Том зузаан харвингаас хурдан, үр дүнтэй салах дасгал!
Олон бүсгүйчүүд нарийхан гоолиг сайхан бэлхүүстэй болохыг мөрөөддөг. Гэхдээ хоолны дэглэм бариад ч, дасгал хөдөлгөөн хийгээд ч тийм үр дүн үзүүлэхгүй байх нь бий. Бид танд хэвлийн дотоод хөндлөн булчингуудыг чангалж гоолиг, үзэсгэлэнтэй бэлхүүстэй болох нэгэн зальжин аргыг санал болгож байна.
Энэхүү энгийн дасгал нь мөн йогын дасгалд ч бас ордог. Энэ дасгалыг хийсний үр дүнд ердөө гурван долоо хоногийн дотор таны хэвлийн булчин чангарч, улмаар бэлхүүсний хэмжээ нарийсахаас гадна хэвлийн булчингийн хэлбэр, дүрс сайхан болно. Энэ дасгалыг долоо хоногт дор хаяж таван удаа хийгээрэй!
“Вакуум” дасгал хийх техник
- Дасгалыг нуруугаараа дээш харж хэвтээд хийнэ. Гараа биеэсээ жаахан зайтай байрлуулаад, өвдөгөө нугалаарай. Булчингаа суллаад, амьсгалаа аажмаар гарга.
- Үүний дараагаар та хэвлийн булчингаа чангалаад, дотогш нь татаж өгөх хэрэгтэй. Амьсгалаа 10-15 секундын турш барь. Дараа нь амьсгалаа бага багаар гаргаад гэдсээ сулла.
- Чангалсанаа сулруулахгүйгээр, хэвлийн булчингуудаа дахин чангалаад 10-15 секунд барь.
- Одоо амьсгалаа гаргаад гэдсээ суллаад хэд хэд чөлөөтэй амьсгалаарай. Төгсгөлд нь гэдэснийхээ чангалсан булчинг аль болох удаан бариад, амьсгалаа гаргахгүйгээр чангалсанаа суллаж өгөөрэй.
- Дасгал бүрт эсрэг заалт байдаг хэдий ч энэ дасгалд тийм зүйл байхгүй. Уушгины хатгалгаа, арван хоёр нугалаа гэдэсний шархлаатай үед болон эгзэгтэй хүндхэн өдрүүдэд энэ дасгалыг хийж болохгүй. Хэрэв та уушгины болон зүрх судасны өвчтэй, хэвлийн ивэрхийтэй бол маш болгоомжтой байгаарай.
Хэрэв танд эдгээр эсрэг заалтын аль аль нь байхгүй бол дасгалыг цааш аюулгүйгээр үргэлжлүүлж болно. Гэрийн нөхцөлд гоолиг нарийхан бэлхүүстэй болох боломжийг олгож буй энэхүү “Вакуум” дасгалыг зөв, тогтмол хийж байх нь маш чухал юм шүү.
Орос хэлнээс орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто