ЛЕГО тоглоом ашиглан хүүхэддээ математикийн үндсэн ойлголтыг хялбархан ойлгуулаарай!

LEGO тоглоом ашиглан хүүхэддээ математикийн үндсэн ойлголтыг хялбархан ойлгуулах арга надад маш их таалагдсан!

Магадгүй өнөө үед LEGO тоглоомны конструктортай танилцаагүй хүн гэж байхгүй байх. Энэхүү домогт тоглоом 60 жилийн өмнө бүтээгдсэн түүхтэй. Тэр цагаас хойш үүнийг зохион бүтээсэн дизайнер маш алдартай болсон. LEGO-гоор тоглож байгаа хүүхдүүдийн ур чадвар, сэтгэхүйн логик дараалал, төсөөлөл нь маш сайн хөгждөг. Деталь нэг бүрийг маш нарийн төсөөлж угсарч сурдаг тул аливаа зүйлийг төлөвлөснийхөө дагуу маш нарийн хийж сурдаг.

Нью Йорк хотын дунд сургуулийн багш Алиса Зиммерман бяцхан сурагчиддаа математикийн үндсэн ойлголтыг зөв ойлгуулахын тулд өөрийн заах аргадаа хүүхдүүдийн анхаарал, сонирхолыг татсан өнгө өнгийн олон янзын хэлбэр дүрс бүхий легог ашигласан байна. Тэрээр нэмэх, хасах, хуваах, үржих гэсэн арифметик үйлдлүүдийг хүүхдүүдэд лего тоглоомын аргаар маш хялбархан ойлгуулдаг юм байна.

ЛЕГО-г МАТЕМАТИКТ ХЭРЭГЛЭХ нь

  1. Бүхэл ба хэсэг

Нэмж, хасаж сурах маш амархан гэдгийг харуулсан тодорхой жишээ таны нүдний өмнө байна.

  1. Бутархай

Хүүхдүүдийн хувьд бүхэл тоог хийсвэрээр төсөөлөн бутархай болгон хуваана гэдэг үнэхээр хэцүү. Үүнийг харин тоглоомын аргаар ойлгуулвал илүү хялбар байх болно. Легоны бүхэл болон задардаг хэсгүүд нь ховилоороо салдаг учир бутархайн төрөл, үндсэн ойлголтуудыг энэ тоглоомоор өгөх илүү хялбар бас маш их сонирхолтой байдаг.

  1. Квадрат үүсгэх

LEGO тоглоомын арга нь бидний сургууль дээрээ хийдэг байсан демо картын аргаас хамаагүй илүү сонирхолтой бас хөгжилтэй!

  1. Арифметик дундажыг олох

Хүүхэд легонуудыг нэгийг нь нөгөө дээр нь давхарлан нэмж, дараа нь тэдгээрийгээ тэнцүү хэсгүүдэд хувааж сурдаг. Үүгээрээ дамжуулан арифметик дундаж утгыг хэрхэн олж болохыг амархан ойлгочихдог.

Математикийг ийнхүү лего тогоомын аргатай хослуулан бага насны хүүхэддээ ойлгуулаарай үр дүн нь маш гайхалтай. Хүүхдүүдтэйгээ хамтдаа тоглонгоо суралцаарай!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *