Гэрийн нөхцөлд хэрэглэж болох арьс, үс, хумс арчилгааны шилдэг бүтээгдэхүүнүүд

Гэрийн нөхцөлд хэрэглэж болох арьс, үс, хумс арчилгааны шилдэг бүтээгдэхүүнүүд. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг орлохуйц зүйлс!

Маш олон эмэгтэйчүүд гоо сайхан болон эрүүл мэндээ арчилж, хамгаалахад маш их мөнгө зарцуулдаг. Тэд янз бүрийн тос, маск, ангижруулагч зэрэг олон зүйлсийг худалдаж авдаг. Гэтэл үнэтэй эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнүүд танд таарч тохирохгүй байх тохиолдол гардаг, ингээд та өөртөө илүү тохирох хувилбаруудын талаар бодох хэрэгтэй болдог …

Эмийн сангаас хямдхан авч болдог зарим нэг зүйлс арьс, үс, хумсны зэрэг янз бүрийн асуудлуудаа аргалахад чинь маш сайн тусална.

Ингээд бид та бүхэнд эмийн сангаас авч болох гоо сайхан, эрүүл мэндэд хамгийн сайн 15 бүтээгдэхүүнийг сонгон танилцуулж байна.

Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг орлохуйц зүйлс

  1. Далив өвс, касторын тос нь үсны ургалтанд нэн тустай.
  2. Лаванда цэцгийн эфирийн тос нь үсийг цэвэр байлгадаг. 2-3 дуслыг ангижруулагч дээрээ нэмж хэрэглэвэл үс тань тослогтохгүй.
  3. Априкос буюу гүйлсны тосоор биеэ тослож массажилвал арьсанд маш сайн тэжээл өгдөг.

  1. Барагшуун – арьсны язралтад сайн. Биеийн тосонд эсвэл усанд барагшууныг хийж уусгаад язралт явагдаж байгаа хэсэг дээрээ түрхэнэ.
  2. Соёолуулсан улаан буудайн тос нь арьсанд маш сайн тэжээл өгдөг.

  1. Шингэрүүлсэн алимны цуу нь хөлний целлилют, судасны хатууралд тустай.
  2. Усан үзмийн үрний тос нь нүд тойрсон нарийн хялгасан үүрчлээс арилгана.
  3. Салицил-цайрын түрхлэг нь батга, гүвдрүүг хатаана.
  4. Хатаж, хуурайшсан урууланд капсултай E, A витаминуудыг түрхвэл тэжээл сайн авч, хуурайшихгүй.
  5. Далайн давс – хумсыг бэхжүүлж, биеийг тамиржуулна.
  6. “Календула” цэцгийн тос нь хөлийн өсгийн арьсыг маш сайн зөөлрүүлнэ.
  7. “Блефарогель 1” нь нүдний доорх уутанцарыг арилгана.
  8. Цайны модны тос нь шүд цайруулж, батга хатаана.
  9. Шавар – нь биеийн болон нүүрний арьсанд тустай өргөн үйлчилгээтэй тэжээлийн маск болдог. Шавар нь арьсыг гүн цэвэрлэж, насны онцлогтой сэвх толбыг бүдгэрүүлж, арьсны уян хатан байдлыг сэргээн, шарх, шархлааг ч анагаадаг байна.
  10. Глицеринтэй тос нь гарын арьсыг зөөлрүүлнэ.

Эмийн санд байдаг эдгээр зүйлсийн ашигтай талыг олж мэддэг болсон гэж итгэж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хямд төсөр хэдий ч маш үр дүнтэй. Үнэтэй брэндийн бүтээгдэхүүнүүдээс дутахгүй зөв эмчилгээ болж чадна.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *