Хүнд цорын ганц заяаны хань байдаггүй. Заяаны Учралуудын Төрлүүд

Хүнд цорын ганц заяаны хань байдаггүй. Үнэндээ бол бидний амьдралд болон цааш цаашдын амьдралд олон заяаны учралууд байдаг. Зарим нь бидэнтэй хэсэг хугацаанд таараад өнгөрдөг байхад зарим нь амьдралын туршид бидэнтэй хамт байх нь бий. Тэдэнтэй үүсгэсэн зарим харилцаа нь гүн гүнзгий, утга учиртай мэт байхад зарим нь энгийн, ач холбогдолгүй мэт санагддаг. Гэвч хүн бүхэн ач холбогдолтой, үнэ цэнэтэй байдаг.

Заяаны Учралуудын Төрлүүд

1. Ихэр Дөл (Twin Flame) – таны сүнсний нөгөө нэг тал хэсэг

Ихэнх тохиолдолд таны хос сүнс манай дэлхий дээр таньтай цуг амьдарч байдаггүй. Нэг ёсондоо хос сүнснүүд нэгэн зэрэг хүн болж төрдөггүй гэсэн үг. Харин тэд диваажинд буюу өөр зэргэлдээ ертөнцөд амьдран тэндээсээ таныг зааварчлан, анхаарал халамж тавьж байдаг.

Зарим тохиолдолд хос сүнс таньтай хамт төрж таарах нь бий. Энэ тохиолдолд та хоёр үүнийг мэдрэх бөгөөд учир нь харилцан тохиролцоо, татагдалт маш өндөр байдаг. Хэрэв та ийм хүнээс хол байвал асар их санаж үгүйлдэг байна.

Гэсэн хэдий ч ийм хүн төдийлөн сайн хань болж чадахгүй бөгөөд адил төстэй тал хэтэрхий их тул харилцаа холбоо маш хүндрэлтэй байдалд ордог. Үүнээс гадна тэдэнд таны өөрийн өөрөөсөө үзэн яддаг бүх зан чанар илрэнэ гэсэн үг. Ийм хүнтэй нийцтэй байхын тулд хэн хэн нь өөрийн дээд би буюу дээд ухамсартай нийцтэй байх шаардлагатай.

2. Сайн нөхөр (Soul Mate) – “Дотны Сүнс”, “Хос сүнсний багш” ч гэж нэрлэгддэг энэ хүмүүс таны амьдралд тодорхой шалтгааны улмаас, хэсэг хугацааны туршид учирдаг.

 Тэд таны амьдралын хүнд үед эсвэл хэцүү зорилгын төлөө явж байхад найз, багш, зөвлөх хэлбэрээр хүрэлцэн ирдэг. Тэд урамшуулал, дэмжлэг олгодог. Энэ төрлийн заяаны учралууд дугуй хагарахад гарч ирж туслах
төдийд ч тохиож болно. Эсвэл амьдралын тань туршид яг хэрэгтэй үед туслахаар гарч ирээд байдаг хүн ч байж болдог.

3. Ихэр Сүнснүүд (Twin Soul) – ойр дотно нөхөрлөдөг, маш тайван, сайхан харилцаатай хүмүүс

Энэ төрлийн хүмүүстэй та урд насны олон амьдралдаа хамт амьдарч байсан бөгөөд дахин дахин амьдрахаар байдаг. Эдгээр харилцаа холбоо нь сайн нөхөртэй төстэй боловч нэг ялгаа нь үүсээд буй холбоо удаан, хүчтэй байдаг юм. Ойр дотны найз, гэр бүлийн гишүүд иймэрхүү харилцаатай байдаг. Заримдаа энэ хүнтэй маш сүнслэг, тэр ч бүү хэл бодлоор харьцах харилцаа үүсдэг бөгөөд заримдаа үгээр илэрхийлэлгүйгээр холбогдож буй мэт сэтгэгдэл төрдөг юм. Түүнээс гадна хэн хэнийх нь амьдралд ойролцоо цаг хугацаанд эсвэл ойролцоо насанд ижил зүйл тохиож байдаг.

Заяаны учралаа олох аргууд

1. Бясалгал

Бясалгах үедээ заяаны учралтайгаа учрах зорилго тавих хэрэгтэй. Ертөнц дэлхийд энэ хүслээ чанга зарлах ёстой. Ирж буй ямар нэг бэлгэ тэмдэг, мессежүүдийг анхааралтай хүлээж ав. Таны зүүд, бясалгал болон санаанд оромгүй үед учрал тохиох нь бий.

2. Талархан залбир

Та дутагдал, гуниглал, үгүйллээр байхгүй зүйлээ дуудаж болохгүй. Тэр зүйл чинь байхгүй хэвээр л байна. Тэгэхээр өдөр бүр хайртай зүйлсээ, дулаанхан оймсноосоо авахуулаад эрүүл бие гэх мэт бүх дуртай, хайртай зүйлсийнхээ жагсаалтыг гарган талархал илэрхийл.

3. Таны заяаны учрал яг одоо байна гэж төсөөл

Жишээ нь тэр хүнтэй хамт хоол идэж, аялж, хамт алхаж буйгаар төсөөлөн бод. “Би энэ гайхалтай сайхан хүнтэй гүн гүнзгий харилцаа холбоотой/хайртай. Би маш их баяртай байна” гэж чанга хэл. Нэг ёсондоо өөртөө итгэн үнэмшүүл.

Ямар үг хэлмээр байна тэр үгсээ хэл. Баярын нулимс гарч, хөөрч догдолж байвал Ертөнц дэлхий таны дуу хоолойг сонсоноо л гэсэн үг.

Дэлхий ертөнц бодол ба бодит байдлын хоорондын зөрүүг мэддэггүй. Тэгэхээр ийнхүү заяаны учралтайгаа учирсан байна гэж төсөөлөх нь асар хүчирхэг хэрэгжүүлэлтийн дасгал болох юм.

Заяаны учралтайгаа учрахаасаа бүү халшир. Тантай учирч, танд тусалж магадгүй таньтай хамт амьдралыг цуг туулах хэн нэгэн таныг хүлээж байгаа. Тэд хамгийн санамсаргүй үед ирэх нь бий. Тиймээс хүсэл тэмүүллээ Ертөнцөд илэрхийл, зүрх сэтгэлээ нээлттэй байлга, өөртөө буй зүйлдээ таларх, учрах ёстой бол сүнснүүд таарахдаа л нэг таарна.

http://keytosecret.blogspot.com/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait