ГАХАЙ ЖИЛТНҮҮД АМЬДРАЛДАА ӨӨРЧЛӨЛТ ХИЙХДЭЭ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖИЛ
2020 онд Гахай жилтнүүд өөрсдийгөө санаанд оромгүй байдлаар харуулж чадна. Шинэ авьяас чадвар, шинэ танилууд, ажил хөдөлмөрийн шинэ салбар гээд Цагаан Хулгана жил танд мартагдашгүй, ер бусын оныг амлаж байна. 2020 онд агуулагдсан хоёрын тооны хослол таныг амжилт бүтээлийн шинэ түвшинд гаргах болно. 12 жилийн мөчлөгийг эхэлж буй учраас Гахай жилтнүүд хамаг хүчээ дайчлан ирэх он жилүүдийн баян чинээлэг амьдралын үндэс сууриа тавина. Өөрөөр хэлбэл таны 2020 онд хийж байгаа ажил цаашид ч хөгжил цэцэглэх болно. Иймээс Гахай жилтнүүд ажлын түншүүдтэй ашигтай гэрээ байгуулж ер бусын, гайхалтай төлөвлөгөөг боловсруулж ажиллах төлөвтэй. Та өөрийн авхаалж самбаа, бизнесийн чадварын тусламжтай элбэг дэлбэг амьдралын түлхүүрийг олж баян, амжилттай хүмүүсийн ертөнцөд орж чадна.
Хайр сэтгэл, харилцаа. 2020 онд Гахай жилтнүүдийн янаг амрагийн харилцаа маш амжилттай. Та эсрэг хүйстнүүдийг анхны харцаар л өөртөө дурлуулж, анхаарлын төвд байна. Бараг хүссэн хүнээ өөрийн болгож чадах байх. Гэхдээ та тун удалгүй иймэрхүү зугаа цэнгэлээс уйдаж жинхэнэ хайрыг хүсэмжилнэ, яг кинон дээр гардаг шиг мөнхийн хайрыг. Хамгийн гол нь оны эзэгтэй Цагаан Хулгана өөрөө тун гэр бүлсэг, орон гэрийн тав тухыг эрхэмлэдэг нэгэн. Иймээс түүний нөлөөлөл мэдрэгдэх нь аргагүй. Та өөрт тохирох амрагийг олбол шууд л хувь заяагаа холбох бололтой. Амьдралын галзуу хэмнэлийн нөлөөгөөр та нэг их удаан бодохгүй шийдвэрээ гаргана. Гахай жилтнүүд аз жаргалтай, сайхан гэр бүл зохиох төдийгүй ам бүлд шинэ хүн нэмэгдэх төлөвтэй.
Ажил, мөнгө санхүү. 2020 онд таны мөнгө санхүүгийн байдал маш сайн, та “суусан газраасаа шороо атгаж” босно. Шинэ он олон үйл явдлаар арвин бөгөөд нөхцөл байдал асар хурдтай өөрчлөгдөх шинжтэй. Үүний ачаар тайван, удаан хөдөлгөөнтэй Гахай жилтнүүд өөрийгөө дээд зэргээр дайчилж богино хугацаанд зөв шийдвэр гаргаж сурна. Цагаан Хулгана жилийн эерэг нөлөөллийн дүнд шинэ дадал зуршил эзэмшиж, хүч нөөцөө дээд зэргээр дайчлан нуугдмал авьяас билгээ илрүүлэх байх. Гахай жилтнүүд амьдралдаа өөрчлөлт хийхээр хэт яарахдаа сөрөг тал, эрсдлээс сэрэмжил. Мэргэжлийн салбараа өөрчлөхөөр шийдэхийн өмнө эхлээд цаг гарган судалгаа, туршилт хийвэл зохилтой. Зөвхөн энэ тохиолдолд таны шийдмэг, эрсдэлтэй алхам үр дүнгээ өгч алдрын оргилд гарч чадна.
Төмөр Хулгана өөрөө шинэчлэл өөрчлөлт хийх, шинийг хайхыг эрмэлздэг тул таны зоримог алхам үйлдлийг ивээх болно. Иймээс таны мөрөөдөж ч зүрхлээгүй зүйл гэнэт амьдралд биелэх боломжтой. Аз таныг алхам бүрд ивээнэ, төрөл садан өв хөрөнгөө гэрээслэх буюу сугалаанд хожих зэргээр. Хамгийн гол нь та боломжийг алдаж болохгүй. Оны эзэгтэй Хулганы зөвлөгөөг сонс, өөрийн зөн совингоо чагна. Үүний зэрэгцээ мөнгө төгрөгөө дэмий үрж болохгүй, гэнэтийн олсон ашгаа шууд шинэ төсөл, ажилд хөрөнгө оруулахыг хичээ. Ямартай ч 2020 оны сүүлээр Гахай жилтнүүдийн амьдралын түвшин эрс сайжирна.
Эх сурвалж: Далд Ертөнц сонин