Энэ цэг дээр дарвал юу болно гээч? Үр дүн нь танд таалагдах болно!
Эргэн тойронд байнга маш их стресс бухимдалтай байгаа үед заримдаа тайван байх хичнээн хэцүү билээ. Ажил дээр асуудал гарах, хайртай хүмүүс тань өвдөх, төлөвлөсөн бүх ажлаа амжуулж хийж чадахгүй байх зэрэг … Хүн бүрээс өөрийгөө тусгаарла, юу ч битгий хий! Бусадтай илүү дотносох гэж бүү яар, өөртөө хэсэг хугацааг зарцуул – массаж хий.
Тодорхой цэгүүдэд массаж хийн янз бүрийн таагүй мэдрэмжүүдээс ангижрах боломжтой байдаг ажээ. Биеийн “товчлуурууд” дээрээ дарах байдлаар байнгын сэтгэл зовинол, ядаргаа зэргийг арилгах боломжтой юм. Олон зуун жилийн турш үр дүнгээ үзүүлсээр ирсэн энэхүү массажны техникийг ямар ч химийн гаралтай тайвшруулах үйлчилгээтэй эм орлож чадахгүй!
СТРЕСС АРИЛГАГЧ ЦЭГЭН МАССАЖ
- Хэрэв та их ядарч, амарч чадахгүй байгаа бол нүдний доод ясан дээрээ эрхий хуруугаараа дараарай. 10 секундын хугацаатай дарна.
- Та бусдыг байнга шүүмжлэхээс залхаж байна уу ? Суугаад, амар, тэгээд долоовор хуруугаараа хамарныхаа доор дарна. 20 секундын дараа та тайвширсан байх болно.
- Зүүн гарын чигчий хуруугаа баруун гарын эрхий болон долоовор хуруугаараа массажил, ингэхдээ суурь руу нь чиглүүлэн алгуурхан массажилж өгөөрэй. Таны сэтгэл санаа тайвширна. Үүнийг шалгаад үзээрэй!
- Тааламжгүй стресс, мэдрэмжийг даван туулах өөр нэг энгийн арга бол толгойн орой дээр баруун гарын эрхий хуруугаараа дарж өгөх юм.
- Нүдний доод, хацрын дээд хэсэгт хурууныхаа өндгөөр дараад хацрын ясыг дагуулан дээш нь чамархай рууг чиглүүлэн бага зэрэг дарж өгнө. Энэ дасгалыг хэр хялбар гэдгийг та аль хэдийн мэдэрсэн байхаа?
- Мөн стресс бухимдалтай үедээ чихний дээхнэ байх цэгт иллэг хийх маш сайн.
- Нэй-Гуан – Энэ бол хамгийн алдартай цэг. Энэ цэг дээр дарж ямар нэг учир шалтгаангүйгээр үүсдэг дотоод сэтгэлийн түгшүүрээс амархан ангижрах боломжтой.
Хэрэв сэтгэл зовинолоосоо салж чадахгүй байгаа бол хэдхэн минутыг стресс бухимдалын эсрэг энэхүү энгийн цэгэн массажнуудад зарцуулаарай. Итгэмээргүй байна гэж үү, энэ арга нь хэдэн мянган жилийн турш туршигдаж ирсэн дорнын мэргэн ухаан юм шүү.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто