Авьяаслаг, чадварлаг Хонин жилтнүүдийн амьдралд 2023 оны эхний улирлаас эерэг өөрчлөлт гарна. Энэ сайхан өөрчлөлт бүхэл жилийн турш таныг баяр хөөр, аз жаргалд умбуулан гялалзах болно. Хар Усан Туулай жил таны хувьд нэн тааламжтай, та өөртөө сэтгэл ханамжтай, ажил хэрэг эмх цэгцтэй, дэг журамтай. Хонин жилтнүүд хүссэн хүмүүсээ өөртөө татаж дасгах авьяастай, энэ тал дээр хэнээс ч илүү. Та сайхан сэтгэл, эерэг сэтгэлгээний ачаар 2023 онд олон сайн хүнтэй найзалж нөхөрлөх болно. Хонинууд их хөдөлгөөнтэй, зүгээр суух дургүй, иймээс хүч зүтгэл гарган хөдөлмөрлөсний дүнд 2023 онд хамгийн нандин хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж чадна, үүгээр ч тогтохгүй байх.
Хайр сэтгэл, харилцаа. Хонин жилтнүүд хайр сэтгэлд толгойгоо бүрэн мэдүүлж магадгүй. Галзуу солиотой дурлал, гал халуун хүсэл тачаалаа барьж дийлэхгүй байж мэднэ. Танхилхан, хөнгөмсөг мэт хөнгөн авир зангаар та эргэн тойрны хүмүүсийн сэтгэл зүрхийг байлдан дагуулна. Хонинууд үргэлж анхаарлын төвд байж олон хүний сэтгэлийг шархлуулах шинжтэй. Танд дурласан хүмүүс таны төлөө юу ч хийхэд бэлэн, романтик болзоонд урьж хайрынхаа төлөө өмч хөрөнгөө ч хайрлахгүй. Харин Хонин жилтнүүд 2023 онд янаг амрагийн адал явдлыг илүүд үзэх бололтой. Иймээс та гэр бүлийн амьдрал зохиохыг хүсэхгүй, өөртөө хариуцлага үүрэх бодолгүй. Ихэнх Хонь “хувиа хичээж довоо шарлуулах” амьдралыг сонгох шинжтэй. Туулай жил гэр бүлтэй Хонинууд хүртэл романтик болж хувирна. Хань ижилдээ гэнэт хайраа илэрхийлж, үе үе гэнэтийн бэлэг барих зэргээр та гайхшруулах байх. Хэрэв амраг хань таныг ойлгож “тоглоомын дүрэм”-ийг хүлээн зөвшөөрвөл гэр бүлийн харилцаа нэн тааламжтай.
Ажил, мөнгө санхүү. 2023 онд Хонин жилтнүүд баян чинээлэг амьдрахын тулд их ажиллах шаардлагагүй. Та Азын од шүүрч, бараг бүтэн жилийн турш азтай хийморилог байна. Иймээс амар хялбар аргаар мөнгөтэй болох боломж гарч ирнэ, жишээлбэл хувьцаанаас их хэмжээний ашиг олно, эсвэл сугалаанд хожих буюу өв хөрөнгө залгамжлан авна. Түүнчлэн Хонинууд 2023 онд ажлаа зохион байгуулах болон бизнесээ хөгжүүлэх талаар олон шинэ санаа санаачилга гаргана тэдгээрийн ихэнхийг амжилттай хэрэгжүүлэх байх. Та сайн бизнесмэн биш байсан ч шинэ онд ажил хэргийг гартаа сайн атгаж ашиг орлого арвин байж чадна. Мөнгө хэрхэн богино хугацаанд олох, хувийн бизнестэй болох зэрэг олон шинэ санаа таны толгойд орж ирэх ба ихэнхийг амьдралд амжилттай хэрэгжүүлэх байх.
Хонинууд мөнгөө хэмнэж мэддэггүй улс, гэсэн ч 2023 онд өөрийн дансанд асар их мөнгө хуримтлуулж чадна. Хамгийн гол нь та мөнгөө хамаагүй үрж болохгүй, түүгээрээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авбал сайн. Эсвэл зөв бизнест хөрөнгө оруулбал ирээдүйд их орлоготой байна. Үүний зэрэгцээ Хонинууд албан тушаал ахих, нэр алдар олж авахын тулд өмнөө том зорилго тавьж ажиллах байх. Оны эзэгтэй Туулайө таныг дэмжиж тусална. Та шаргуу зан, нийтэч зангийнхаа ачаар ямар ч хүний эвийг олж ажил үйлсээ амжилттай урагшлуулах төлөвтэй. Гэхдээ зарим Хонь арай хэтрүүлж албан тушаалын төлөө хуйвалдаан, элдэв явуулга хийж магадгүй. Энэ тохиолдолд аливаад хэм хэмжээтэй байвал зохистой гэж Хар Усан Туулай сэрэмжлүүлж байна.