэх үндсэн шалтгаан болдог. Чөлөөт радикал ихэсвэл эсийн бүрхүүлийг гэмтээж, судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг гэмтээдэг. Үүний нөлөөгөөр арьс уян хатан чанараа алдаж, үрчлээтэж, нөсөө толбо үүсч эхлэхээс гадна зүрх судасны өвчин, зөнөлт, цусны даралт, нүдний болор цайх, чихрийн шижин, хорт хавдар г.м. өвчин эмгэг бий болдог. Чөлөөт радикал нь хөгшрөлтөд хамгийн ихээр нөлөөдөг түрэмгий, нуугдмал дайсан юм. Чөлөөт радикал нь агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, химийн хортой нэгдлүүдийн нөлөөгөөр ихэвчлэн үүсдэг.

Чөлөөт радикалийг саармагжуулах, түүнээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол байгалийн антиоксидант агуулсан жимс жимсгэнэ, хүнсний ногоо түлхүү хэрэглэх явдал юм.a

Антиоксидант гэж юу вэ?

Антиоксидант гэдгийг маш энгийн үгээр тайлбарлавал хүн төрөлхтний оршин тогтнох эх үндэс болсон эсийн амьд шинжээ хадгалах өвөрмөц биологийн тогтолцоо юм. Антиоксидант гэдэг нь хvний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм. Антиоксидантууд нь чєлєєт радикалд дутагдаж байгаа электроныг нєхєж єгснєєр тухайн эсийг ч, организмыг ч бvхэлд нь аюулгvй болгож хамгаалдаг. Ингэснээр хvний бие организмыг єєх тос болон нvvрс усны илvvдлээс ангижруулдаг. Антиоксидант нь бие махбодид чөлөөт радикалыг исэлдүүлэн саармагжуулж хоргүй болгох бодисуудыг ялгаруулж байдаг. Бид шаардлагатай антиоксидантуудыг єдєр бvр хоол тэжээлээр авах боломжгүй байдаг. Тиймээс хvний биед шаардлагатай ялангуяа бие организмыг хэвийн байдалд оруулах, нєхєн сэргээх онцгой vйлчилгээтэй С, А, Е витаминууд болон Астаксантин, Селен зэрэг бодисуудыг агуулсан бvтээгдэхүүнүүдийг зайлшгvй хэрэглэх шаардлагатай. Төмөр, зэс, маргенц, селен, А, С, Е амин дэмүүд, бетакаротин, биофлавниод, пекногенол, лицопен зэрэг нь хүчтэй антиоксидант буюу хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн хүчилтөрөгчийн дутагдлын үед бие организмыг хэвийн байдалд оруулж нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Нэн ялангуяа байгалийн гаралтай антиоксидант агуулсан бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх ёстой юм. Антиоксидантыг тогтмол хэрэглэснээр хүний биеийн дархлалын систем хүчирхэгжиж, хөгшрөлт удааширч, зүрхний өвчин, хорт хавдраар өвдөх магадлал буурдаг байна.

Чөлөөт радикалуудын сүйтгэгч нөлөөг зогсоох цорын ганц арга нь астаксантин зэрэг хүчирхэг антиоксидантыг хэрэглэх явдал юм. Астаксантин нь биеийн эс бүхэнд нэвтрэн орох чадвартай хосгүй антиоксидант юм. Тэрээр чөлөөт радикалыг зогсоон булчингийн эдийг ажиллагаагүй болохоос хамгаална. Астаксантины үзүүлэх эерэг нөлөөллүүд: булчингийн эдүүд устаж үгүй болохоос хамгаалахаас гадна булчингийн тэсвэрлэх чадварыг нь дээшлүүлнэ. Түүнээс гадна астаксантин биеийн идэвхтэй ажиллагааны дараа булчинг хурдан нөхөн сэргэхэд нь дэмжлэг үзүүлдэг.

Антиоксидант бүтээгдэхүүн хэрэглэх нь эсийн мембраныг гэмтэхээс хамгаалах, эсийн хуваагдлыг хянах, хөгшрөлтийн эсрэг, хорт хавдраас сэргийлэх, дархлал дэмжих, үрэвслийг бууруулах, судас хатуурах эрсдлийг багасгах, хорт нэгдлийг саармагжуулах, хоргүйжүүлэх процессийг дэмжих гэсэн маш олон төрлийн ач холбогдолтой юм.

Утааны улиралд антиоксидант нэгдлийг хэрэглэх нь дархлааны эсийн орчинд үүссэн хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрийг буцаан саармагжуулж, эсийг гэмтээх эрсдэлээс хамгаалах, дархлаа дутагдал үүсэх нөхцөл байдлаас сэргийлнэ.

Хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэр болон тосны бодисын чөлөөт язгуурыг саармагжуулах нэгдлүүдэд витамин С, В, Е, Төмөр, Цайр, Селен агуулсан биологийн нэмэлтүүд, тосны ханаагүй нэгдлүүд болох Омега-3, 6, 9 болон ургамлын гаралтай тоснууд ордог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait