Шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан эдгээр 10 зөвлөгөө таныг аз жаргалтай болгоно.
Аз жаргал бол үр дүн биш, харин түүнд хүрэх зам л гол зүйл юм. Хүмүүс ямар нэг юманд тэмүүлж байхдаа аз жаргалтай байгаагаа мэдэрч байх хэрнээ, түүнд хүрчихээрээ сэтгэл дундуур байх нь бий. Тиймээс үргэлж урагшилж, шинэ зорилго тавин, аз жаргалтай болоход туслах 10 зөвлөмжийг санаж байгаарай!
Хэрхэн аз жаргалтай байх вэ?
- Өдөрт дор хаяж 7 минут дасгал хий.
7 минут гэдэг нэлээд бага хугацаа боловч ийм мини-дасгалаас бүх л өдрийнхөө баяр баясгалан, эрч хүчний цэнэгийг авч болно. Спорт бол сэтгэлийн хямралтай тэмцэх маш сайн арга юм.
Сэтгэлийн хямралд өртсөн өвчтөнүүд дээр судалгаа явуулсан байна. Тэднийг гурван бүлэгт хувааж, тус бүрт нь өөр өөр эмчилгээ хийжээ. Эхний бүлгийнхэнд зөвхөн эм уулгасан байна. Тэдний 38% нь сэтгэлийн хямралд дахин өртжээ. Эм болон дасгалын аль алингаар нь эмчилсэн өвчтөнүүдийн 31% -д сэтгэл хямрал дахин ажиглагдсан байна.
Хамгийн их цочирдом гайхалтай үр дүнг зөвхөн дасгал, хөдөлгөөнөөр эмчлүүлсэн гуравдахь бүлэг үзүүлэв. Эдгээр өвчтнүүдийн дөнгөж 9% -д нь л дахиж байсан байна. Биеийн дасгал хөдөлгөөн хийснээр бие махбодь тайвширч, амараад зогсохгүй, тархины үйл ажиллагаа зөв ажиллаж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж байжээ.
- Хангалттай сайн унтаж амар.
Хүндхэн өдрийн дараа тайван, удаан унтаж амрах нь бие махбодийг дахин сэргэхэд тустай төдийгүй өдрийг аз жаргалтай эхлүүлэх суурь, сайн сайханы түлхүүр гэж ойлгож болох юм.
Энэ үзэгдлийг судлах туршилт явуулжээ. Нойрмог сурагчидаар үг цээжлүүлсэн байна. Тэд хорт хавдар гэх мэт сөрөг утгатай үгсийн 81% -ийг, харин нарны гэрэл, сагс гэх мэт эерэг ба төвийг сахисан утгатай үгсийн ердөө 31% нь санаж байжээ.
Эндээс хэрэв хүн сайн унтаж амарч чадвал өөрийнхөө эерэг талыг түлхүү харуулах боломжтой гэдэг дүгнэлт гарч байна.
- Хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөө.
Та аз жаргалыг мөнгөөр худалдаж авч чадахгүй, иймд үхлийн өмнө тулж очоод харамсахгүйн тулд ойр дотны хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. Хайртай хүмүүстэйгээ өнгөрөөсөн цаг хугацаа таныг баяр баясгалантай, илүү их аз жаргалтай болгодог.
Үүнийг сэтгэл судлаач Даниел Гилберт ингэж тайлбарлав: “Гэр бүлтэйгээ байхдаа бид аз жаргалтай байдаг. Найз нөхөд, хайртай хүмүүс ч биднийг аз жаргалтай болгодог. Биднийг аз жаргалтай болгодог бусад зүйлсийн тухайд бол үнэн хэрэгтээ тэдгээр нь биднийг зөвхөн хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөхөд л тусалдаг зүйл гэж бодож байна.”
Түүнээс гадна, эргэн тойрны хүмүүстэйгээ харилцах харилцаа чинь таны амьдралын үргэлжлэх хугацаа болоод чанарт нөлөөлдөг юм шүү.
- Цэвэр агаарт алх.
Илүү аз жаргалтай байхын тулд та өдөрт 20 минут цэвэр агаарт алхах хэрэгтэй. Цэвэр агаар нь танд тархиа амрааж, ой санамжаа сайжруулахад тань тустай.
Америкийн цаг уурын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар агаарын температур бидний сэтгэл санаанд салхины хурд, чийгшлээс хамаагүй илүү нөлөөлдөг байна. Эрдэмтэд хүмүүс 13.9 хэмд хамгийн их аз жаргалтай байдагийг олж мэджээ.
- Бусад хүмүүсийг аз жаргалтай байхад нь тусал.
Жилд ойролцоогоор 100 цагыг (эсвэл долоо хоногт 2 цаг) бусад хүмүүст туслахад зарцуулах хэрэгтэй. Тэдэнд аз жаргалаа олоход нь туслаарай, тэгж чадвал чи өөрөө илүү их аз жаргалтай болох болно.
Судлаачид 150 гаруй хүнтэй саяхан хийсэн худалдан авалтынх нь талаар ярилцахад концерт үзэх, кафед хооллох гэх мэт арга хэмжээнд зарцуулсан мөнгө нь гутал, үнэтэй цаг, зурагт гэх мэт эд зүйлс худалдан авахаас илүү их таашаал авчирдаг болохыг тогтоосон байдаг байна.
Бусад хүмүүст мөнгөө зарцуулах нь өөртөө юм худалдаж авахаас ч илүү аз жаргал авчирдаг байна.
- Таныг хамгийн амархан баяр баясгалантай болгох зүйл бол инээмсэглэл
Инээд баяр хөөр бол өвдөлтийг багасгаж, оюун ухааны чадварыг нэмэгдүүлдэг. Гэхдээ хуурамч инээмсэглэл нь чин сэтгэлийнх шиг үр дүнтэй биш гэдгийг та санаж аваарай.
Мичиганы их сургуулийн эрдэмтэд хуурамчаар инээмсэглэхийг тулгасан ажилчдын ажлын бүтээмж буурдаг болохыг тогтоожээ. Чин сэтгэлээсээ инээмсэглэдэг хүмүүс илүү аз жаргалтай болж, илүү сайн ажиллаж хөдөлмөрлөж байсан байна.
- Аялал төлөвлө.
Та хаашаа ч явахгүй байсан аялалын тухай бод, аялалын тухай сайхан бодол таныг баяр хөөртэй болгож чадна. Саяхан нэгэн судалгаа нийтлэгджээ, энэ судалгаагаар хүмүүс аялал төлөвлөж байхдаа аялаж яваагаасаа илүү аз жаргалтай байдаг талаар өгүүлсэн байна.
Үзэх дуртай киноныхоо тухай бодоход л эндорфины түвшин 27% -иар нэмэгддэг болохыг нэгэн судалгаа харуулсан байна.
- Бясалгал хий.
Бясалгал нь таны анхаарал төвлөрөлийг сайжруулж, тайвшруулан, бодол санааг тань ариусгана …
Бясалгал хийсний дараагаар бид тайван, амар амгаланг мэдэрдэг. Бясалгал тогтмол хийж байвал бидний тархи дахин шинээр цэнэглэгдэж, аз жаргалтай болдог болохыг судалгаанаас харж болно.
- Ажилдаа ойр байшин ол
Ажилдаа явах зам чинь таны сэтгэл санаанд нөлөөлж болно. Энэ зам нь урт байх тусам муугаар нөлөөлнө. Өндөр цалинтай байсан ч ажил гэр хоёрын хооронд зарцуулсан цаг хугацаагаа нөхөж чадахгүй тул ажлаа өөрчил эсвэл гэрээ ажилдаа ойртуулаарай.
- Талархаж байгаарай.
Талархалыг янз бүрийн хэлбэрээр илэрхийлж болно. Хүмүүст тусалсанд нь талархал илэрхийлж болно эсвэл талархаж явдаг зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж ч болно.
Саяханы нэгэн судалгаагаар энэ мэдээлэл батлагдсан юм. Хэд хоногийн турш талархлын захиа бичсэн хүмүүс бичиж чадаагүй хүмүүсээсээ хамаагүй илүү аз жаргалтай болсон байв. Тэдгээр хүмүүс сэтгэлийн хямралд орж, амьдралдаа сэтгэл дундуур болчихсон байсан юм.
40 жилийн дараа хүмүүст аз жаргалыг илүү хялбархан ойлгож мэдэрдэг болно, гэхдээ энэ нь таныг ийм удаан хүлээгээрэй гэж байгаа хэрэг биш юм шүү! Бүх зүйл улам илүү сайн сайхан болж өөрчлөгдөх болно, гэхдээ та яг одооноос зөв амьдрах хэрэгтэй. Эдгээр зөвлөмжийг сонирхож үзээрэй, та өдөр бүр аз жаргалтай болж байгаагаа анзаарах болно.
Аз жаргал жижигхэн зүйлээс эхтэй – эдгээр зөвлөмжийг найзуудтайгаа хуваалцаарай!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: takprosto.cc, news.gegee